card

                                         

WES-Winning English School

Winning-д сурч “Хожоорой”

Филиппин улсын Себу хотын төвд байрладаг ТЕСДА-гаар магадлан итгэмжлэгдсэн гадаад оюутнуудад чиглэсэн англи хэлийг өндөр төвшинд заадаг сургууль юм. 2015 онд үүсэн байгуулагдсан бөгөөд IELTS/TOEIC шалгалт болон ерөнхий англи хэлний болон гэр бүлийн сургалтын хөтөлбөртэй , Япон , Хятад , Орос , Вьетнам оюутнууд ихээр суралцдаг олон улсын сургууль билээ. 

Себу хотод маш олон гадаад хэлний сургууль байдаг бөгөөд үүнийг ч дагаад хэлний сургуулиудын төвшин өндөр байдаг. Себу хотын зүрхэнд буюу төвд байрлалтай бидний сургуульд дотоодын мэргэжлийн өндөр төвшний багш нар сэтгэл зүрхээ зориулан гадаад оюутнуудад хичээл заадаг бөгөөд бид мөн Себу хотын англи хэлийг сурах хамгийн шилдэг хот болгоход өндөр хувь нэмэр оруулдаг

Хөтөлбөр

  • Ерөнхий/ Premium ерөнхий англи хэлний хөтөлбөр
  • IELTSн сургалт /Ерөнхий/Англи хэл/
  • TOEIC сургалт
  • Гэр бүлийн хөтөлбөр /том болон бага ангийн хүүхэд/

 

Winning-ийг сонгох 8 шалтгаан.

Харилцааны сургалт: Багш нар сурагчидтай нээлттэй харилцдаг бөгөөд , хичээл сургалтын үе болон бусад үед бусад коллежуудтай хамтарч сургалт зохион байгуулдаг бөгөөд сурагчид мөн англи хэлээр харилцах найзуудтай болох боломжийг нээж өгдөг

Бид гэр бүл: Халамж бол Winning сургуулийн гол дүрэм бөгөөд сурагчид нөхөрсөг дулаан орчин англи хэлийг илүү сайн сурдаг.

Олон улсын сурагчид: Манай сургуульд Тайван , Хятад , Япон , Вьетнам , Бразил , Орос зэрэг олон орны сурагчид суралцаж байгаа бөгөөд олон улсын сурагчидтай харилцаж хэлээ хөгжүүлэх боломжтой.

Чанартай боловсрол: Мэргэжлийн баг бүрдүүлэхийн тулд бид багш ажилчиддаа сургалт семинарт суулгаж тэдний чадварын улам хөгжүүлдэг.

Мэргэжлийн багш нар: Англи хэлний мэргэжлээр төгссөн багш нар.

4 одтой тогооч: 7 жил 4 одтой зочид буудалд ажиллаж байсан туршлагатай тогооч орон орны төрөл бүрийн амт шимтэй хоолыг бэлддэг.

Сурагчдын аюулгүй байдал: Winning сурагчдын аюулгүй байдалд анхаардаг бөгөөд , 24 цагийн харуул хамгаалалтай бөгөөд анхны Тайван-Филиппин хамтарсан сургууль ба сурагчдын сэтгэл ханамжийг хамгийн түрүүнд тавьдаг.

Сайн байршил: Себү хотын төвд байрладаг бөгөөд дэлгүүр , аяллын газруудруу очиход амар юм.

 

 

WES-Winning English School

WES-сургууль Оллсонс зочид буудалын хамгийн дээд давхарт байрладаг бөгөөд анги танхим , уншлагын өрөө , лобби , фитнесс өрөө зэрэг бүгд бэлэн байдаг.

WES Оюутануудын чөлөөт цаг

Байршил

Мэдээлэл авах