card

СЕБУ ДЭХ МИНИЙ АЯЛАЛЫН ТЭМДЭГЛЭЛ

Та ажлын өдрүүдээр эрчимтэйгээр хичээлээ үзчихээд амралтын өдөр аялаж сугаалах сайхан биш гэж үү?
ШУУД ХОЛБОГДОХ

CEBU OCEAN PARK буюу Себугийн Далайн Амьтадын Хүрээлэн

✔️ Себугийн далайн амьтадын хүрээлэн нь нээлтээ хийгээд удаагүй ч маш олон хүмүүсийн очих дуртай газрын нэг болсон байна. Энэхүү газар нь Себугийн хамгийн том их дэлгүүр болох SM Seaside дэлгүүрийн хажууханд 5 минут алхаад хүрэх газарт байрлалтай бөгөөд танд энд ирсэнээр танд ширэнгэн ой болон далайн гүнд очсон мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Одоог хүртэл засварын ажил дуусаагүй бөгөөд улам л өргөжих юм.

✔️ Адал явдалтай аялалыг эхлүүлцгээе... Аялалаа загас болон ширэнгэн ойн амьтдын цуглуулгаар эхлүүлээрэй. Энд Амазон, Африкийн цэнгэг усны загас, могой, матар, мэлхий зэрэг мөлхөгч болон шавьжнуудын талаар мэдэж аваарай. Таны харж буй бүх амьтад тэжээвэр амьтад бөгөөд ямар ч хор нөлөөгүй тул та хүрэх боломжтой. /ТЭД ХАЗДАГГҮЙ ШҮҮ МАТАРААС БУСАД НЬ ХЭХЭ/ Би аялалынхаа явцад бүх амьтадад хүрч үзсээн энэ нь их айдастай мөртлөө гайхамшигтай байсан... Дахин дахин очиж үзмээр ккк

✔️ Филиппиний хамгийн том аквариум Дэлхийн хамгийн гайхалтай далайн гүндэх амьдрал энд ч мөн үргэлжилж байна. Энд та маш олон төрлийн загасыг нэг дороос маш ойроос харах боломжтой юм. Үнэхээр үзэсгэлэнтэй... Дараан Австралийн өнгөлөг шувуудыг хооллоорой энэ нь их хөгжилтэй юм билээ. Та энд ирсэнээр ЗУРАГ дарж ВИДЕО хийхэд ямар ч асуудалгүй, ТӨЛБӨРГҮЙ учраас Өөрт үлдэх дурсамжуудын нэг болох зурагаа авахаа БҮҮ МАРТААРАЙ!!!

✔️ Энэхүү газарт очихыг хүсвэл Себугийн хаанаас ч такси барьсан SM Seaside эсвэл Cebu Ocean Park гэж хэлхэд л таныг энд авчрах болно.

- Нэвтрэх төлбөр: Ажлын өдрүүдэд 1 хүний: 600 песо, Амралтын өдрүүдэд 1 хүний: 800 песо
- Нэмэлтээр: Мэргэжлийн зурагчидаар зураг даруулахад 200 песо
- Шумбах: 1500 песо зэрэг төлбөрүүдийг нэмэлтээр өгөх боломжтой юм.

СЕБУД ИРСЭН БОЛ ЗААВАЛ ОЧИД ҮЗЭХ ГАЗРУУДЫН НЭГ НЬ МӨНӨӨСӨӨ МӨН ЮМ.

KAWASAN FALLS буюу КАВАСАН ХҮРХРЭЭ

✔️ Кавасан хүрхрээ бол Филиппиний хамгийн алдартай хүрхрээ ялангуяа Тумалог хүрхрээ хамт оршдог нь бүр таатай бөгөөд нэг сумаар хэд хэдэн газраар ороод авах боломжтой. Oslob-д ирсэн бол заавал ороод гараарай.

✔️ Энэхүү газар нь Себу хотоос 130 км, Ослобоос 60 км зайд байрладаг. Кавасан хүрхрээ нь Badian мужийн Barangay Matutinao ууланд байдаг бөгөөд энд ирэхэд автобус болон такси зогсдог хаалганаас 1.5 км зайд байрладаг. Энд та оюу хөх усанд сэлж амрангаа байгалийн сайхныг эндээс харж болно. Диваажинд л ийм байхдаа гэж бодож, дуу алдам тогтоцтой газар байсан. 1 ирсэн хүн 3 ирдэг гэж ихэнх хүмүүс ярьж байгаа нь Монголын маань ЭЭЖ модтой адилхан санагдсаан хэхэ. Мөн адал явдаар дүүрэн бөгөөд та хүрхэнээс үсэрч айдсаа даван туулах боломжтой. Та хүсэж байвал хөтөч авах боломжтой хөтөч дагалдаж явах бөгөөд бүх аюулгүй байдлыг маш сайн хангаж явна. Санаа зовох зүйлгүй юм... Хүрхрээг олох зам нь аюулгүй бөгөөд маш хялбар. Мөн тэндээс аюулгүй хантааз, хөлд эвтээхэн норгож болохуйц гутал өмсөхийг зөвлөж байна. /азтай нь буцаж байх үед сандаал минь тасарсан байдаг юм кккк/ 10 минутын турш алхаснаар та хүрхрээг олох болно.

✔️ Кавасан хүрхрээ нь яг л зураг шигээ маш үзэсгэлэнтэй бөгөөд тэнд зураг даруулах, усанд сэлх, чөлөөт үсрэлт хийх, ресторанд хооллох гээд гайхалтай өдрийг өнгөрүүлэх боломжтой юм. Ихэнх хүмүүс өдрийн аялал хийхээр ирдэг учир өглөө эртлэн ирхийг зөвлөж байна.

✔️ Төлбөр:
Нэвтрэх төлбөр: 1 хүний 45 песо
Хөтөч: 1 хүний 200 песо /хэрэв хүсвэл авахгүй байсан ч болно/
Түрээсийн аюулгүйн хантааз: 1 хүний 50 песо ингээд л болоо
Нэг зүйлийг хэлхэд та дурсамж болон үлдэх зурагаа даруулахаа бүү мартаарай. /УСНЫ ХАМГААЛАЛТТАЙ КАМЕР, УТАСНЫ ГЭР аваарай эсвэл та эндээс түрээслэж болно/
Адал явдалтай өдрүүд үргэлжилсээр...

СЕБУД ИРСЭН БОЛ ЗААВАЛ ОЧИД ҮЗЭХ ГАЗРУУДЫН НЭГ НЬ МӨНӨӨСӨӨ МӨН ЮМ.

Sumilon Island буюу Сумилон арал

✔️ Sumilon арал нь Себу хотын Oslob мужын зүүн өмнөд хэсэгт байрладаг. Энэ арал нь 24 га газар нутагтай бөгөөд арал нь цагаан элс, тунгалаг устай наран шарлагын газруудаар хүрээлэгдсэн. Арал нь онцгой үзэсгэлэнтэй харагддагаараа дэлхийд даяар алдартай.

✔️ Sumilon нь дөрвөн том шумбах газартай бөгөөд Garden Eel Plaza, Nikki’s Wall, Coral Landscape болон Julie’s Rock юм. Арлын шумбах газрууд нь үзэгдэх орчин сайтай учраас олон янзын халуун орны далайн амьтад болон халимтай шумбах боломжыг олгосон.

✔️ Нэг сонирхолтой зүйл нь энэхүү газрын түгээмэл үзэгдэл нь улиралаас шалтгаалан арлын эргэн тойрны байрлал өөрчлөгдөж байдаг гэж хөтөч хэлж байсан. Арлын өмнөд хэсэгт гэрэлт цамхаг модоор хамгаалагдсан цэцэрлэгт хүрээлэнд амарч болно. Мөн шумбахаас гадна гэр бүл найз нөхдийн хамт янз бүрийн шувуу харах, загасчлах, явган арлын аялал хийх, сэлүүрт завиар зугаалах аялалуудыг давхар хийх боломжтой юм билээ. Амралтын газруудад нь амрангаа зугаалж болно.

✔️ Хамгийн гол зүйл байгалийн үзэсгэлэнтэй тогтоцыг камерын дуранд буулгаж аялалынхаа нэгээхэн хэсгээр сонгож байгаадаа харамсахааргүй. Хэрэвээ та Oslob -д ирсэн бол заавал Sumilon арлыг зориорой танд таалагдан гэж найдаж байна.

✔️ Oslob ийн эрэгээс та усан онгоцонд сууж очих бөгөөд 1 хүний төлбөр 300 песо.

СЕБУД ИРСЭН БОЛ ЗААВАЛ ОЧИД ҮЗЭХ ГАЗРУУДЫН НЭГ НЬ МӨНӨӨСӨӨ МӨН ЮМ.

Oslob Shark Diving буюу Ослобд Шарктай хамт шумбах

✔️ OSLOB-ийн тухай хүмүүсийн дийлэхдээ асуудаг асуултууд
1. Себу хотоос хэдэн цаг яваад очдог вэ?
Себу хотоос Ослоб-руу явах аялал 3 цаг орчим үргэлжилдэг. Автобус өглөөний замын түгжрэлээс зайлс хийхийн тулд 04:30 хөдөлдөг. Эсвэл та найз нөхөдтэйгөө 4-12 хүний суудалтай такси хөлслөх боломжтой.

2. Автобусаар явах бол төлбөр хэд болох вэ?
Автобус-аар явах бол South Bus Terminal дээр эхлэж очоод тэндээсээ Ослоб-руу явах автобусандаа сууна. Үнэ: Та Себугийн хаана байгаагаас шалтгаалан South Bus Terminal дээр очих таксины төлбөр өөр учир шууд хэлэх боломжгүй гэхдээ баримжаа авахын тулд хүн болгоны мэддэг IT PARK-с таксигаар явбал 170-200 песо болно. Автобусандаа 1 хүний 150 песо зарцуулагдана. Нийт автобусаар явах төлбөр: ойролцоогоор 350 песо.

3. Хувийн такси хөлсөлж явах олон хүн хамт явах боломжтой юу?
Боломжтой байлгүй яахав 12 цагаар 4-12 хүний суудалтай машин хөлслөх бол таны байгаа газраас ирж аваад буцаж хүргэх хүртэл 6000-7000 песо болно. Мөн ойролцоо байрлах арал болон өөр газруудаар мөн явах боломжтой.

4. Халим хархад төлбөртэй юу?
Мэдээж төлбөртэй та зөвхөн завь дээр суугаад дээрээс нь харах бол 600 песо, харин шумбаж хамт сэлж харах бол 30 минут 1000 песо. Өөрсдийн утас болон камераар бичлэг зураг дарах нь үнэ төлбөргүй, тэр газраасаа усанд авах боломжтой GoPro камер түрээслэж болно.

5. Халимтай сэлэхэд аюултай юу? Хүрж болдог уу?
Энэхүү халим нь ямар ч хол нөлөөгүй аюулгүй амьтан. Гэхдээ халимд гар хүрэх биеэрээ хэт ойртохыг хориглодог.

6. Аюулгүй байдлыг хэр хангасан байдаг вэ?
Аюулгүй байдал дээр дээд зэргийг хангасан байдаг. Аялал жуучлалын газрын ажилтан тантай хамт явах болно. Танд хэрэгтэй бүх зүйлсээр туслах бөгөөд тэд маш найрсаг тусархуу хүмүүс байх болно гэж би амлаж байна.

7. Сэлж чадахгүй ч гэхдээ хамт шумбаж байгаа зураг даруулах боломжтой юу?
Болноо. Танд ажилчид туслана. Танд хэрэг болох зүйлс: Аврах хантааз, нүдний шил гээд хувцас хэрэглэл байхад бусад зүйлс дээр ажилчид танд чинь сэтгэлээсээ туслах болно.


✔️ Миний дараагийн аялал бол Ослоб-Шарк харах байлаа анх удаа харсан хамгийн том загас буюу Шарк нь үнэхээр том бөгөөд сэтгэл хөдөлгөм байсан учраас зураг болон видео юу гэж мартхав хэхэ. Шарк хархаас гадна далайн гүндэх амьдралыг харах бөгөөд маш олон тооны загас анх удаа харлаа. Амьдралынхаа хамгийн сайхан дурсамжууд дээр дахин нэг түүх нэмлээ. Халимтай хамтдаа сэлж байхад харж хамгаалах, зураг дарах, видео хийлгэх гээд бүх зүйлсийг ажилчид нь үнэхээр сэтгэлээсээ үйлчилж туслаж байгаа нь мөн таатай.

✔️ Далай дахь амьдралыг илүү ойроос мэдрэхээр Ослоб явхаар шийдсэн бол заавал сэлэхэд тохиромжтой хувцас, хувьдаа усанд сэлэхдээ зүүх нүдний шил эсвэл тэр газраасаа түрээслэж болдог, усны хамгаалалттай камер эсвэл утасандаа усны хамгаалалттай гэр аваарай. Мөн та өөрийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах хувцас хэрэглэлээ бүү тайлаарай гэж зөвлөж байна.

✔️ АЮУЛГҮЙ БӨГӨӨД ХЭЗЭЭ Ч ХАРАМСАХААРГҮЙ САЙХАН АЯЛАЛЫГ ТА ЭНДЭЭС АВЧ БОЛНО. АМЬДРАЛЫНХАА САЙХАН ДУРСАМЖ ХОРОМ МӨЧ БҮРИЙГ ЗУРАГ БОЛОН ВИДЕОНД БУУЛГАЖ АВААРАЙ МАРТВАА хэхэ...

СЕБУД ИРСЭН БОЛ ЗААВАЛ ОЧИД ҮЗЭХ ГАЗРУУДЫН НЭГ НЬ МӨНӨӨСӨӨ МӨН ЮМ.

Sirao Flower Garden буюу Бяцхан Амстердам

✔️ Бяцхан Амстердам буюу үзэсгэлэнт цэцэгсийн цэцэрлэгүүдээрээ Себуд маш алдартай газар юм. Биднийг очих үед гайхамшигтэй өнгөлөг цэцэгсийг өргөн талбайд эгнүүлж тарьсан байв. Нyacinths, daffodils болон хамгийн алдартай Алтанзул цэцэг гээд маш олон төрлийн цэцэгс байдаг нь жуулчдад ялангуяа байгальд хайртай хүмүүст маш сонирхолтой дүр төрхийг энд харуулж өгсөн.

✔️ Филиппиний Себу хотод ‘’ Мини Амстердам’’ гэж нэрлэгддэг аялал жуулчлалын газарт дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг тэр байтугай нутгийн иргэдийн анхаарлыг татдаг. Энэ бол алдартай “Сирао цэцгийн ферм” нь Себу хотын JY, Lahug хотоос хэдхэн минутын зайтай ууланд байрлалтай газар юм.
Энэ фермд тарьсан цэцэгсээ өмнө зардаг байсан бөгөөд дараа нь тэд өөрсдийн цэцэрлэг нь зочидын анхаарлыг ихэд татдаг болохыг анзаарсан тул түүнээс хойш огтлохгүй байхаар шийдсэн гэж хэлж байсан. Цэцэрлэгт олон ургамал, цэцэг элбэг байдаг нь зочид олноор ирдэгийг илгэж байв. Алтанзул цэцэг нь халуун уур амьсгалд ургахал хэцүү байдаг тул маш ижилхэн Сelosia цэцэгийг оронд нь тарьдаг гэхдээ энэ яг л Алтанзул цэцэг шиг өнгөлөг, сэтгэл татам харагдаж байна.

✔️ Мөн "selfie буланууд" байдаг , тоглоомын байшин, шувууны үүрэн чимэглэл, салхин тээрэм гэх мэт Голландын байгууламжийн жижиг хуулбаруудыг харах болно.
Энэ газарт ирээд та хаана ч байхгүй маш өнгөлөг маш гоё зурагтай болно гэдэгт итгэлтэй байна. БИ Ч МӨН АВХУУЛСАН БАЙГАА ЗУРАГНААС ХАРАХ БОЛОМЖТОЙ ШҮҮ

✔️ Бяцхан Амстердамд хэрхэн хүрэх вэ???
1. Себугийн аль ч цэгээс Себу хотын Lahug дүүрэг дэх JY руу явж буй такси эсвэл Jeepney нийтийн тээврээр явах боломжтой.
2. Тогтмол аялдаг олон тооны мотоцикль явдаг. Төлбөрийн хувьд нэг хүний 300 песоноос бага байдаг. (Тохиролцох боломжтой)
3. Такси явах боловч Мотоциклоос илүү үнэтэй байдаг.
4. Хотын хувийн аялалд автомашинаар аялахыг хүсвэл жуулчлалын компанитай бага зэрэг тохиролцоонд хүрч Sirao руу очих боломжтой.
Төлбөр:
Том хүн 50 пэсо, Ахмад настан болон Хүүхэд 25 песо
Sirao Flower Garden өдөр бүр өглөөний 06:30-18:30 хүртэл нээлттэй.

СЕБУД ИРСЭН БОЛ ЗААВАЛ ОЧИД ҮЗЭХ ГАЗРУУДЫН НЭГ НЬ МӨНӨӨСӨӨ МӨН ЮМ.

Temple of Leah буюу Себугийн Taj Mahal

✔️ Temple of Leah сүм нь Себугийн Таж Махал гэж нэрлэгддэг бөгөөд энэ нь агуу их хайрыг харуулсан хайрын сүм. Гэхдээ энэхүү сүм нь Таж Махалаас ялгаатай нь Teodorico Soriano Adarna-ийн нас барсан эхнэр Teodorico Soriano Adarna-гийн дурсамж болон эрдэнэсийг хадгалдаг бунхан юм. Жүжигчин Ellen Adarna нь өвөө эмээгийнхээ гэгээн дурсгалд, энэхүү агуу их хайрын түүхийг мартахгүйн тулд мөн бусдад ийм их хайр байдаг гэдгийг харуулхыг зорьсон гэж хүмүүс ярьдаг юм билээ. Себуд ирсэн бол та энэхүү газар заавал очиж үзэх ёстой газруудын нэг нь мөнөөсөө мөн. P80 саяын үнэ цэнэтэй хайрын дүр төрх хэрхэн харагддагийг мэдхийг хүссэн хүн бүрт нээлттэй.

✔️ Temple of Leah сүмийг 4 жилийн өмнөөс олон нийтэд ил болгосон. Барилга 2012 онд эхэлсэн бөгөөд одоо ч үргэлжилж байгаа.

✔️ Ариун сүм нь хотын төвөөс 45 минут яваад хүрэх зайтай
Барилга угсралтын ажил үргэлжилж байгаа боловч өглөөний 6 цагаас орой 18 цаг хүртэл олон нийтэд нээлттэй байна.
Нэвтрэх төлбөр нь хямд бөгөөд энэхүү төлбөр нь байгууламжын бүтээн байгуулалтан зориулагдах юм. Төлбөр: 50 пессо Монгол мөнгөөр бодвол 2500 төгрөг юм.

✔️ Себу хотод байрлах Busay дүүргийн barangay толгодын орой дээр байрлах Temple of Leah сүм нь 7 давхар өндөр бөгөөд 5000м хавтгай дөрвөлжин талбайтай. Хаалга нь гол хашаанд хүргэдэг зам руу нээгддэг бөгөөд төвд боржин чулуу, гантиг оргилуур нь энэхүү газрын голд нь байрлаж байна.
Сүмийн зохион байгуулалт нь эртний Ромын архитектураар сэдэвлэн баригдсэн бөгөөд багана нь боржин чулуугаар хийгдсан. Грекийн янз бүрийн хөшөөгөөр чимэглэгдсэн юм.
Leah-гийн 9 фут хүрэл хөшөө бүхий бунхан руу хөтөлдөг гол шатан дээр 2 алтан арслан хамгаалан сууж байдаг.
Teodorico-гийн гарын үсэг зурсан индэр дээр байрлуулсан гуулин товхимол дээр: ‘’ Хайрт эхнэр ба эх: Leah V. Albino-Adarna-г Филиппиний өмнөд их сургуулийн Alma Mater хатан хаан Matron хатан сонгосон. Энэхүү хүрэл хөшөө нь түүний титмийг зүүж байх үеийн сэтгэлийн тайван байдлыг илэрхийлдэг. Өөр өөрийн гоо үзэсгэлэн, ялдам сэтгэл, эелдэг зөөлөн байдлыг таньж мэдэх болтугай’’
Гол бүтэц нь Leah-ийн цуглуулагууд болон эртний эдлэл, номын сан бүхий 24 танхимтай.
Мөн тэндээс Себуг тэр чигтэн тольдон харах боломжтой. Ямар үзэсгэлэнтэй харагддаг гэж бодно.


СЕБУД ИРСЭН БОЛ ЗААВАЛ ОЧИД ҮЗЭХ ГАЗРУУДЫН НЭГ НЬ МӨНӨӨСӨӨ МӨН ЮМ.

10,000 Roses Cafe

✔️ Энэхүү газар нь Лапу-Лапу хотын Кордова дүүрэгт байрладаг 10,000 сарнай цэцгийн кафе юм. Хамгийн үзэсгэлэнтэй зураг авах, далайн эрэгт романтик болзоо хийхийн тулд нутгийн иргэд болон олон улсаар ирсэн жуулчид өдөрт маш олон тоогоор ирсээр байгаа гэсэн. Аргагүй биз намайг очих үед ч маш олон хүмүүс тэнд ирсэн байсан.

✔️ 10,000 сарнай цэцгийн кафе нь Lantaw Floating рестораны яг хажууд байрлалтай хосуудад зориулагдсан төгс орчинг энд бүрдүүлж өгсөн байна лээ. Задгай талбайд суулгасан 10,000 ширхэг хиймэл LED гэрэлтэй сарнай нь өдөртөө далайн салхиар бүжиглэж, шөнийн 18:00 цагт асч ид шидийн гэрлүүд болж хувирж байгаан нүдэнд харагдсан. Зураг авах дуртай хүмүүсд хамгийн тохиромжтой хүссэн зурагаа авах боломжтой цэг юм.

✔️ Өмнө нь энд ирж буй бүх хүн үнэ төлбөргүй орж зураг авдаг байсан боловч маш олон хүмүүс ирж хяналтаа алдаж зарим хэсэг нь эвдэрч солих шаардлагатай болж мөн далайд олон тооны хог хаягдал хаяж байсан тул Кордова-ын аялал жуулчлалын газраас төлбөр төлж оруулах шийдвэр гаргасан юм. Гэхдээ энэ нь маш бага төлбөр бөгөөд Энэ бол тухайн газрын цэвэр байдлыг хангах, хүрээлэн буй орчны байгал усыг хамгаалах байгал орчны төлбөр юм.

СЕБУД ИРСЭН БОЛ ЗААВАЛ ОЧИД ҮЗЭХ ГАЗРУУДЫН НЭГ НЬ МӨНӨӨСӨӨ МӨН ЮМ.

Аялалын нэг хэсгээс /HAPPY BEACH CEBU/

✔️ Себу хотоос 1 цагийн хугацаатай яваад ирдэг энэхүү Happy beach арал нь маш үзэсгэлэнтэй, хөгжилтэй тоглоом тоглож, завиар аялах зэрэг өөрийн сошиал хуудсуудыг маш өнгөлөг зургаар нэмэх боломжтой миний хувьд ч авхуулаад амжив хэхэ.

✔️ Та ажлын өдрүүдэд маш эрчимтэйгээр хичээлээ үзчихээд амралтын өдрүүдэд аялаж, зугаалж нүд тайлбал сайхан биш гэж үү.

✔️ АЯЛАЛ БОЛ АМТ
Хамгийн өнгөлөг хувцасаа өмсөөд яг одоо аялалд гарцгаая. Нэг зүйлийг хэлхэд КАМЕР-аа бүү март

JPARK ISLAND RESORT & WATERPARK MACTAN

✔️ JPARK нь Сэбү хотын Лапу Лапу арал дээр буюу далайн эргийн хажууд байрладаг ба та 5-н одтой 568 өрөөтэй Зочид буудалд тухлангаа усан парк, 6 усан сан, 10 хоолны газар буюу ресторан, усан бар, дэлгүүр, хүүхдийн тоглоомын төвүүдээр үйлчлүүлэх боломжтой.

✔️ Энд бүтэн өдөржингөө өрсөлдөөнт энтертаймент үзүүлбэрүүд явагдахаас гадна хүүхдүүдийн хувьд үнэхээр аюулгүй харуул хамгаалалт дээд зэрэгт байдаг ба таны гэр бүл найз нөхөд хосуудад мартагдахааргүй дурсамж бүтээх газруудын нэг юм.

Fort San Pedro / Форт Сан Педро

✔️ Өнөөдрийн энэ цайзыг 1738 онд барьсан юм. Энэ нь тус улсын хамгийн эртний гурвалжин суурьтай цайз бөгөөд мод болон чулуугаар барьсан.

✔️ Себу хотын заавал очиж үзэх газруудын нэг мөнөөсөө мөн юм. Форт Сан-Педро галерейн ордон өнөө үед энэхүү цайзын хэсэг нь Испанийн засгийн газрын өв уламжлал, баримт бичиг, уран зураг, баримал гэх мэт сайн хадгалсан Испанийн олдворуудыг харуулсан музей юм.

✔️ Одоо хотын гүйцэтгэх захирамжийн дагуу одоо түүхэн цэцэрлэгт хүрээлэн болжээ. Цайзын том зүлэг нь хурим, төрсөн өдөр, бусад өдөр гэх мэт үйл ажиллагаанд ашиглагдаж байна.

✔️ Цагийн хуваарь: Өглөө 7.00-19.00 цагийн хооронд нээлттэй байдаг. Орох тасалбар маш хямд.
Филиппин улсын Себү хотод байрлах 3D ACADEMY сургуулийн Монгол төлөөлөгч Ц.Пүрэвцэрэн

Филиппин улсын Себү хотод байрлах 3D ACADEMY сургуулийн Монгол төлөөлөгч Ц.Пүрэвцэрэн

Монгол төлөөлөгчтэй ШУУД холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл асуугаарай

                                 Facebook:   Ц.Аялгуу
                                 Instagram:  ts.aylguu      
                                 Skype:   Purevtseren Penny
                                 Email:    penny@massacademy.mn                                                                                                   Facebook page: 3D Academy Mongolia

ШУУД ХОЛБОГДОХ
Сошиал орчинд хуваалцах

Мэдээлэл авах