Б.ШИЖИР: 10 ЖИЛДЭЭ ОЧЧИХСОН ЮМ ШИГ Л ХОНХ ДУУГАРЧ ХИЧЭЭЛ ЭХЛЭЭД ХОНХ ДУУГАРЧ ХИЧЭЭЛ ДУУСДАГ.

Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач? Та Филиппин улсын ямар сургуульд “Масс Академи”-ийг төлөөлж байгаа вэ? 

Сайн, сайн байна уу? Намайг Батчулууны Шижир гэдэг. Би “Масс академи”-д ахлах менежерээр ажиллаж байгаад одоо Филиппин улсын Мактан арал Мандае хотод байрлах Cebu international academy-н /CIA/ сургуулийн Монгол төлөөлөгчөөр ажиллаж байна. Миний хувьд CIA сургуульдаа “Масс академи”-аа төлөөлж  6 сарын хугацаанд суралцангаа давхар ажиллах юм. 

Төлөөлөгч болоход олон шалгууртай байх. Таны хувьд ямар шаардлагыг хангаж байж төлөөлөгчөөр сонгогдсон бэ? 

Тэгэлгүй яахав. Бид Монгол Улсаас гараад өөр улсад ажиллаж байгаа бол Б.Шижир гэдэг нэр гарахгүй Монгол Улс гэдэг нэр хамгийн эхэнд дуудагддаг. Тэгэхээр Филиппин улсын сургуульд төлөөлөгчөөр ажиллана гэдэг надад маш их хариуцлага ноогдож байна гэсэн үг.  Юуны өмнө төлөөлөгч болохын тулд 3 шатны шалгаруулалтанд орж тэнцсэн байх шаардлагатай. Хамгийн эхний шаардлага бол англи хэлээр чөлөөтэй ойлголцох. Яагаад гэвэл энд  Солонгос, Япон, Хятад, Тайван, Араб зэрэг маш олон орны хүмүүс  суралцаж ажиллаж байгаа учир бид англи хэлээр л хоорондоо ярилцаж ойлголцоно.  Мөн сошиал орчинд ажиллах, блог хөтлөх чадвартай байх ёстой байдаг.

Филиппин улсад анх удаа ирж байгаа юу? Сэтгэгдэл ямар байна вэ? 

Миний хувьд Филиппин улсад анх удаа ирж байна. Анх ирээд маш халуун бөгчим санагдсан /инээв/. Филиппин улсын Себү хот, Мактан арал нь аялал жуулчлалын бүс гэдэг утгаараа аюулгүй байдал талдаа маш сайн хамгаалалттай санагдсан. Мөн маш олон үзэсгэлэнтэй арлуудтай, ажлын өдрүүдэд хичээлдээ суугаад, амралтын өдрүүдэд аялж зугаалах боломжтой нь их таалагдсан. Филиппин хүмүүс их найрсаг. Хаана ч очсон маш найрсгаар хүлээн авч тусладаг.

CIA сургуулийн онцлог давуу тал юу вэ? Яагаад CIA-г сонгон сурах ёстой вэ?

CIA академи нь 2003 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа маш олон жилийн туршлагатай академи юм. Сургууль 300 гаруй сурагч нэг доор хүлээн авах хүчин чадалтай. Багш нар нь бүгд мэргэжлийн Tesol зэрэгтэй, сургалтын чанар маш сайн. Бусад сургуулиудаас ялгарах онцлог нь гэвэл Англи, Америк, Канад багш нартай. Энд гадаад багштай сургууль бас тэр бүр байдаггүй. Сургалтын хөтөлбөрийн хувьд

  • Ерөнхий англи хэл
  • Тусгай англи хэл 
  • Айлтс
  • Тоефл 
  • Бизнесийн англи хэл 
  • CNN англи хэлний хөтөлбөрүүдтэй. 

Мөн CIA академи нь оюутан бүртээ тулж ажилладаг. Man to Man буюу 1 багш 1 сурагчтай ганцаарчилсан сургалтаар англи хэл заадаг нь бас нэг давуу тал. Мэргэжлийн Англи, Америк багштай ярианы чадвар сайжруулах групп ангиуд хичээллэдэг. Групп ангид олон улсын оюутнууд нэг ангид цуглаад англиар хичээлээ хамт үзэж  хоорондоо англиар ярилцдаг учир ярих чадвар эрс сайжирдаг. EOP буюу сургуулийн орчинд зөвхөн англиар ярих ёстой. Хэрэв өөр  хэлээр ярьвал торгуулдаг. Мөн 7 хоног бүр сар бүр оюутнуудаа хамруулсан активи арга хэмжээ зохион байгуулдаг. Тухайлбал: Бид сард 2 удаа сайн үйлсийн аянг зохион байгуулж филиппин улсын ядуу хүүхдүүдэд тусладаг. 

Сургуулийн орчин нөхцөл, дотуур байрны хувьд ямар байдаг вэ? 

Сургуулийн орчин, дотуур байр маш цэвэрхэн, хоорондоо ойрхон байрладаг. Өглөө, өдөр, оройн 3 хоолтой. Буфет хоолтой учир та хүссэнээрээ идэж болно. Сургуулийн зүгээс хоолны амт чанарт маш их анхаардаг. Харин дотуур байрны хувьд  2-4 орны сонголттой. Сургууль дотроо усан бассейн, фитнесс, хичээлээ давтах өрөө, гарден гээд оюутнуудын тухтай байх бүх боломжийг бүрдүүлж өгсөн. Оюутан хичээлээ хийхэд л бүх анхаарлаа хандуулна. 

Суралцах хугацааны хувьд ямар байдаг вэ? 

Суралцагч суралцах хугацаагаа өөрөө сонгоно. 7 хоногоос эхлээд 6 сар хүртэл ямар ч хугацаагаар суралцаж болно. Өдөрт 8-10 цагаар англи хэлний ганцаарчилсан болон групп сургалтанд  хамрагдаад явдаг. Яг л 10 жилдээ оччихсон юм шиг энд хонх дуугарч хичээл эхлээд хонх дуугарч хичээл дуусдаг. 1 хичээл 50 минут ороод 5 минут засварладаг. 

Таны хувьд энэ сургуульд Масс академийг төлөөлж байгаа. “Масс академи”-аар дамжуулан суралцахад ямар давуу талыг олгодог вэ? 

Масс академи нь Филиппин улсын англи хэлний сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар. Манай академийн Монгол төлөөлөгчид сургууль дээр байрлаж ажилладаг. Та Филиппинд очоод туслах хүн байхгүй гэж айх зүйл байхгүй хүүхдээ явууллаа гэж санаа зовох зүйл байхгүй манай төлөөлөгчид онгоцны буудлаас тосохоос эхлээд бүх зүйлд нь санаа тавьж ажилладаг. Мөн Масс академийн хувьд хүн бүрийн мэддэг 19001950 лавлахын охин компани учир бусад жижиг газрууд шиг алга болчих вий гэж санаа зовох зүйлгүй. Бас нэг том давуу тал нь манайх албан ёсны төлөөлөгчийн газар учир таниас нэмэлт зуучлалын хөлс гэж огт авахгүй. Яг сургуулийн сургалтын төлбөрөөр элсэлтээ авна.

Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг.

 

Миний сурч буй сургуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонирхож байвал доорх хаягуудаар холбогдох боломжтой.

  • Skype хаяг: Jessica Mongolia
  • Phone number: +63 9052967902/glob/, +63 9284277730/smart/
  • Facebook хаяг: Jessica Mongolia
  • Email: jessica@massacademy.mn
  • http://massacademy.mn/product/8694

Филиппин улсын англи хэлний шилдэг сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар МАСС АКАДЕМИ.

Утас: 7007-8888, 9910-4177, 9911-6555, 1900-1950