card

Манай энэ хөтөлбөрт: IELTS, TOEIC, TOEFL зэрэг шалгалт өгхөөр бэлдэж байгаа оюутнуудад зориулсан курс.

TOEIC нь Япон, Өмнөд Солонгос, Тайвань дахь компаниуд ажилчдынхаа Англи хэлний анхан шатны түвшинг тодорхойлох шалгалт юм. Харин IELTS болон TOEFL нь Их Британи, АНУ, Австрали, Канадад бол өөр улс оронд суралцахаар зорьж буй оюутнуудын хувьд хамгийн нэр хүндтэй шалгалт юм. 

Шалгалтанд бэлтгэх сургалтууд нь өдөрт 7 анги, 1 нэмэлт сонголтын ангиудыг санал болгодог бөгөөд үүнд шалгалт өгөх тусгай бүлгийн  2 цагийн шалгалт өгөх тусгай бүлгийн ганцаарчилсан хичээл / 2 цагийн шалгалт өгөх тусгай бүлгийн групп анги /  2 цагийн ESL ганцаарчилсан хичээл / 1 цагийн ESL групп анги ордог.

3D Академийн “Шалгалтанд бэлтгэгчдийн курс”-д сурч байгаа оюутнуудад хичээл зааж байгаа ихэнх багш нарын 

  • TOEIC оноо дунджаар 800-900
  • IELTS оноо дунджаар 6.5-9.0
  • TOEFL оноо дунджаар 100-110 хооронд байдаг

 

  1. TOEIC бэлтгэгчдийн курс

Жил бүр Солонгос, Япон, Тайвань болон Азийн зарим орнуудын 10,000 гаруй компаниуд өөрсдийн ажилтнуудынхаа англи хэлний ур чадварын түвшинг TOEIC-н оноогоор үнэлж үндсэн удирдамжаа болгон ашиглаж байна. TOEIC-н сайн оноотой байх нь Англиар ярьдаггүй оронд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын компанид ажилд ороход давуу тал болсоор байгаа юм. Тиймээс жил бүр TOEIC шалгалтанд 6 сая гаруй оюутан хамрагддаг.

Манай сургуулийн хувьд TOEIC хичээл заах чадвартай бүх багш нарт TOEIC-н оноо 900-аас дээш байх ёстой гэсэн шалгууртай байдаг.

Оюутнуудад өдөрт үндсэн 7 цагийн хичээлтэй бөгөөд үүнд:

  • TOEIC-н Ганцаарчилсан хичээл 2 цаг
  • TOEIC-н Групп хичээл 2 цаг
  • Ерөнхний англи хэлний Ганцаарчилсан хичээл 2 цаг
  • Ерөнхий англи хэлний Групп хичээл 1 цаг

 

  1. IELTS бэлтгэгчдийн курс

Англи хэлээр ярьдаггүй улс орнуудын хувьд Англи хэлний түвшинг танихад нэр хүндтэй шалгалт юм. Мөн Их Британи, Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орнуудын их сургуулиудад, засгийн газрын агентлагуудад, цагаачлалын албанд элсэлтийн шалгалтад ашигладдаг онцгой чухал тест юм. IELTS-н сайн оноотой байх нь оюутнуудад олны танил болсон алдартай их сургуулиудад эсвэл тэдниы бизнесийн удирдлагын магистрт суралцахад нь зайлшгүй шаардлагатай байдаг. Манай сургууль нь IELTS-н шалгалтыг сурталчлах зорилгоор Филиппиний буюу Себу хотод British Council-тэй хамтран ажиллаж байна. Манай сургуулийн хувьд IELTS хичээл заах чадвартай бүх багш нарт IELTS-н оноо 7.0-аас дээш байх ёстой гэсэн шалгууртай байдаг.

Оюутнуудад өдөрт үндсэн 7 цагийн хичээлтэй бөгөөд үүнд:

  • IELTS -н Ганцаарчилсан хичээл 2 цаг
  • IELTS -н Групп хичээл 2 цаг
  • Ерөнхний англи хэлний Ганцаарчилсан хичээл 2 цаг
  • Ерөнхий англи хэлний Групп хичээл 1 цаг

 

  1. TOEFL бэлтгэгчдийн курс 

TOEFL нь ELTS-н адил ихэвчлэн АНУ-д Англи хэлний түвшинг тодорхойлоход өргөн хэрэглэгддэг нэр хүндтэй шалгалт юм. Манай сургууль нь Филиппиний Себу хотод TOEFL-н курс явуулдаг цөөн хэдэн сургуулиудын нэг юм. TOEFL-н хичээл заах чадвартай бүх багш нарт TOEFL-н оноо 100-с дээш байх ёстой гэсэн шалгууртай байдаг.

  • 2 цаг TOEFL-н Ганцаарчилсан хичээл 
  • 2 цаг TOEFL-н Групп хичээл 
  • 2 цаг Ерөнхний англи хэлний Ганцаарчилсан хичээл 
  • 1 цаг Ерөнхий англи хэлний Групп хичээл 
Филиппин улсын Себү хотод байрлах 3D ACADEMY сургуулийн Монгол төлөөлөгч Ц.Пүрэвцэрэн

Филиппин улсын Себү хотод байрлах 3D ACADEMY сургуулийн Монгол төлөөлөгч Ц.Пүрэвцэрэн

Монгол төлөөлөгчтэй ШУУД холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл асуугаарай

                                 Facebook:   Ц.Аялгуу
                                 Instagram:  ts.aylguu      
                                 Skype:   Purevtseren Penny
                                 Email:    penny@massacademy.mn                                                                                                   Facebook page: 3D Academy Mongolia

ШУУД ХОЛБОГДОХ

Мэдээлэл авах