АМЕРИКТ СУРАЛЦАХ ЗӨВЛӨГӨӨ

Америк улс нь дэлхийд боловсролоороо тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд тухайн улсын диплом нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. АНУ-ын сургуулийн төгсөгчид дэлхийн хаана ч очиж ажиллах боломж үүд хаалга нээлттэй байдаг. Иймээс бид АНУ-руу зорих гэж байгаа оюутнуудад зориулан ямар төрлийн виз авах, урилгаа хэрхэн захих, ямар материал бүрдүүлэх, визний ярилцлаганд яаж бэлдэх, мөн очсоны дараах амьжиргааны өртгийн талаар мэдээлэл өгөхийг зорилоо.

Хамгийн эхлээд АНУ-руу суралцах гэж байгаа оюутнууд суралцах сургуулиа сонгох шаардлагатай байдаг. АНУ-д ойролцоогоор 2900 улсын болон хувийн их дээд сургууль коллежууд байдаг. Тухайн оюутан хаана сурах хүсэлтэй байгаагаа тодорхойлно.

Сургуулиа сонгоход мэдээж тодорхой хэмжээний хэлний мэдлэг шаардана. Гэвч танд туслаад өгөх хэлний чадвартай найз болон хамаатны хүмүүс олдоно гэдэгт битгий эргэлзээрэй. Сургуулиа олсны дараа тухайн сургуулийн  Student application буюу оюутны анкет бөглөх шаардлагатай болдог.

Бид дэлгэрэнгүй мэдээллийг доор байршуулсан байгаа. Student application бөглөхөөс өмнө та энэ сургуулиа сайн судалсан байх ёстой. Жич: Сургалтын төлбөр, байршил, хэрэв TOEFL-ын оноо байхгүй бол ESL programm буюу англи хэлний programm байгаа эсэх учир нь Анкет бөглөж баталгаажуулахад ихэнх сургуулиуд application FEE буюу анкетны төлбөр болох дунджаар 50-150$ төлөхийг шаардана. Энэ төлбөр ихэнх тохиолдолд None Refundable буюу буцааж олгогдохгүйг анхаарах хэрэгтэй.

ESL программ буюу англи хэлний сургалт программ нь ихэнх АНУ их дээд сургуульд байдаг гэсэн ч зарим сургуулиуд зайлшгүй TOEFL, IELTS-н тодорхой хэмжээний оноо шаарддаг. Оноо байхгүй гэсэн ч тухайн сургуульд pread mission буюу оноогүйгээр хэлний бэлтгэл дуусгаад үргэлжлүүлэн MBA буюу магистардаа сурах боломжтой эсэхийг нягтлах хэрэгтэй мөнгөө гарздахгүйн тулд тухайн сургуулийн И-мэйл хаяг, олон улсын оюутанг хариуцсан хүн рүү и-мэйл явуулж болох юм.

 

БИЧИГ БАРИМТАА ЯВУУЛСАНЫ ДАРАА ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Материал хүлээн авах сүүлийн хугацаа зэргийг сайн харах нь чухал. Ихэвчлэн хичээл эхлэхээс өмнө 2-3 сарын өмнө бүртгүүлэн материалаа явуулах нь зүйтэй.

Сургуулийн урилгын талаар доор дэлгэрэнгүй бичсэн байгаа:

АНУ-ын визний ярилцлаганд оюутны визний ангиллаар ярилцлаганд орох гэж байгаа бол оюутан маань 3-6 сар бэлдэх ёстой.

Учир нь эхлээд сургуулиа хайж судлах бичиг баримтаа явуулах урилга ирэх цаг хугацаагаа сайтар тооцоолж байвал зохино.

АНУ-ын элчин сайдын консулын хэлтэс 2 жилийн хугацаатай үүрэгт ажлаа хийж солигддог. Өдөрт дунджаар 60-80 хүний виз мэдүүлдэг. 7,8 сард бол виз мэдүүлэгчийн 60-70% нь оюутны виз мэдүүлэгч байна. Учир нь 7,8 сард оюутнууд дунд болон их дээд сургуулиа төгсөж Магистр, Бакалаврт сурахаар явдаг. 

Харин 11,12 сард бол магадгүй 60-70% нь аяллын виз мэдүүлэгч байж болох юм. Учир нь зул сар /CHRISTMAS/-ын баярыг тохиолдуулан гэр бүлээрээ аялах мөн хурал зөвлөгөөнд оролцох, эсвэл хүүхдүүдийн сургуулийн амралт эхлэхтэй холбогдуулан эцэг эхчүүд нь виз мэдүүлдэг байна.

АНУ-ын виз мэдүүлэгч хүн болгон визний ярилцлаганд ордог ба ярилцлага дунджаар 1-3 минут л болно. Сургалтаар виз мэдүүлж байгаа оюутан маань визний ярилцлаганд орохдоо Яагаад тэрхүү сургуулиа сонгосон, хичнээн сургууль хайсан, хэн сурах амьдрах зардлыг төлөх болон сонгосон сургуулийнхаа давуу талыг консул асуусаны дагуу хариулна гэсэн үг.

 

Хамгийн гол нь өөртөө итгэлтэй, чин үнэнчээр яагаад тухайн сургуулийг сонгосон талаар дэлгэрэнгүй бөгөөд тодорхой хариулна. Оюутны виз мэдүүлж байгаа оюутнууд интернэтээр ч юмуу зуучлалын байгууллагаас бэлдсэн бэлэн асуултыг авч түүндээ яг цээжилсэн мэт ярилцлаганд ордог нь нийтлэг алдаа болж байна.

Асуултанд бэлдэх нь зөв гэхдээ хэн нэгний бичсэн зүйлийг цээжлэх биш, харин өөрийн хүсэл зорилгоо илэрхийлж өөрт таарсан үнэн зөв хариултыг хэлэх юм.

 

КОНСУЛЫН ЯРИЛЦЛАГЫН НИЙТЛЭГ АСУУЛТУУД

  • Та ямар зорилгоор виз мэдүүлж байгаа вэ?
  • Яагаад энэ сургуулийг сонгосон бэ?
  • Хичнээн сургууль руу анкет бөглөсөн бэ?
  • Таны сонгосон сургууль чинь бусад сургуулиас юугаараа ялгаатай вэ
  • Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ
  • Хичээлийн хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй ярихгүй юу
  • Буцаж ирээд юу хийх вэ?
  • Гэр бүлтэй бол эхнэр болон нөхөр-н ажил юу хийдэг талаар
  • Гэр бүлээ татахуу?
  • Энэ сургуулийг яаж олсон бэ?
  • Хичнээн сургууль хайсан бэ?
  • Хэд нь хүлээн зөвшөөрсөн бэ?
  • Энэ сургуулийн талаар юу мэдэх вэ?
  • Сургуулийнхаа программыг ярина уу
  • Анги-уудаа сонгосон уу
  • Материалаа хаана орчуулсан бэ?
  • Хэзээ Монголд ирэх вэ?
  • Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?
  • Очоод хэр удах вэ?
  • Очоод хаана байрлах вэ?
  • Таны англи хэл сурах болсон шалтгаан?
  • Яагаад заавал Америкт сурах шалтгаан? Өөр оронд сурч болоогүй юу

 

ВИЗНИЙ ЯРИЛЦЛАГАНД ОРОХДОО АНХААРАХ ЗҮЙЛС 

 

  • Биеэ зөв авч явах
  • Боловсон харьцах
  • Асуусан асуултанд хариулах / тодорхой хариулт хэлэх нь зөв/
  • Сандрах болон биеэ барихгүй байх

 

ЗА АМЖИЛТ ХҮСЬЕ