ОЮУНЫ БОЛОВСРОЛ БОЛ ХҮНИЙ БАС НЭГЭН ЭРХ ЧӨЛӨӨ ЮМ
ШУУД ХОЛБОГДОХАМАРЧ ТУХЛАХ НОГООН ОРЧИН
Филиппин улсын их дэлгүүрүүд, томоохон худалдааны төвүүд нь худалдан авагчдынхаа тав тухыг дээд зэргээр ханган ажилладаг байна.Төлөөлөгч миний бие Филиппин улсад анх хөл тависнаас хойш 2 сар өнгөрч байна. Энэ хугацаанд төрсөн олон сайхан сэтгэгдэлүүд байна. Энэ бүхнээс та бүхэндээ сонирхуулан хуваалцахыг хүслээ.
Филиппин улсын томоохон шоппинг центрүүд нь худалдан авагчдынхаа тав тухыг маш их анхаарч ажилладаг юм шиг санагдсан. Энэ нь дэлгүүр дотроо болон гаднаа амрах орчин, ногоон байгууламжийг шийдэж өгсөн явдал юм. Хаана ч очсон танд амран тухлах хиймэл ногоон зүлэг, бяцхан урлагийн тоглолтууд, хөл биеийнхээ чилээг гаргах массажны сандалууд, сууж амрах сандалууд шийдэгдсэн байдаг надад маш таалагдсан. Эмэгтэйчүүд бид дэлгүүр хэсч шоппинг хийх дуртай орой гэртээ ирэхдээ маш их ядарсан байдаг. Гэтэл энд би анх удаа ядрахгүйгээр шоппинг хийж үзлээ хэхэ. Хөгжилтэй байгааз.
ФИЛИППИН УЛСЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛҮҮД
МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ
Мэдэхэд илүүдэхгүй: Филиппин улсын соёл иргэншил, хүн амын аж амьдралаас урган гарсан сонирхолтой зүйлстэй цаг ямагт танилцаж байнаФилиппин улсын Себу хотод яг одоо 2019 оны 10-р сарын 30-ны өдөр 12:44 минут Агаарын хэм 32 халуун нарлаг өдөр болж байна. Энд ирээд бас нэг сонирхолтой зүйл анзаарсан нь ТОГНЫ ЗАЛГУУР хэхэ. Монголд байдаг шиг бөөрөнхий 2 болон 3 шонтой тогны залгуур энд ашиглагддаггүйм байна. Бас мэдэхэд илүүдэх зүйл шүү.
Хэрвээ та Филиппинд англи хэл сурахаар төлөвлөж байгаа бол бага ч болов тус болсон байх гэж бодож байна.
ФИЛИППИН УЛСЫН АЛДАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
DRIED MANGO
ХАТААСАН МАНГОФилиппин улсад хамгийн түгээмэл бүтээгдэхүүн зарим нэг жимс жимсгэнүүд байх бөгөөд аргагүйч биз халуун дулаан уур амьсгалтай орон учир олон төрлийн амтат жимс ургадаг байх. Үүн дундаа миний мэдэхээр филиппин хүмүүсийн хамгийн түрүүнд идэхийг зөвлөдөг бүтээгдэхүүн бол хатаасан манго буюу DRIED MANGO. Манго жимс эрүүл мэндэд маш их ач тустай жимс юм. Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна, даралт бууруулж, хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна биенээс хорт бодисыг гадагшлуулдаг байна. Филиппинд англи хэл сурч аялахаар шийдсэн та хатаасан манго амсч үзэхээ битгий мартаарай
BANANA CHIPS
ФИЛИППИН УЛСЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНФилиппин улсад банана жимс нь маш элбэг байдаг. Фрэш Банана үнийн хувьд маш хямд байхийн дээр амтнь хувьд ярих зүйлгүй. Тийм ч учраас Филиппин улс нь банана жимсийг төрөл бүрээр боловсруулан хэрэглээнд нэвтрүүлдэгийн нэг нь BANANA CHIPS буюу Банана жимсний чипс юм. Энэхүү бүтээгдэхүүн нь Филиппинчүүддээ болон Филиппин улсын зорин ирдэг гадаадын иргэдийн дунд амт чанараараа алдартай бүтээгдэхүүн юм.
OTAP AND ROSQUILLOS BISCUITES
Филиппин улсын үндэсний үйлдвэрлэлийн хамгийн алдартай амтат жигнэмэгүүд нь ОТАP болон ROSQUILLOS нар юм.DURIAN CANDY IN PHILIPPINES
ФИЛИППИНЫ АЛДАРТАЙ ДУРИАН ЖИМСНИЙ ЧИХЭРДуриан (durian) жимс нь уураг болон өөх тослогоор баялаг. Амин дэмийг нөхдөг ба өөрийн гэсэн онцлог үнэртэй. Хүн бүрт өөр өөр мэдрэмж төрүүлдэг. Зарим хүмүүс өмхий гэхэд зарим нэг нь анхилам гэдэг. Энэ онцгой хачин үнэр амт нь ходоодонд сайнаар нөлөөлж, хоол идэх сонирхолыг нэмэгдүүлдэг.
Зүүн Өмнөд Азийн нутгуудаар ургадаг энэ жимс өргөстэй бөгөөд сонин үнэртэй жимс гэнэ. Дуриан бол Ази даяар жин болон хэмжээгээрээ жимсний хаан хэмээн алдаршсан жимс. Мөн адил Филиппин улсад элбэг байдаг бөгөөд олон төрлөөр боловсруулан хэрэглэдэгийн нь нэг DURIAN CANDY юм.