Англи хэлийг дэлхийн мэдээллийн цөмд нэвтрэх түлхүүр гэж тодорхойлдог. Тэгвэл дэлхий нийтийн хэл болсон Англи хэлийг хамгийн боломжит зардлаар орчинд нь эзэмших боломжийг олгож байгаа “Масс Академи”-ийн гүйцэтгэх захирал Л.Ундаргааг энэ удаагийн ярилцлагын буландаа урилаа.
Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе?
-Баярлалаа. Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе.
Боловсрол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Масс академи”-ийнхаа талаар танилцуулаач? Бусад академиудаас ялгарах давуу талын талаар яриагаа эхлүүлье?
-Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа боловсрол судлалын байгууллагууд дотроос академи гэдэг мөн чанараараа үйл ажиллагаа явуулдаг нь маш цөөхөн. Яагаад цөөхөн гэхээр 27 байгууллага байгаа. Эдгээр 27 байгууллагуудын дийлэнх нь тодорхой хэмжээний ерөнхийлөн чадавхижуулах сургалтууд тэр болгон байдаггүй. Байсан ч гэсэн зөвхөн дотоодын стандартад нийцсэн байдаг. Харин Масс академийн хувьд олон улсын стандартад нийцсэн, олон улсын сертификаттай гэдгээрээ давуу талтай. Мөн бид тухайн суралцагчид тохирсон сургалтын хөтөлбөрийг боловсруулдаг. Тэгэхээр тэр хөтөлбөрийн дагуу 10 жилийн хүүхэд ч бай, оюутан ч бай, ажилтан гээд хэн ч гэсэн тэр төлөвлөгөөний дагуу өөрийгөө дайчилж чадвал өөрийн хүсч байгаа байгаа түвшиндээ хүрнэ. Бидний хувьд олон улсад түгээмэл хэрэглэгддэг үр дүн нь тодорхой болчихсон зүйлүүдийг туршаад хүмүүсийг сургаад явж байна. Боловсрол судлал гэдэг зүйл хүн бүрт маш их хэрэгтэй. Олон нийт төдийлөн сайн ойлгодоггүй. Зүгээр сурчихдаг гэж боддог. Гэтэл хүн хүний онцлогт тохирсон сургалт зайлшгүй шаардлагатай байдаг. Тиймээс бид тухайн хүний чадамжаас хамаараад юуг ямар хугацаанд сурвал хамгийн оновчтой байдаг вэ? гэдгийг зааж өгдгөөрөө бусдаас ялгаатай.
“Масс академи” одоогийн байдлаар хэчнээн сургуультай хамтран ажиллаж байна вэ?
-“Масс академи”-ийн хувьд Филиппин улсын Себу хот дахь QQ English, SMEAG, NILS, CIA, CELLA, CPI, EVA зэрэг 10 гаруй англи хэлний топ сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраар ажиллаж байна. Тэр ч утгаараа бид ямар ч зуучлалын нэмэлт хөлсгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Себу хотод үйл ажиллагаа явуулдаг 84 сургуулийг бид зорилтод бүлгээ болгож сонгосон. Одоогийн байдлаар эхний 10 сургуультай гэрээ байгуулаад явж байна. Дараагийн 5 сургуультай гэрээ байгуулах ажил хэлцлийн хэмжээнд явж байгаа. Тэгэхээр сургуулиуд маань хүчин чадал, дотоодын үйл ажиллагааны журмаас хамаараад маш олон янз сургуулиуд бидэнтэй хамтран ажиллаж байна. Яагаад эдгээр сургуулиудыг сонгосон гэхээр Филиппин улсдаа сургах чадамжаараа буюу ачааллаараа, боловсон хүчнээрээ эдгээр гэрээлсэн байгууллагууд эхний 10-т багтсан учраас бид төлөөлөгчөө байрлуулаад өөрсдөө төлөөлөгчийн бүрэн эрхээ аваад хамтран ажиллаж байна.
Сургууль бүр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд олон боломжуудыг гаргаж өгсөн харагдаж байна. Тодруулбал?
-Филиппиний Себу хот дахь SMEAG сургуулийн хувьд л гэхэд тухайн суралцагч IELTS-ийн 6.5 оноог хүсч байсан ч эхний шалгалтаараа авч чадаагүй тохиолдолд дараагийн шалгалтаа үнэ төлбөргүй өгөх боломжийг олгодог. Нэг ёсондоо хоёр дахь боломжийг үнэгүй олгоод өөрийнхөө хүссэн 6.5 оноог ав гэдэг. Энэ бол тухайн сургуулийн нэг онцлог бас давуу тал юм. Энэ мэтчилэн давуу талтай олон сургуулиудтай бид хамтран ажиллаж байна. Аливаа хэлийг сурахад тухайн суралцагчаас их зүйл шалтгаалдаг. Хүн өөрөө зорилгоо тодорхойлоод түүндээ хичээнгүйлэн, тасралтгүй, зөв хэмнэлээр суралцаж чадвал тэр оноог төвөггүй авах боломжтой.
Хэлийг орчинд нь сурахын давуу тал юу вэ?
-Яг одоо манайд хэрэгжиж байгаа сургалтын арга зүй юу вэ? гэхээр багш самбар. Багш хичээлээ самбар дээр заагаад өнгөрдөг тухайн суралцагчид тохирсон сургалтыг явуулдаггүй. Тэгвэл бид багш самбар гэхээсээ илүү тухайн оюутан өөрөө багшаа сонгох, хөтөлбөрөө сонгож суралцах боломжийг олгосон сургуулиудыг санал болгодог. Нөгөө талдаа төлбөр мөнгөний талаар ярихад Монголд үйл ажиллагаа явуулдаг хэлний сургалтын төвүүд 7 хоногт 3-5 удаа 90 минутаар хичээллэдэг. Төлбөрийн хувьд 500-850 мянга байдаг. Зарим тохиолдолд 1 сая 600 мянга хүртэл байдаг юм билээ. Тэгвэл Филиппин улсад суралцахын давуу тал гэвэл өдөрт 4-10 цагийн хөтөлбөртэй. Энэ хөтөлбөрт ганцаарчилсан сургалт багтдаг. Тэр бол хамгийн том давуу тал. Мөн хэл сурч байгаа хүнд орчин хамгийн чухал байдаг. Тиймээс тухайн хүн Монголд төлж байгаа зардлаас багахан хэмжээний өндөр төлбөрөөр Монголоос хүсч байсан боловсролыг Себу хотод суралцаад авч чадна гэсэн үг юм.
Яагаад “Масс академи”-ийг сонгох ёстой вэ?
-Харилцагч, үйлчлүүлэгчдийн хувьд ямар нэгэн үйлчилгээ авахдаа баталгааг хүсдэг. Тэгэхээр бид танд хамгийн түрүүнд баталгаа гаргаж өгнө гэсэн үг. Үүнийг эцэг эхчүүд ч хүсдэг. Мөн бид танд тохирсон сургалтын хөтөлбөрийг гаргаж өгнө. Ингэснээр ирээдүйд танд хэрэгтэй тэр том суурь боловсролын төлөвлөгөөг бид гаргаж өгч байгаа юм.
“Масс академи”-ийн хувьд албан ёсны төлөөлөгч. Албан ёсны төлөөлөгчийн газар, зуучлагч хоёрын ялгаа нь юу вэ?
-Зуучлагч хийх төлөөлөгч хийх 2-ын ялгаа гэвэл төлөөлөгч гэдэг нь ямар нэгэн үйлчилгээний шимтгэл авахгүй, тухайн хүн суралцаад иртэл нь баталгаа болж ажилладаг албан ёсны байгууллага юм. Харин зуучлалын төвүүдийн хувьд ерөнхийдөө нэг удаагийн үйлчилгээ үзүүлж, зуучлалын хөлс авдаг газар. Зуучлагч тухайн хүн юу сурсан ямар ахиц дэвшил гаргасан гэдэг мэдээлэл тийм ч чухал биш байдаг. Харин бид нарын хувьд нэг удаагийн үйлчилгээ үзүүлээд орхих биш үйлчилгээний дараах үйлчилгээ үзүүлдэг байгууллага.
“Масс академи”-ийн хувьд цаашдын зорилгоо юу гэж тодорхойлсон байгаа вэ?
- “Масс академи”-ийн хувьд цаашид жижиг дунд бичил бизнес эрхлэгчдийн салбар болон боловсролын салбарт зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэн ажиллахаар зорьж байгаа. Мөн бид албан байгууллагад ажилд орсон хүмүүсийн чадамжийг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Ийм шаардлага ч нийгэмд байна. Тухайлбал ажилтан удирдлагаас ирсэн мэдээллийг боловсруулан тэд нарт шийдвэр гаргахад нь туслах хэмжээний чадвартай байх хэрэгтэй байна. Тэгэхээр эдгээр хүмүүст зориулсан дотооддоо гадны багш нараар заалгах төслийн менежментийн сургалтууд зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Мөн төсөл боловсруулах, санхүүжилтийг татан төвлөрүүлэх, татан төвлөрүүлснээс хойших төслийн үйл ажиллагааг тасралтгүй зөв оновчтойгоор авч явах тэр чадамжийг олгох гадны сертификаттай сургалтуудыг манайх олгох болно.
Ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.