card

     ♦  АНГЛИ ХЭЛНИЙ ЯМАР ТҮВШИНТЭЙ ХҮН ЯВЖ БОЛОХ ВЭ?

Англи хэлний анхан шатны мэдлэгтэй өдөр тутмын харилцан яриаг ойлгож, ярих чадвартай хүн явбал тохиромжтой. Учир нь та монгол улсын хил даваад англиар ярьж эхлэнэ.

    ♦  БИ АНГЛИ ХЭЛИЙГ 10 ЖИЛДЭЭ Л ҮЗЭЖ БАЙСАН. МИНИЙ ДУУДЛАГА ТИЙМ Ч САЙН БИШ УЧРААС ОЛОН ХҮНТЭЙ АНГИД ХИЧЭЭЛЛЭХЭЭР ИЧЭЭД БАЙДАГ. ФИЛИППИНД ОЧИЖ СУРВАЛ ХИЧЭЭЛ НЬ ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ОРДОГ УУ, ГАНЦААРЧИЛЖ ОРДОГ УУ?

Манай Масс Академи нь Филиппин улсын 5 хотын 20 гаруй сургуулийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Яг одоогоор манай төлөөлөгчид байрлан ажилдаг 8 сургууль байгаа. Хэрвээ та хүсвэл бүх цаг нь ганцаарчилж ордог сургуулийг сонгон суралцаж болно.

    ♦  ХИЧЭЭЛ НЬ 7 ХОНОГТ ӨДӨР БҮР ХИЧЭЭЛЛЭХ ҮҮ?

Даваа- Баасан гаригт таны сонгосон цагаар хичээллэдэг. Харин Бямба болон Ням гаригтаа амардаг байгаа.

   ♦  ХЭЗЭЭ НЬ АЯЛАХ ВЭ? АЯЛАЛЫГ СУРГУУЛИАС ЗОХИОН БАЙГУУЛДАГ УУ?

Амралтын өдрүүдээрээ та үзэсгэлэнт Филиппин орноор аялах боломжтой. Сургууль бүр сурагчиддаа зориулсан аялалын хөтөлбөртэй байдаг.

  ♦  АЯЛАЛЫН ТӨЛБӨР НЬ СУРГАЛТЫН ТӨЛБӨРТ БАГТДАГ УУ? ЯМАР ҮНЭТЭЙ БАЙДАГ ВЭ?

Сургалтын төлбөрт аялалын төлбөр багтдагггүй. Сургуулиас зохион байгуулагдсан аялал бүр нь өөр өөр үнэтэй байдаг.

  ♦  СУРАХЫНХАА ХАЖУУГААР АЖИЛЛАЖ БОЛОХ УУ?

Сурахынхаа хажуугаар ажиллах боломжгүй байдаг. Та зөвхөн сурах үүрэгтэй.

  ♦  БИ ХАМГИЙН БАГАДАА ЯМАР ХУГАЦААГААР СУРЧ БОЛОХ ВЭ?

Та өөрийнхөө хэлний түвшинг хангалттай гэж үзвэл хамгийн багадаа 7 хоногоор суралцах боломжтой байдаг. Ихэвчлэн 4 долоо хоногоос 48 долоо хоногоор та өөрөө хугацаагаа сонгоод суралцах боломжтой.

  ♦  ТАНАЙХ НАЙДВАРТАЙ ГАЗАР МӨН ҮҮ?         

Манай байгууллага нь 2010 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2019 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн англи хэл сурахыг хүссэн хүн бүхэнд зориулан Филиппин улсад очиж богино хугацаанд, эрчимтэйгээр англи хэлийг сургахаар Филиппин улсын сургуулиудын албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.

Бид танд итгэлийг амлах үүднээс цогц үйлчилгээг үзүүлж чадна. Даатгалд хамруулах, тийз захиалах, онгоцноос тосож авах үйлчилгээтэй.

  ♦  ГЭР БҮЛЭЭРЭЭ СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Та тус улсын гэр бүлийн болон хүүхдийн хөтөлбөртэй NILS сургуульд суралцаж болно.

  ♦  ФИЛИППИН УЛС РУУ ЯАЖ ЯВАХ ВЭ? ХЭРВЭЭ ТАНАЙХААР СУРАЛЦВАЛ ТАНАЙ ХҮМҮҮС НАМАЙГ ХҮРГЭЖ ӨГӨХ ҮҮ?

Филиппин улсын Сэбү хотод манай албан ёсны төлөөлөгч ажиллаж байгаа 8 сургууль байдаг. Та Филиппин улс руу

Улаанбаатар – Сөүл – Сэбү

Улаанбаатар – Хонгконг- Сэбү

Улаанбаатар – Бээжин – Манила- Сэбү

Улаанбаатар – Бээжин – Хонгконг – Сэбү гэсэн 4 төрлийн чиглэлээр очих боломжтой.

Манай байгууллагаас ­таныг хүргэж өгөх боломжгүй. Харин манай төлөөлөгч т­аныг онгоцны буудлаас тосож аваад дотуур байранд оруулах, бусад шаардлагатай тусламж зөвлөгөө өгөн ажиллах болно.

  ♦  ХЭРВЭЭ БИ ТАНАЙХААР ДАМЖУУЛАН СУРАЛЦВАЛ ТАНАЙХ ЗУУЧЛАЛЫН ХӨЛС АВАХ УУ?

Манай байгууллага нь Филиппин улсын сургуулиудын албан ёсны төлөөлөгчийн газар учраас таниас ямар ч зуучлалын хөлс авахгүй таныг яг тэр сургуулийнх нь сургалтын төлбөрөөр суралцуулах болно.

FAQ

Даваа- Баасан гаригт таны сонгосон цагаар хичээллэдэг. Харин Бямба болон Ням гаригтаа амардаг байгаа.

Англи хэлний анхан шатны мэдлэгтэй өдөр тутмын харилцан яриаг ойлгож, ярих чадвартай хүн явбал тохиромжтой. Учир нь та монгол улсын хил даваад англиар ярьж эхлэнэ.

Мэдээлэл авах