BECI International Language Academy

BECI олон улсын англи хэлний академи нь 2003 онд Филиппины Багю хотод байгуулагдсан. Нээгдсэн цагаасаа хойш BECI англи хэлний академи нь сурах арга барил болон сургалтын систем, оюутнуудыхаа хэрэгцээ шаардлагыг хангах замаар хүчин чадлаа сайжруулсаар ирсэн.

  • BECI-ийн гол зорилго сайн сургалт, таатай орчин.
  • BECI англи хэлний академи нь ярианы эрчимжүүлсэн хөтөлбөр болох СП хөтөлбөр, дуудлага сайжруулах РЕХАБ програмаар заадгаараа Филиппины бусад сургуулиудаас ялгардаг.

Англи хэлний академийн хувьд хамгийн сайн арга барилаар заахын тулд багш нарын сургалт болон хувь хүний хандлагыг өөрчлөх, төгсөлтийн хөтөлбөрийг дахин шинэчилж сайжруулсан. Ялангуяа сургуулийн лекц болон нийтийн байр, дотуур байрыг бүхий л зүйлээр хангаж өгсөн нь БЕКИ англи хэлний академийн хамгийн том давуу тал юм.

BECI англи хэлний сургуулийг төгссөн сурагчид англи хэлний мэдлэгийг дээшлүүлээд зогсохгүй сургуулийн үзэсгэлэнт байгаль халуун дулаан орчин нь таны сэтгэл зүрхэнд хоногшин үлдэх болно.

БЕКИ англи хэлний сургуулийн давуу тал:

  1. Хамгийн сайн англи хэлний хөтөлбөр

Үгсийн сан, дүрмийг багтаасан СП хөтөлбөрийн явуулдаг бөгөөд РЕХАБ хөтөлбөр нь сурагчдын дуудлага дээр түлхүү анхааран ажилладаг. 

  1. Хамгийн сайн орчинтой сургууль

Бүхий л хичээлийн байр болон дотуур байр нь орчин үеийн загвартайгаар Солонгос архитектурчид барьсан. Ялангуяа дотуур байрны таван давхарт байрлах лоунж нь шилээр хүрээлэгдсэн учир сурагчид байгалийн үзэсгэлэнт газрыг харангаа хоолоо идэн амрах боломжтой.

  1. БАГЮ хот дахь хамгийн олон үндэстэнтэй сургууль

 BECI хэлний академийн нийт сурагчдын 35 хувь нь Япон, Тайван, Хятад, Монгол, Вьетнамаас ирсэн байдаг.

Сургалтын хөтөлбөр:

Эрчимжүүлсэн англи хэлний ерөнхий анги

Энэхүү хөтөлбөр нь анхан, дунд болон гүнзгий шатны оюутнуудад зориулсан бөгөөд та ярих, сонсох, бичих,унших чадваруудыг зэрэг хөгжүүлэн суралцах болно.

BECI англихэлний академийн дотуур байр болон хичээлийн байрнууд нь хоорондоо маш ойрхон байрладаг. Мөн сагсны талбай, ширээний теннис, агаарын теннисны талбайтай ба угаалгын газар, массежны газар гэх мэт амьдрах бүхий л таатай нөхцөлыг бүрдүүлсэн. Бүх баригдсан барилгууд нь хатуу бүтэцтэй учраас галд тэсвэртэй бөгөөд дотуур байр болгонд хамгаалалт байдаг.

Дотуур байрнаас та үзэсгэлэнт Багю хотыг тольдон харах боломжтой.

Беки хэлний академийн дотуур байрнууд нь  Солонгосын өндөр зэрэглэлийн барилгын материалаар хийгдсэн ба Филиппины хамгийн сайн халуун усны сантехникийн системтэй. Мөн орчин үеийн загвараар Солонгос архитерчидаар бариулсан. Барилгууд хоорондоо 30 метрийн зайтай бөгөөд 1-6 хүний өрөөний сонголттой.

Эмэгтэйчүүдийн дотуур байр

Хотын хамгийн аюулгүй бүсд байрладаг. Эмэгтэйчүүдын дотуур байр нь том тольтой, том зайтай орчин үеийн загвараар баригдсан том шилэн цонхтой учраас таны тавь тухтай байдлыг бүрэн хангана. 

Дараах видеоноос BECI International Language Academy сургуулийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

 

Байршил

BECI ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КАМПУС

Кампусын эргэн тойронд болон, өрөөний зургуудаас.

Мэдээлэл авах