CIA академийн Монгол төлөөлөгч
Филиппин улсын үзэсгэлэнт Сэбү хотод байрлах англи хэлний шилдэг сургууль CIA академид байрлах Монгол төлөөлөгч Б.Шижиртэй холбогдож сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл асуугаарай.
Филиппин улсад суралцаж байгаа миний нэг өдөртэй дараах видеоноос танилцаарай.
СIA академид суралцаад 1 сар гарны хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд маш их зүйл сурч авсандаа баяртай байна.
Cebu international academy нь 7 хоног бүрийн Даваа гарагт шинэ элсэгчдээ хүлээн авдаг. Даваа гараг бүр шинэ элсэгчдээсээ Entrance test аван, түвшинг нь тогтоож, яг түвшинд нь таарсан сургалтын хөтөлбөр боловсруулж өгдөг.
2019.07.01
Филиппин улсын Себу хотын Англи хэлний CEBU INTERNATIONAL ACADEMY сургууль дээр Масс академийн Гадаад Харилцаа Хариуцсан Захирал Р.Будмаа ажиллаа.
2019.07.04
CIA сургуулийн хоол маш амттай. Өглөө, өдөр, оройн 3 хоолтой. Буфет учир өөрийн хүссэн хэмжээгээрээ идэх боломжтой.
Дараах видеоноос Dinning Hall дэлгэрэнгүй танилцуулгыг үзээрэй. Яг энэ бичлэгэн дээрхи шигээ янзтай...
2019.07.05
Зуны амралтаараа ганцхан АЯЛАХ биш, АНГЛИ ХЭЛ сурангаа АЯЛЦГААЯ. Филиппин улс нь маш олон үзэсгэлэнтэй арлуудтай бөгөөд ажлын өдрүүдэд хичээлээ үзчихээд, амралтын өдрүүдэд олон орны найзуудтайгаа үзэсгэлэнт арлуудаар аялаарай.
HAPPY BEACH MACTAN АРАЛ ДЭЭР БАЙДАГ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ДАЛАЙН ЭРЭГ
CIA-д ирсэн Миний түүх
19001950 мэдээллийн лавлахдаа 2011 онд мэдээллийн ажилтнаар ажилд орж байлаа. Тэр цагаас хойш 8 жил өнгөрчээ. Энэ хугацаанд мэдээллийн ажилтан, ээлжийн ахлах, сошиал мэргэжилтэн, менежер гээд олон албан тушаал дээр ажиллаж олон ажлын туршлага хуримтлуулсан. Цаашдаа надад суралцах зүйл маш их байгаа. Тийм ч учраас би өнөөдөр Филиппин улсын CIA академид англи хэл суралцангаа, ажиллаж олон зүйлийг сурч байна.Англи хэл Дэлхийн хэл болсон одоо цагт та олон улсын залуустай хөл нийлүүлэн алхахыг хүсвэл заавал сурах хэрэгтэй. Филиппин улсад хямд зардлаар, богино хугацаанд сурах боломжийг олж харсандаа баяртай байдаг. Монголын олон залуус мөн энэ боломжийг олж хараасай гэж хүсэж байна.
Лайвын булан
ЛАЙВ 1: CIA академийн сургуулийн байрыг танилцуулж байна.
Ярилцлагын булан
Англи хэл бол дэлхийн мэдээллийн цөмд нэвтрэх түлхүүр". Тэгвэл Англи хэлийг хамгийн боломжит зардлаар, Филиппин улсад суралцах боломжийг Масс Академийн хамт олон олгож байна. Энэ удаагийн ярилцлагын буландаа бид Филиппин улсын Мактан арал Мандае хотод байрлах /CIA/ Cebu international academy -н Монгол төлөөлөгч Б.Шижирийг урилааСайн байна уу? Өөрийгөө танилцуулаач? Та Филиппин улсын ямар сургуульд “Масс Академи”-ийг төлөөлж байгаа вэ?
Сайн, сайн байна уу? Намайг Батчулууны Шижир гэдэг. Би “Масс академи”-д ахлах менежерээр ажиллаж байгаад одоо Филиппин улсын Мактан арал Мандае хотод байрлах Cebu international academy-н /CIA/ сургуулийн Монгол төлөөлөгчөөр ажиллаж байна. Миний хувьд CIA сургуульдаа “Масс академи”-аа төлөөлж 6 сарын хугацаанд суралцангаа давхар ажиллах юм.
Төлөөлөгч болоход олон шалгууртай байх. Таны хувьд ямар шаардлагыг хангаж байж төлөөлөгчөөр сонгогдсон бэ?
Тэгэлгүй яахав. Бид Монгол Улсаас гараад өөр улсад ажиллаж байгаа бол Б.Шижир гэдэг нэр гарахгүй Монгол Улс гэдэг нэр хамгийн эхэнд дуудагддаг. Тэгэхээр Филиппин улсын сургуульд төлөөлөгчөөр ажиллана гэдэг надад маш их хариуцлага ноогдож байна гэсэн үг. Юуны өмнө төлөөлөгч болохын тулд 3 шатны шалгаруулалтанд орж тэнцсэн байх шаардлагатай. Хамгийн эхний шаардлага бол англи хэлээр чөлөөтэй ойлголцох. Яагаад гэвэл энд Солонгос, Япон, Хятад, Тайван, Араб зэрэг маш олон орны хүмүүс суралцаж ажиллаж байгаа учир бид англи хэлээр л хоорондоо ярилцаж ойлголцоно. Мөн сошиал орчинд ажиллах, блог хөтлөх чадвартай байх ёстой байдаг.
Ярилцлагын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй.
Филиппин улсын тухай
Филиппин улс нь 7,641 арлаас бүрдэх бөгөөд 90 сая гаруй хүн амтай.
Бүгд Найрамдах Филиппин Улс нь баруун Номхон далай дахь Филиппиний олтригт орших зүүн өмнөд Азийн орон юм. Нийслэл нь Манила хот. Филиппиний олтриг нь Номхон Далайн баруун хэсэгт байх 7,641 арлаас бүрдэх бөгөөд усаар Индонез, Малайз, Палау, Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань), Вьетнамтай хиллэнэ. Филиппиний хүн ам 90 сая орчим. Эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 46-д ордог. Тухайлбал дотоодын нийт бүтээгдхүүн нь 2008 онд 154.073 тэрбум ам. доллар хүрч байсан. Дэлхий даяар 11 сая гаруй Филиппинчүүд тархан суурьшсан нь Филиппинийн нийт хүн амын 11% нь болно.
Филиппин XVI зуунд Испанийн колони болсон бөгөөд XX зууны эхээр АНУ-ын эрхшээлд оржээ. 1896 онд Катипунанаар удирдуулсан Филиппиний хувьсгалаар Испаниас тусгаар тогтносон. Испани-Америкийн дайны явцад АНУ-ын цэрэг Филиппинийг эзлэн авснаар Филиппин-Америкийн дайн дэгдсэн ажээ. 1935 онд Хамтын Нөхөрлөл маягийн засгийн газар байгуулагдсанаар өөртөө засах эрхтэй болсон ба Филиппинийн анхны сонгууль явагджээ. Дэлхийн хоёрдугаар дайн Номхон Далайд дууссаны дараа тус улс 1946 оны долдугаар сарын 4-нд АНУ-аас тусгаар тогтножээ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү