card

Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг

ТАНИЛЦУУЛГА ВИДЕО

Филиппин улсын Себү хотын CDU сургуулийн Монгол төлөөлөгч Б.Цолмончимэгтэй доорхи хаягуудаар холбогдож мэдээлэл аваарай

 

Skype: Б.Цолмончимэг/Sarah/

Phone number: +63 9260053207

Facebook: Цолмончимэг Батбаатар

Intagramm:   /Tcolmonchimeg/

Email: Sarah@massacademy.mn

 

 

CDU англи хэлний сургуулийн гадна болон дотоод орчинтой танилцана уу

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

CDU ESL CENTER сургуулийн бүх хөтөлбөрийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү

ТӨЛӨӨЛӨГЧИЙН СЭТГЭГДЭЛ

Филиппин улсын тухай мэдээлэл ирсэн сэтгэгдэл эндээс үзээрэй

Баасан гариг бүр төгсөгчидөө үдэн гаргаж өгч, ням гариг бүр шинэ суралцагчидаа хүлээн авдаг уламжлалтай

СDU ESL Сургууль сонгон суралцахыг хүссэн хүн бүрт манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байгаа тул та бүхэн сонирхсон мэдээллээ төлөөлөгчтэй хэзээч холбогдон авах боломжтой шүү

CDU ESL сургуулийн миний үйлчлүүлэх дуртай газрын нэг яалт ч үгүй Hiro's Cafe au Lait кафе шоп амттай кофетой шүү

story-image

Ярилцлагын булан

Филиппин улсын Себү хотод байрлах Cebu Doctor english academy-н Монгол төлөөлөгч Б.Цолмончимэг-тэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

Филиппин дэх Масс академийн төлөөлөгчөөр ажиллаж  байгаад нь юуны өмнө танд баяр хүргэе.

Сайн байна уу. Намайг Б.Цолмончимэг гэдэг. Одоогоор Филиппин улсын Сэбү арлын CDU англи хэлний сургуульд суралцаж байна. Мөн сурахын хажуугаар сургуулийнхаа монгол талын төлөөлөгчөөр /Intern/ ажилладаг.

Өнөө үед Англи хэлний хэрэгцээ шаардлага хүн бүхэнд гарч байна. Яагаад Филиппинийг сонгосон бэ. Орчинд нь суралцахын давуу тал мэдээж олон байх?

Филиппин улс нь  өнөөдөр англи хэлийг хоёрдогч үндсэн хэл болгосон давуу талаа ашиглан хамгийн үр дүнтэй хэл сурах аргыг боловсруулан амжилттай хэрэгжүүлж байгаа улсын нэг. Энд хамгийн хямд зардлаар, хамгийн олон цагийн ганцаарчилсан хөтөлбөр, цаг уурын тааламжтай нөхцөлд ямар ч хүн англи хэлийг сурах боломжийг олгодог. Магадгүй англи хэлийг орчинд нь  суралцахад хамгийн боломжтой улс гэж хэлж болно. Түүнчлэн зарим өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад амьжиргаа болон сургалтын зардал нь харьцангүй хямд бөгөөд хичээлийн цаг нь илүү урт байдаг зэргийг харгалзан Филиппинийг сонгосон.

Филиппиний сургалтын онцлог, боловсролын чанар хэр байдаг вэ?

Боловсролын чанарын хувьд суралцаж байгаа оюутны идэвхи санаачлагаас ихээхэн хамаардаг. Сургалтын орчин сайтай сурах арга барилыг заагаад өгчихдөг. Хичээлдээ чармайлт гаргаж, амжилттай суралцаж чадах эсэх нь хувь хүнээс л шалтгаална.  Багш нарын чадвар маш өндөр. Ихэнхи багш нар нь олон улсад заах эрх бүхий TЕSOL зэрэгтэй байдаг. Ганцаарчилсан хичээлийн цагаар багш нар оюутнуудтай маш сайн ярилцаж, оюутнаа ойлгох хүртэл дахин дахин заадаг. Энэ нь ганцаарчилсан хичээлийн маш том давуу тал байдаг юм. Групп хичээлүүдийн хувьд англи хэлний чадваруудыг сонирхолтой байдлаар сорих олон даалгавруудтай. Тиймээс суралцагчийн англи хэлний чадвар богино хугацаанд сайжрах боломжийг бүрдүүлдэг.

Ярилцлагын дэлгэрэнгүйг энэ линкэн дээр дарж үзээрэй.http://massacademy.mn/post/23747

Блокын гарчиг / html

Мэдээлэл авах