card
story-image

Ярилцлагын булан

А.ОТГОНЧИМЭГ: СУРЧ БОЛОВСОРЧ, ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЬЕ ГЭСЭН ЗОРИЛГОТОЙ ХҮҮХЭД, ЗАЛУУСЫН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙГ ХАРАХАД САЙХАН БАЙДАГ.

Энэ удаагийн ярилцлагын буландаа Филиппин Улсын “ZA English academy”-д “Масс академи”-аа төлөөлдөг А.Отгончимэгийг урилаа.

Сайн байна уу? Суралцаж буй сургууль болон өөрийнхөө тухай манай уншигчдад товчхон танилцуулаач?

Сайн байна уу? Юуны өмнө энэхүү ярилцлагыг маань уншиж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг А.Отгончимэг гэдэг. Миний хувьд Филиппин улсын Сэбү аралд байрлах “ZA English academy”-д Масс академийн Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Хэл сурах хүсэл мөрөөдөлтэй монгол залууст тусалж байгаадаа маш их баяртай байна. Манай сургуулийн хувьд Филиппин улсын үзэсгэлэнт Мактан арал дахь Себү хотод байрладаг. 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Филиппин улсын томоохон сургуулиудын нэг.

Филиппин улсад анх ирсэн сэтгэгдлээ хуваалцаач, шантрах үе гарч байсан уу? Хэлний бэрхшээлээ хэрхэн даван туулсан бэ?

Филиппин улсад анх ирэхэд их халуун, бүгчим байсан. Харин Филиппин хүмүүс их найрсаг. Таньдаг ч бай танихгүй ч бай хүн болгон инээмсэглэн угтаж, инээмсэглэлээрээ үддэг. Анхандаа их гайхаж байсан боловч одоо дасан зохицсон. (инээв) Жуулчид их байдаг болохоор ч тэр үү харуул хамгаалалт маш өндөртэй. Байгалийн үзэсгэлэнт арал дээр байрласан учраас үзэх газар ихтэй. Миний хувьд төлөөлөгч болохын тулд 2 шатны шалгаруулалтанд тэнцсэн. Тус сургуульд төлөөлөгчөөр ажиллахын тулд хамгийн түрүүнд англи хэлээр бусадтайгаа чөлөөтэй ярьж ойлголцох, мөн сошиал маркетинг чиглэлээр 3-4 жил ажилласан туршлагатай байхыг шаардсан. Дээрх шалгуурт тэнцэж сургуульдаа төлөөлөгчөөр ажиллаж байна. Энд ирж суралцсанаар олон орны оюутнуудтай англи хэлээр чөлөөтэй ярилцаж ойлголцож өдрөөс өдөрт англи хэлний мэдлэг маань илүү сайжирч байгаа. 

Яагаад Филиппин улсыг сонгосон бэ? Орчинд нь суралцахын давуу тал юу вэ?

Мэдээж орчинд нь хэл сурахад маш олон давуу талтай. Бага зардлаар өөрийгөө хөгжүүлэхээс гадна аялах боломжтой улсын нэг гэж би бодож байгаа. Филиппин Улсын иргэдийн 90 орчим хувь нь англиар ярьдаг учраас ярианы чадвараа сайжруулах том боломж. Австрали, Англи, Америк зэрэг улсуудтай харьцуулахад хамаагүй бага зардлаар англи хэлийг сурах боломжтой гэж харсан учраас Филиппин улсыг сонгон суралцаж байна.  

Ярилцлагын дэлгэрэнгүйг энэ линкэн дээр дарж үзээрэй. http://massacademy.mn/post/24477

Сургуулийн дотоод орчин

Яагаад ZA English Academy-г сонгох ёстой вэ?

          ZA Англи хэлний академи нь Филиппиний Себу хотод 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа Японы сургууль юм. 2 кампустай бөгөөд нэг нь Банилад, нөгөө нь Маболод байрлана.

           Манай сургууль нь Филиппиний Себу хотод 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа Японы сургууль юм. Висаяагийн их сургуулийн кампус болон Сэбүгийн төвд гэсэн 2 салбартай бөгөөд төгсөхдөө авах гэрчилгээ нь бусад гадаадын орнуудад хүлээн зөвшөөрөгддөг гэрчилгээ байна.     

           Дэлхийн өөр өөр улсуудаас буюу Хятад, Тайвань, Вьетнам, Иран, Саудын Араб, Хойд солонгос, Хятад, Испани зэрэг орнуудаас ирж суралцдаг.  Энэ нь анги хамт олон, ажилчид, багш нар гээд бүгд найрсаг Филиппин хүмүүстэй англиар байнга ярьдаг тул оюутны хувьд англи хэлыг хурдан сурах боломжийг олгоно.

          Бид Ерөнхий англи хэл, хүүхдийн Junior ESL, Бизнесийн англи хэл, Академик англи хэл, IELTS, TOEFL, TOEIC зэрэг сургалтуудыг явуулдаг ба гэр бүлээрээ ирээд суралцаж болно.

         Манай сургууль нь 1-4 ортой 210 өрөөтэй. Эдгээр өрөөнүүд нь газрын шугам, Wi-Fi, өдөр тутмын ажил, угаалгын газар, 2 усан бассейн, нисэх онгоцны буудлыг хүлээж авах үйлчилгээтэй, агааржуулалт сайтай, фитнесс өрөө, агаарын болон газрын теннес, хүүхдийн өрөө, кино театр, 7 хоног бүр болдог аялалуудтай. Үүнээс гадна өдөрт 3 удаа хооллох боломжтой байдаг. Чөлөөт цагаараа усан сан, фитнесээр хичээллэх, агаарын болон ширээний теннис тоглох, кино театрт кино үзэх, иогоор хичээллэх боломжтой. Мөн сургуулиас 7 хоног бүр зохиогддог Сити тур аялалд хамрагдаж, бямба ням гарагт найз нөхөд, ангийн найз нартайгаа хамт гадуур зугаалж болно. Сургуультай ойрхон Жи молл, Фүүда дэлгүүр, Аяала молл дэлгүүрээр явж, Филиппины алдарт түргэн хоолны газар Jollibee, Burger king, Kusino Uno зэрэг хоолны газруудаар үйлчлүүлэх боломжтой.   

     

Мэдээлэл авах