card

Филиппин улсад суугаа Монгол төлөөлөгч Г.Лхагвадулам

Үзэсгэлэнт Себу хотод байрлах "Newtype International Language School" сургуулийн оюутан хариуцсан ажилтан.

Захиалга | Сургалтын хөтөлбөр | Үнэ | Аялалын зөвлөгөө

ШУУД ХОЛБОГДОХ

Холбоо барих

7 ХОНОГ БҮР | ДАВАА ГАРАГ | 19:00 ЦАГТ

ШУУД LIVE-ААР МЭДЭЭЛЛЭЭ АВААРАЙ.

ТӨЛӨӨЛӨГЧИЙН LIVE ВИДЕО

 

LIVE 1: 

Филиппин улсын Себу хот дахь Монгол төлөөлөгч Г.Лхагвадулам та бүхэнд мэдээлэл өгч байна.

LIVE 2

Гадаадад англи хэлийг богино хугацаанд, хямд зардлаар сурах боломж

LIVE 3

Шагналын өндөр сантай 2 цагт 100 асуултанд хариулах уралдаан боллоо.


LIVE 4

Орчинд нь англи хэл сурцгаая Филиппин улсаас шууд хүргэж байна.

LIVE 5

Англи хэл сурахаар сонирхож байгаа хүмүүс амралтаараа сурахыг зөвлөж байна.

                                 


LIVE 7

Үндэснийхээ хувцсаар BEST COSTUME шагналын эзэн боллоо

CHARITY EVENT

 

МИНИЙ ИДЭЖ ҮЗСЭН ӨВӨРМӨЦ ХООЛ

Дэлгэцэн том навчин дээр дүүрэн будаа, ногоо, төрөл бүрийн мах. Энэ бол Филиппин улсын үндэсний хоол. Гэр бүлээрээ найз нөхдөөрөө ширээ тойрч суугаад том том навчин дээр будаа, төрөл бүрийн ногоо, үхэр, гахай, тахиа, загас, жараахайны мах өрөөд тавьчихсан. Филиппин хүмүүс Үндэснийхээ хоолыг сэрээдэж иддэггүй. Гараа сайтар угаагаад гартаа нэг удаагийн бээлий углаж иддэг.
БИЧЛЭГ ҮЗЭХ

САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Энэ арга хэмжээнд оролцохын тулд би 500 пэсогийн хандив өгсөн. /Монгол мөнгөөр 25.000 төгрөг/. Биднийг очиход томоотой гэгч нь бүгд сандал дээр суучихсан, биднийг тэсэн ядан хүлээсэн багачууд угтсан. Үнэхээр гайхамшигтай. Энэ бол дэлхийн 10 гаруй орны оюутнуудтай хамт өөрийнхөө англи хэлний мэдлэгийг сайжруулангаа, нийгмийн сайн дурын үйл ажиллагаанд оролцох боломж юм.
NILS -Charity үйл ажиллагаанд нэгдээрэй Charity Event 2019 ♥️ - 07.27.2019
БИЧЛЭГ ҮЗЭХ

АМРАЛТЫН ӨДРӨӨ ЯАЖ ӨНГӨРҮҮЛЖ БОЛОХ ВЭ?

BOHOL TRIP /2 өдөр, 1 шөнийн аялал/

Далайн гүнд DIVING хийж, усан дотор амьсгална гэдэг хамгийн гайхамшигтай. Хичээлийн 2 дахь долоо хоногтоо хийсэн аялал маань. Аварга том яст мэлхий, халимтай хамт сэлэх нь энүүхэнд шүү. Замд таарсан таарсан гөлөг илж байгаатай адил хэхэ. Би энэ аялалдаа хоол, амралт, зугаалга, замын зардал, амьтны хүрээлэн, экстрим аялал гээд нийт 4000 пэсо үрсэн. Маш хямд, бас хэзээ ч мартагдахааргүй аялал байсан. Хол аялал учир Бямба гарагийн үүрээр 04:00 цагт хөдөлж Ням гарагийн орой 21.00 цагт ирсэн.
БИЧЛЭГ ҮЗЭХ

SCHOCO HILLS

Chocolate Hills Филиппин улсын чухал дурсгалт газруудын нэг. Ижил өндөртэй, хагас бөмбөрцөг хэлбэртэй, конус хэлбэрийн толгодуудыг өндрөөс харах их гоё. Энэ толгодууд нь мөнхийн хуурай хүрэн өнгөтэй, гадуураа өвсөөр хучигдсан. Энэ газарт жуулчид ирж 4 дугуйтаар их давхидаг юм билээ. Бид ч бас давхисан. Харамсалтай нь 4 дугуйттай толгод дундуур давхиж байх үеийнхээ бичлэг, зургийг авч чадаагүй ээ. Учир нь бид нарын утасны цэнэг дуусчихсан. Гэхдээ би найз нөхөддөө нүдэнд нь харагдтал ярьж, бас энд ирээд надаар замчлуулах сонирхолтой хүмүүст хангалттай зөвлөж чаднаа хэхэ. Аан тийм. Би явсан газар бүрийнхээ "Хүслээ шивнэдэг Залбирлын хөшөө"-нд нь итгэдэг юмаа. Энд ч бас хүслээ шивнэдэг худаг байна лээ. Тэр худаг руу зоос шидээд, хонхыг нь дуугаргаад, хүслээ шивнэдэг.
БИЧЛЭГ ҮЗЭХ

ДУРЛАЧИХМААР Ч ЮМ ШИГ HAPPY BEACH

Аз жаргалын эрэг. Хайрттайгаа хамтдаа англи хэлээ сайжруулангаа Хайрын ягаан арлаар зочлоорой. Ердөө 800пэсо. Өөрийн сошиал хуудсандаа оруулж болох маш гоё зурагнуудыг энд дарна. Аз жаргалын наран эрэг дээрх бүх зүйл гайхамшигтай. Jungle Lounge, янагийн ягаан Pink Bali Lounge, Inflatable Island зэрэг алдартай Unicorn арал гэх мэт олон гоё гоё зүйлийг бүтэн өдрийн турш үзэж болно. Ийшээ явж байгаа бол УТСАА САЙН ЦЭНЭГЛЭ, POWERBANK-аа ав, ДЭЛГҮҮР ЯВ, хамгийн СЕКСИ БИКИНИ-гээ худалдаж ав, уруулаа тод буд л гэж зөвлөе.
БИЧЛЭГ ҮЗЭХ

TEMPLE OF LEAH

Энэтхэгийн ТАЖ МАХАЛ-тай төстэй түүхтэй. Себу хотод байдаг "Лебрагийн Таж Махал" хэмээн нэрлэгддэг Леаны сүм бол хайртай эхнэртээ хайраа илэрхийлж босгосон хааны сүм юм. Гэхдээ Таж Махал нь барималчдаа алдаг бол Леаны сүмийг захиалагч тэгж алж хядаагүй гэнэ лээ. Багш маань хэлсэн /инээв/. Сүм нь хотын төвөөс 45 минутын зайтай, орох хураамж нь 50пэсо /Монгол мөнгөөр2600төг/. Боржин чулуугаар хийсэн баганатай, эртний Ромын хэв маягийн загвартай энэ байгууламжийн шалан дээрх плитан дээр нь гуулин товруугаар "Үүнийг Харж байгаа хүн гоо үзэсгэлэн, эелдэг хандлагыг олж харах болтугай " гээд гарын үсгээ зурж үлдээсэн байдаг. Магадгүй энэ байгууламжийг босгосон хаан, түүний хайртай хатны үр хойч нь дурсгал болгож мөнхөлж үлдээсэн байх. Та Себуд ирсэн бол Temple Of Leah эртний Грек маягийн хэв загвартай энэхүү дурсгалт газраар заавал очиж үзээрэй.

ХАМГИЙН ЧАНАРТАЙ МАССАЖНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ХАМГИЙН ХЯМДААР АВАХ

Массаж хийлгэх дуртай юу? Nils сургуулийн Classic Campus -ийн замын эсрэг талд, хэдхэн алхаад хамгийн чанартай, хямд үйлчилгээтэй массажны газрууд байгаа. Та өөрт таалагдсан үйлчилгээгээ сонгоод үйлчлүүлээрэй. Энд бүтэн бие, болон хөл гарын массаж 1 цаг нь ердөө 500пэсо /25.000 төгрөг/ байдаг. Харин Nils сургуулийн оюутнууд "Оюутны ID карт"-аа үзүүлээд 20%-хөнгөлөлтийг давхар эдлэх боломжтой.

ISLAND HOPPING

Nils сургуулийн оюутнууд амралтын өдөр бүр эргэн тойрны арлаар аялал хийдэг. Та Ажлын өдрүүдэд хичээлээ эрчимтэй үзчихээд амралтын өдрөө зугаална. Nls сургууль дээр 7 хоног бүр шинэ оюутнууд ирдэг. Шинэ оюутнууд ирэх бүрт арлын аялал зохион байгуулдаг. Манай сургууль дээр 4 настай бяцхан хүүхдүүдээс эхлээд 70 настай оюутнуу, гэр бүлийн хүмүүс хосууд ирдэг учир нас насны онцлог, сонирхолд нь нийцсэн 4-5 төрлийн аялалын групп гардаг. 7000 арал байгаа шүү дээ. Аялаж дуусахгүй ээ.

SHOPPING ХИЙХ

Дэлхийн алдартай брэнд дэлгүүрүүд цөм энд байгаа. H&M, Uniglo, Forever-21, Terranova, Adidas гээд Азийн томоохон орнуудад байдаг бүх брэнд энд байдаг. Дэлхийн брэнд хувцасны үнэ бүх улсад ижил үнэтэй байдаг учир ҮНЭТЭЙ БОЛОВ УУ? гэж санаа зовох хэрэггүй. Оюутан болгон амралтын өдөр дэлгүүр хэсэх дуртай.

KAWASAN TRIP

Бид зарим нэг газарт хэр олон удаа очиж байгаагаас үл хамааран очих бүрт амар тайван мэдрэмж төрж, аз жаргалтай болдог. Энэ бол Филиппиний Себу хотын Бадиан дахь Kawasan хүрхрээ. Хавцлаар дамжин аялах, шумбах, үсрэх, авирах, гулгах, усанд сэлэх зэрэг гайхалтай аялалуудыг энд ирж хийгээрэй. Kawasan хүрхрээ дэлхий олон жуулчдын зүрх сэтгэлийг татдаг, хамгийн цэвэр, тунгалаг хүрхрээ.

SIRAO GARDEN

Себу хотын "Бяцхан Амстердам" бас "Мини Голланд" гэж дууддаг "Сиро цэцэрлэг". 8000 хавтгай дөрвөлжин метр талбайтай. Үнэхээр үзэсгэлэнтэй гоё газар. Усан онгоц, салхин тээрэм, усан оргилуур, пикетийг Амстердамын талбайтай төстэй. Энд яг л "Бөгжний эзэн" киноны Хоббитуудын гэрийг санагдуулам. Орох такс 100 пэсо. IT Park-ийн төвөөс явхад мотоцикл 2 талдаа 500пэсо, такси 600-800 пэсо

ДОРГИО ЗАЛУУСЫН ЦУГЛАХ ГАЗАР "OQTAGON"

Доргио залуусдаа хэлэхэд Филиппин тийм ч хөгжил муутай орон биш шүү. Сэбу хотод байрлах ОQTagon бол олон орны оюутнууд нэг дор цуглаж хөгжилддөг International CLUB. Казакстан, Япон, Солонгос, Орос, Турк, Энэтхэг, Хятад, Тайвань, Хонг конг оюутнууд энд ихээр цугладаг. Залуу хүн завгүй байна гэдэг нь өдөржин ном ширтэж, ажилд нухлагдаж суу гэсэн үг биш юмаа. Ажил амьдрал, аялал, зугаалгаа зохицуулж чадвал тэр жинхэнэ эрч хүчтэй залуу.

10 DOVE STREET

Нэг тийм хямдхаан хэрнээ цэвэрхэн, тохилог, амттай хоолтой, найрсаг үйлчилгээтэй газар байдаг даа. Cebu хотын IT park-д орших ''10 DOVE STREET'' бол тохь тухтай хоол, амтат нарийн боовны үйлчилгээ үзүүлдэг тансаг кафе. Жирийн л нэг намуухан хөгжимтэй жижигхээн газар. Үнэ нь маш хямд, хоол амттай. Ердөө 249пэсогоор /13.000 төгрөг/ хоол, мөстэй кабучино, зайрмаг, бялууны сет захиалж идэх боломжтой. Nils сургуулийн оюутнуудад хамгийн ойр байрлалтай.
БИЧЛЭГ ҮЗЭХ

JPARK ISLAND RESORT & WATER PARK

5 одтой энэхүү цогцолбор төв нь Филиппин улсын хамгийн том аялал, зугаа цэнгэлийн парк юм. Энд 556 зочны өрөө, Хувийн далайн эрэг, Казино, 5 зоогийн газар, 2 баар / lounge, Бүрэн үйлчилгээтэй халуун рашаан, Lazy урсдаг гол болон гадаа усан сан, Үнэгүй усан парк, Шөнийн цэнгээний газар, Өглөөний цай уух боломжтой, Фитнесс төв, Наран шарлагын газар, Хурлын өрөө, Чөлөөт WiFi болон үнэгүй зогсоол зэрэг маш олон амарч болох төвүүд байдаг. Үнэхээр гайхамшигтай. Оройн бүр 18.00 цагаас галын наадам.

Чөлөөт цагаа өнгөрөөж болох Cafe Talk Library

Заримдаа бидэнд хичээлээ давтаж, чухал ажлаа хийхэд тохирох тухтай газар олддоггүй үеүд байдаг. Себу хотын Osmena Boulevard гудамжинд байдаг буйдхан энэ газарт намуухан хөгжим, ханаар өрсөн ном, өхөөрдөм хөөрхөн жихмэл тоглоом, романтик дүүжин сандал гэх мэт тохилог гэгээлэг бүхэн цогцолсон. Үнийн хувьд боломжийн. Энд та чөлөөт цагаа үр бүтээлтэй бас сонирхолтой өнгөрүүлэх боломжтой.

DONMEAN GARDEN /цэцэгт хүрээлэн/

Дон Меон цэцэрлэгт хүрээлэн 2019 оны 2-р сарын 28-нд нээгдсэн. Себугийн "Бритийн Ситио Камандрикакаван" хотод байдаг. Энэ газар бол Себугийн үзэсгэлэнт газруудын нэг
Дэлгэрэнгүй
DONMEAN GARDEN /цэцэгт хүрээлэн/

БАРИЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ МАНТАЙУПАН ХҮРХРЭЭ

Mantayupan Falls in Barili [2019.10.12]
Дэлгэрэнгүй
БАРИЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ МАНТАЙУПАН ХҮРХРЭЭ

SAYAW BEACH [ BARILI ]

Sayaw Beach Resort бол Филиппины Барили хотын Bariliay Sayaw далайн эргийн бүс юм. Автомашины хурдны замтай ойрхон тул тэнд очиход маш хялбар байдаг.
Дэлгэрэнгүй
SAYAW BEACH [ BARILI ]

FIRST SIRAO GARDEN

Себу хотод байрлах Sirao Garden цэцэрлэгт хүрээлэн нь дотроо шинэ хуучин гэж 2 өөр байдаг. Та ийшээ аялах бол First Sirao garden, Second Sirao Garden гэж 2 өөр байгаа гэдгийг санаж явахад илүүдэхгүй.
Дэлгэрэнгүй
Ярилцлагын булан

Ярилцлагын булан

“Масс академи”-ийн Филиппин улсын Себу аралд байрлах NILS сургуулийн монгол төлөөлөгч Г.Лхагвадуламтай ярилцсан ярилцлагыг уншигч танд хүргэж байна.

Сайн байна уу? Юуны өмнө Филиппин дахь Масс академийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаач?  

Сайн байна уу? Намайг Г.Лхагвадулам гэдэг. Миний хувьд Филиппин улсын Себу аралд байрлах NILS сургуулийн филиппин улс дахь монгол төлөөлөгчөөр ажиллаж байна. Япон менежменттэй компанид ажиллангаа англи хэлнийхээ түвшинг дээшлүүлэхээр суралцаж байна.

Филиппинд очсон анхны сэтгэгдэлээсээ хуваалцаач?

Филиппин улс нь 7000 гаруй арлаар хүрээлэгдсэн байдаг. Себү арал бол Филиппин улсдаа томоороо 2-т тооцогддог. Филиппин улсын боловсрол, аялал жуулчлал, худалдааны төв цэгт байрладаг хамгийн үзэсгэлэнтэй арал гэгддэг. Тиймдээ ч аюулгүй байдлаараа бусад хотуудыг бодвол илүү амьдрахад тохиромжтой газар санагдсан. Себү бол цаг агаарын тааламжтай уур амьсгалтай, жилийн ихэнх хугацаа нь зуны улирал буюу өдөртөө дунджаар 26-30 хэмийн дулаантай байдаг. Филиппин хүмүүс инээмсэглэсэн, үргэлж бусадтай мэндэлдэг, их найрсаг хүмүүс байдаг.

Таны хувьд энэ сургуульд Масс академийг төлөөлж байгаа. “Масс академи”-аар дамжуулан суралцахад ямар давуу талыг олгодог вэ?

Масс академи нь Филиппин улсын англи хэлний сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар. Манай академийн Монгол төлөөлөгчид сургууль дээр байрлаж ажилладаг. Академийн давуу тал нь зуучлалын болоод нэмэлт төлбөр авахгүйгээр тухайн сургуулийн үнээр суралцах боломжийг танд олгодог. Монгол төлөөлөгч энд байгаа учраас онгоцноос тосож авахаас эхлээд мэдэхгүй зүйлд нь туслах, мөн гадаадад зорчигчийн даатгалд хамруулах, тийзийг нь захиалж өгөх зэрэг цогц үйлчилгээг үзүүлдэгээрээ онцлог юм.

ҮНИЙН САНАЛ АВАХ

Оюутан бүр өөрийн сурах хугацаа, өдөрт үзэх хичээлийн цаг, байрлах өрөөгөө сонгох боломжтой.

ТӨЛӨӨЛӨГЧИЙН СЭТГЭГДЭЛ

Нилс сургуулийн төлөөлөгч / Г.ЛХАГВАДУЛАМ/

Манай сургууль бусад сургуулиас Callan хичээл заадгаараа илүү ялгардаг. Та хэдхэн сарын дотор бүрэн өөрчлөгдөх боломжтой. Англи хэл анхлан сурч байгаа хүмүүсийн дутагдал англиар ярьхаасаа ичих, буруу зөрүү ярьчих болов уу ? гэсэн бодол байдаг. Каллан хичээл бидний яг энэ асуудлыг хамгийн сайн засч өгдөг. Каллан хичээлийг авснаар маш богино хугацаанд бүрэн өөрчлөгдөх боломжтой болдог юм байна гэдгийг мэдэрсэн. Магадгүй та өнөөдөр Англи хэлний бэрхшээлтэй бол энд ирж сурахыг зөвлөж байна. Бид өдөр тутамдаа ар гэр, ажил, цалин, зээл гээд маш олон асуудлаас болж өөртөө анхаарах зөв гардаггүй. Гэхдээ та хэдхэн сар, магадгүй хэдхэн долоо хоногийг өөртөө зарцуулаад энд ирээрэй.

ТӨЛӨӨЛӨГЧИЙН СЭТГЭГДЭЛ

Мэдээлэл авах