Сургууль дээр ирээд эхний өдөр ЮУ ХИЙХ ВЭ???
Би бол 3D ACADEMY англи хэлний сургуулийн
Монгол төлөөлөгч менежер Penny.
Манай сургуульд ирсэнээр эхний өдрийн амьдралыг зураг болон текст хэлбэрээр хүргэе.
Би анх удаа Филиппин улсад ирж байгаа нь энэ юм. Онгоцны буудлаас буухад л бүх зүйл маш эерэг энергитэй маш найрсаг ард түмэнтэй улс гэдэг нь шууд мэдэгдэж байх юм. Цаг агаар, уур амьсгалын хувьд ч надад маш их таалагдаж байгаа.
За тэгээд эхний өдрийн амьдралдаа орцгооё
Ихэнх оюутнууд 7 хоног бүрийн Ням гарагт сургуульдаа ирдэг. Таныг Себуд газардах үед Нисэх онгоцны буудлын үүдэнд 3D ACADEMY сургуулийн лого барьсан орон орны төлөөлөгч нар хүлээн авах гээд зогсож байдаг. Мэдээж тэнд би ч байгаа шүү Монголоос зорин ирсэн бүх оюутанаа би тосох болно.
Дараа нь бид сургуульруугаа явна. Mactan airport-с сургууль хүртэлх явах хугацаа 20 минут.
Ирэх үед сургуультайгаа бага зэрэг танилцах болно. Мөн маргаашийн үйл ажиллагааны талаар танд зөвөлгөө өгөх болно.
Дараа нь танд өрөөний түлхүүр оюутны ID картыг өгнө.
Даваа гараг бүр өглөө 08:00 цагт Төв сургуулийн 3 давхарт Шилэн танхимд шинэ оюутан бүр өгдөг түвшин тогтоох 3 шатны шалгалт өгдөг. Үүний дараа төлөөлөгч нартайгаа танилцах болно.
Үргэлжлүүлээд бүгд өдрийн хоолондоо орно. Цайны цагийн хуваар:
07:00-08:00 цагт Өглөөний цай
12:00-13:00 цагт Өдрийн хоол
18:00-19:00 цагт Оройн хоол
Маш цэвэр орчинд 7 ХОНОГИЙН ТУРШ: Өглөө, Өдөр, Оройн 3 хоолтой буфет хоолтой учир та хүссэн хэмжээгээрэй идэх боломжтой. Хэрэв танд харшилтай, идэх дургүй хүнсний бүтээгдэхүүн байдаг бол та хэлхэд л хангалттай бөгөөд тэр төрлийн бүтээгдэхүүнийг хоолонд хийдэггүй.
Эхний өдрийн үйл ажиллагаа дуусаад та хүссэн газраасаа өөрт хэрэгтэй хэрэглээний зүйлүүдээ худалдан авах боломжтой. Мэдээж энд бүх зүйлийг нэг дороос авч болно. Манай сургууль JY SQUARE MALL-н хажууд байрлалтай тул сургуулиас гараал дэлгүүр, гоо сайхан, үсчин, түргэн сүлжээ хоолны ресторан, мөнгө солиулах, ATM, хүнсний дэлгүүр, ахуйн хэрэглээний бүх зүйлээ нэг дороос авч болно. Нэг зүйлийг хэлхэд Филиппин улс бараа бүтээгдэхүүний өртгийн хувьд хямд бөгөөд өөрт хэрэгтэй ихэнх зүйлсийг хямд зардлаар худалдан авах юм.
Дараа нь та хичээлийн эхний өдөртөө бэлдэж ачаа тээшээ цэгцэлж амрах цаг таных.
Дараагийн дугаарт Хичээлийн эхний өдөр. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ....
Филиппин улсын Себү хотод байрлах 3D ACADEMY сургуулийн Монгол төлөөлөгч Ц.Пүрэвцэрэн
Монгол төлөөлөгчтэй ШУУД холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл асуугаарай Facebook: Ц.Аялгуу
Instagram: ts.aylguu
Skype: Purevtseren Penny
Email: penny@massacademy.mn Facebook page: 3D Academy Mongolia