card

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ ШУУД ХОЛБОГДОХ

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ

CDU ESL center төвийн ерөнхий англи хэлний хөтөлбөр 5 төрлөөр хичээллэдэг.

PERSONAL SPEAKING COURSE

Ярианы англи хэлний хөтөлбөр

АFTERNOON SPEAKING COURSE

Өдрийн анги

INTENSIVE SPEAKING COURSE

Эрчимтэй ярианы англи хэлний хөтөлбөр

POWER SPEAKING COURSE

Гүнзгийрүүлсэн англи хэлний хөтөлбөр

ULTRA SPEAKING COURSE

Эрчимжүүлсэн англи хэлний хөтөлбөр

MEDICAL ENGLISH COURSE

ЭРҮҮЛ МЭНДИЙН АНГЛИ ХЭЛ

CEBU DOCTOR UNIVERSITY дэргэдэх CDU ESL англи хэлний сургуулийн эмч сувилагч нартаа зориулсан мэргэжлийн  MEDICAL ENGLISH PROGRAM хөтөлбөрийг танилцуулж байна.

        Та энэ хөтөлбөрийг сонгосноор та зөвхөн мэргэжлийн англи хэлээ үзээд зогсохгүй тус сургуулийн дэргэдэх UC MED болон CHONG HUA  эмнэлгүүдээр зочлон Филиппин улсын эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилтэй танилцан туршлага хуримтлуулах боломжтой.

  Дэлхийн хаана ч байхгүй хямд зардлаар өөрийн мэргэжлийн англи хэлний мэдлэгээ дээшлүүлж амжилтанд хүрэхийг хүссэн хүн бүрт CDU ESL сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байна.

Оюутнууд өдөрт үндсэн 6 цагийн хичээл үзнэ. 1 цагийн анги нь  50 минутаар хичээллэдэг. Туршлагаас авч үзвэл оюутнууд урт хугацааны турш сууж хичээл хийхэд анхаарал төвлөрдөггүй гэж үздэг. Иймээс 50 минут бол оюутны хичээлд анхааралаа хандуулж чадах оновчтой цаг хугацаа гэж үздэг.  Мөн хичээлийн завсарлах хугацаа 10 минут байдаг.

  • Ганцаарчилсан хичээл 4 цаг
  • Групп хичээл 2 цаг

 

Эрүүл мэндийн мэргэжлийн англи хэлний үгсийн сан, хэрхэн зөв бичих болон дуудлага гэх мэт хичээлүүд үзэхээс гадна өөрийнхөө түвшинд тохирсон өөрт шаардлагатай гэсэн хичээлийг сонгон суралцах боломжтой. 

Суралцах хугацааны хувьд CDU ESL center англи хэлний сургууль нь 1 долоо хоногоос 12 долоо хоног хүртэл хугацааг оюутнуудад санал болгодог. Оюутан өөрийн хүссэн хугацааг сонгон суралцах боломжтой.

 

MEDICAL ENGLISH COURSE

TOEIC COURSE

TOEIC-ИЙН ШАЛГАЛТАНД БЭЛДЭХ ХӨТӨЛБӨР

       TOEIC  буюу Test of English for International Communication  шалгалт нь  англи хэлийг  хоёрдогч хэлээ болгон  судалж буй хүмүүст зориулан гаргасан  олон улсын түвшинд харилцах ажлын байранд шаардагдах англи хэлний түвшинг тогтоох шалгалт юм. 

Энэ шалгалт нь олон улсын харилцааны хүрээнд харилцах  өдөр тутмын англи хэлний мэдлэг, чадвар, чадамжуудыг тогтоодог.

Одоогоор дэлхийн 120 гаруй орны 1000 гаруй  томоохон байгууллагууд уг шалгалтыг үйл ажиллагааны гол стандарт, үнэлгээний шалгуур болгон ашиглаж байна. 

CDU ESL CENTER ТOEIC хөтөлбөрийг санал болгож байна

Оюутан өдрийн үндсэн 10 цагийн хичээл:

  • Ганцаарчилсан анги 5 цаг
  • Групп анги 3 цаг
  • Мок тест 2 цаг

TOEIC шалгалтыг хэн өгөх вэ?

Англи хэлийг дараах нөхцлүүдэд хэрэглэдэг хүмүүс. Үүнд:

  •  Бизнесийн уулзалтууд, Зочид буудал, Зоогийн газар, Олон улсын хурал зөвөлгөөн, Спортын арга хэмжээнд:
  •  Гадаадад ажиллахаар төлөвлөж байгаа хүмүүс
  •  Албан тушаал ахих зорилготой англи хэл дээр сургалтанд сурч буй ажилтан албан хаагчид
  •  Англи хэлний сургалтанд хамрагдагсад
TOEIC COURSE

IELTS COURSE

IELTS-ИЙН ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР

IELTS (International English Language Testing System) гэдэг нь англи хэлний чадварын шалгалтуудын нэг бөгөөд дотроо GENERAL IELTS болон ACADEMIC IELTS гэсэн 2 төрлөөр авагддаг бөгөөд гадаадад суралцах болон ажиллаж амьдрах хүсэлтэй тухайн улсын иргэншилгүй англи хэлний дундаж ба түүнээс дээш төвшний хүмүүст хамааралтай шалгалт юм.

IELTS нь Англи, Шинэ Зеланд, Австрали Канад, Европын 135 гаруй орны мянга гаруй их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд англи хэлний Олон улсыг шалгалт гэж хэлж болно

CDU ESL CENTER IETLS хөтөлбөрийг санал болгож байна.

Оюутан өдрийн үндсэн 10 цагийн хичээл:

  • Ганцаарчилсан анги 5 цаг
  • Групп анги 3 цаг
  • Мок тест 2 цаг

IELTS Шалгалтыг хэн өгөх вэ?

  • Дэлхийн 135 гаруй оронд ажиллаж амьдрах хүсэлтэй хүмүүс
  • Гадаадад их дээд сургуульд суралцах сонирхолтой хүмүүс
IELTS COURSE

ENGLISH VACATION PROGRAMM

АМРАЛТААРАА АНГЛИ ХЭЛ СУРАХ ХӨТӨЛБӨР

CDU ESL сургуулийн онцгой хөтөлбөрийн нэг ENGLISH VACATION PROGRAM буюу АМРАЛТААРАА АНГЛИ ХЭЛ СУРАХ хөтөлбөр юм.

       Тухайн сургалтын хөтөлбөрийн ОНЦЛОГ нь та 7 хоногийн 3 өдөр нь хичээлээ үзэн бусад өдөр нь  сургуулиас санал болгож байгаа аялалын хөтөлбөрөөс сонгон аялах боломжтой байдаг.   

     Монгол улсын ихэнхи аж ахуйн нэгж байгууллагын уртын амралт нь 14-15 хоног байдаг. Энэ хөтөлбөр нь 7-14 хоногийн хугацаатай эрчимжүүлсэн хөтөлбөр юм. 

Долоо хоногийн Даваа, Лхагва,Баасан гаригуудад өглөөний :

Ганцаарчилсан 3 цагийн хичээл 

Өдрийн бусад цагаар чөлөөтэй

Долоо хоногийн Мягмар, Пүрэв, Бямба, Ням гаригуудад аялах боломжтой.

Ямар хүмүүст энэ хөтөлбөрийг илүү санал болгодог вэ?....... 

      Ээлжийн амралтаараа аялахыг хүсч байгаа, ихэнхи монгол компанид ажилладаг хүмүүсийн ээлжийн амралт өвөл таардаг хүйтэн монголдоо амрахад сонголт багатай аялах боломжгүй улирал, тэгвэл энэ хөтөлбөрийг сонгосноор цаг агаарын таатай нөхцөлд аялангаа өөрийн англи хэлний мэдлэгийг тодорхой түвшинд ахиулах боломжтой байдаг. Дан ганц аялах биш өөрийгөө давхар хөгжүүлэхийг хүсвэл энэ хөтөлбөрийг сонгоорой.

     Мөн байгууллагын ой, томоохон баяраар байгууллагууд маань шилдэг ажилчиддаа урамшуулах зайлшгүй шаардлага гардаг. Одоо үед ихэнхи  монгол байгууллагууд шилдэг сайн ажилчиддаа гадаад аялах эрхээр шагнах нь элбэг болсон. Тэгвэл байгууллагын удирдлагууд менежерүүд анхаарлаа хандуулаарай. Та ажилчидаа дан ганц аялах эрх биш аялаж юм үзэж нүд тайлангаа сурах боломжийг олгоорой. Энэ нь таны байгууллагад тодорхой түвшиний англи хэлтэй мэргэжилтэн бэлтгэхэд туслах болно.

ENGLISH VACATION PROGRAMM

FAMILY ENGLISH COURSE

ГЭР БҮЛИЙН АНГЛИ ХЭЛ

CDU ESL CENTER Гэр бүлийн англи хэлний хөтөлбөрийг санал болгож байна.

Хэрвээ та 7-15 насны хүүхэдтэйгээ ирж суралцахаар бол:

Эцэг эх, асран хамгаалагч нь өдрийн үндсэн 4 цагийн хичээл:

  • Ганцаарчилсан анги 4 цаг 

7-15 насны хүүхэд өдрийн үндсэн 6 цагийн хичээлтэй:

  • Ганцаарчилсан анги 3 цаг
  • Групп анги 3 цаг 

Хэрвээ та 3-6 насны хүүхэдтэйгээ ирж суралцахаар бол:

Эцэг эх, асран хамгаалагч нь  өдрийн үндсэн 4 цагийн хичээл:

  • Ганцаарчилсан анги 4 цаг

3-6 насны хүүхэд өдрийн үндсэн 6 цагийн хүүхэд асрах үйлчилгээ

  • Хүүхэд асрах үйлчилгээ болон хүүхдийн насанд тохирсон анхан шатны англи хэлний хичээл авна.

Мөн хүүхэд эцэг эхтэйгээ хамтдаа хичээлд суух боломжтой. 

Өвлийн улирал эхлэн хүйтний урь орсонтой холбоотойгоор та хүүхэдтэйгээ болон гэр бүлээрээ утаанаас холдож АЯЛАНГАА, АМРАНГАА, СУРАХ боломж болж энд байна. Филиппин улс нь орчинд нь англи хэл сурахад хамгийн тохиромжтой цаг агаарын таатай халуун дулаан орон учир та сонгон суралцаарай.

FAMILY ENGLISH COURSE

BUSINESS ENGLISH COURSE

БИЗНЕСИЙН АНГЛИ ХЭЛ

 Бизнесийн англи хэл өөрийн бизнесийг өргөжүүлэхийг хүссэн олон улсын хэмжээнд өөрийн мэдлэг ур чадвараа сорихыг хүссэн чин хүсэл эрмэлзэлтэй ухаалаг бизнесмен хүмүүс маань энэ хөтөлбөрийг сонгон суралцах боломжтой байдаг.

Өдрийн үндсэн 8 цагийн хичээл

  • Ганцаарчилсан анги 3 цаг
  • 4 оюутантай групп анги 1 цаг
  • 8 оюутантай групп анги 4 цаг

Суралцах хугацааны хувьд CDU ESL center англи хэлний сургууль нь 1 долоо хоногоос 12 долоо хоног хүртэл хугацааг оюутнуудад санал болгодог. Оюутан өөрийн хүссэн хугацааг сонгон суралцах боломжтой.

       Англи хэл дэлхийн хэл болсон энэ цаг үед зөвхөн байгууллагын гадаад харилцаа хамтын ажиллагааг дан ганц хүн хариуцах биш дарга захирлаасаа ажилчид хүртэл англи хэлний тодорхой мэдлэгтэй байх шаардлага урган гарч иржаагаа. Мөн дан ганц бизнесмен гэлтгүй байгууллагадаа өөрийн карьераа нэмэхийг хүссэн хүн бүрт CDU ESL анли хэлний сургууль энэхүү хөтөлбөрийг санал болгож байна.

BUSINESS ENGLISH COURSE

SHORT PROGRAM

БОГИНО ХУГАЦААНЫ АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨР

CDU ESL CENTER SHORT PROGRAM

Богино хугацаанд шаардлагатай хэмжээнд англи хэлээ сайжруулахыг хүссэн хүмүүс  энэхүү хөтөлбөр маань зориулагдсан юм. Ямар чиглэлээр ямар хэмжээнд ашиглах вэ, мөн зөвхөн таньд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулан хичээлээ явуулдагаараа энэхүү хөтөлбөрийн маань онцлог нь.

Богино хугацааны хөтөлбөрийн суралцах хугацаа 4-5 хоног

  • Эхний өдөр: Оюутангаа тосон авч байранд нь байрлуулж шаардагдах зүйлсийг хэлж өгнө
  • 2 дох өдөр: Сургуулийн танилцуулга, ориентэйшн, Ганцаарчилсан анги 4 цаг
  • 3 дах өдөр: Ганцаарчилсан анги 8 цаг
  • 4 дэх өдөр: Ганцаарчилсан анги 8 цаг
  • 5 дах өдөр: Оюутаны төгсөлтийн арга хэмжээ хичээлгүй

Энэхүү хөтөлбөр маань богино хугацааны хөтөлбөр учраас бусад хэрэглээний төлбөрөөс хөнгөлөгддөг байгаа. Төлбөрийн хувьд мөн маш хямд.

 

SHORT PROGRAM

HIGH SCHOOL STUDENTS CAMP

АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН КЭМП ХӨТӨЛБӨР

СDU ESL CENTER HIGH SCHOOL STUDENTS CAMP буюу Ахлах ангийн сурагчдын кэмп хөтөлбөр нь хавар, зун, өвлийн уртын амралтаа тааруулан ангиараа болон найз нөхдөөрөө хамтдаа ирж суралцах боломжтой юм.

Уг хөтөлбөрт 15-18 насны хүүхэд залуучууд маань хамрагдах боломжтой бөгөөд ажлын өдөр болон амралтын өдөр олон төрлийн активити арга хэмжээ хөтөлбөрт багтсан байдгаараа бусад хөтөлбөрүүдээс онцлог юм.

Мөн ямар нэг нэмэлт төлбөргүй зөвхөн сургалтын төлбөрөө төлөөд суралцах боломжтой. Өөрөөр хэлбэл бусад зардал болох: хэрэглээний, бүртгэлийн хураамж, номны мөнгө, суралцах эрхийн төлбөр гээд бүх төлбөрөөс чөлөөлөгдөж байгаагаараа бас онцлог.

Оюутан өдрийн үндсэн 8 цагийн хичээл

  • Ганцаарчилсан анги 4 цаг
  • Групп анги 4 цаг

Шинэ үеийн залуус маань орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахад англи хэл гол түлхэц болж өгөх учраас англи хэл сурахаа битгий хойшлуулаарай гэж зөвлөе !!!

HIGH SCHOOL STUDENTS CAMP

HOTEL INTERNSHIP /AIRPORT INTERNSHIP/ HOSPITAL INTERNSHIP PROGRAMS

ЗОЧИД БУУДАЛ, ЭМЧ СУВИЛАГЧ БОЛОН НИСЭХ БУУДАЛ ОНГОЦНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН МЭРГЭЖЛИЙН АНГЛИ ХЭЛНИЙ ДАДЛАГАЖУУЛАХ ХӨТӨЛБӨР

CEBU DOCTOR UNIVERSITY дэргэдэх CDU ESL англи хэлний сургуулийн HOTEL INTERNSHIP, HOSPITAL INTERNSHIP, AIRPORT INTERNSHIP мэргэжлийн англи хэлний дадлагын хөтөлбөрийг танилцуулж байна.

Энэхүү хөтөлбөрийн маань онцлог нь:

  • 18 наснаас дээш 
  • Элсэлт нь 8 долоо хоногоос дээш байх
  • Англи хэлний түвшин хамаарахгүй
  • Хөтөлбөрийн зохион байгуулалтын зардал $500
  • Дадлагажуулах хөтөлбөрийн  сургалтын төлбөр нь 1 долоо хоног нь $250
  • Нисэх буудал онгоцны үйлчлэгчийн дадлагажуулах хөтөлбөр нь 2 долоо хоногоос 24 долоо хоног хүртэл хугацаатай 
  • Зочид буудлын дадлагажуулах хөтөлбөр нь 4 долоо хоногоос 24 долоо хоног хүртэл хугацаатай 
  • Эмнэлгийн дадлагажуулах хөтөлбөр нь 1 долоо хоногоос 8 долоо хоног хүртэл хугацаатай 
  • Эмнэлгийн дадлагажуулах хөтөлбөр нь нэмэлт төлбөр долоо хоногийн $250
  • Онолын хичээл гэж байхгүй та хэрвээ энэ хөтөлбөрүүдээс сонгон суралцвал шууд ажлын талбар дээр дадлага хийж хэлний мэдлэгээ болон мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломжтой

CDU ESL center англи хэлний сургууль нь Cebu хотынхоо томоохон зочид буудал болох BAI HOTEL, BIG HOTEL, эмнэлэгүүд  CHONG HUA, UC MED, агаарын тээврийн буюу нислэгийн компаниудтай хамтран үйл ажиллагаа явуулж энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлдэг юм.

Мэдээлэл авах