Энэ удаад 81 насандаа Филиппин улсад англи хэлийг суралцахаар ирсэн Ноён ТI урин оролцуулж байна. Ноён TI нь Малайз болон Фижид суралцаж байсан. Англи хэлийг АВС-ээс эхлэн суралцсан. Мөн бид түүнийг НИЛС сургууль болон бусад оронд сурсан туршлагынх нь талаар ярилцлаа. Тэтгэвэртээ гарсан ч гадаадад суралцъя гэж бодож байгаа бүх хүмүүсд урам зориг хайрласан түүхийг хүргэж байна.
Суралцагчын түүх: Нас: 81
Хүйс: Эрэгтэй
Курс: Ерөнхий англи хэл
Хугацаа: 4 долоо хоног
Ахмад насандаа англи хэл сурах болсон шалтгаан
Ноён TI Филиппин улсад суралцсаныхаа дараа маш их юм сурч туршлага хуримтлуулсан.Японд ирж байгаа гадаад хүмүүстэй англи хэлээр найрсагаар харилцан ярилцаж мэндчилж сурахыг хүсдэг байсан.
Тэр Филиппин улсад суралцсан туршлагаа ярьж байна.
Юу таныг англи хэл суралцахад хүргэсэн бэ?
Миний хүү Америкийн Сан Франциско хотод амьдардаг байсан. Тэнд байдаг ард иргэдийн наргианыг юу гэж хэлж байгааг ч ойлгодоггүй байсан. Мөн нисэх онгоцны буудлын цагаачлалын албанд юу хэлэхээ ч мэддэггүй байсан. Энэ бүхний дараа би өөрийгөө энэ зүйлийг даван туулах ёстой гэж бодож хотоор аялдаг байсан ч тухайн хүмүүсийн яриаг ойлгодоггүй байсан. Энэ л намайг англи хэл сурхад түлхэц болсон байх.
Өөр ямар нэгэн зүйл таньд нөлөөлсөн үү?
Миний амьдардаг хотод Солонгос улстай хамтран солилцооны хөтөлбөр явуулдаг байсан. Үүнээс үүдэн би Солонгос явахыг хүсч анх тэнд очиж сурч байсан. Гэсэн хэдий ч манай сургуулийн ойролцоо маш олон гадаад хүмүүс ирдэг байсан. Би тэдэнтэй найрсгаар мэндчилэхийг хүсдэг байсан. Учир нь англи хэл дэлхийд хэрэглэгдэж байна. Тэгээд би Солонгос хэлээ болиод Англи хэлийг сурч эхэлсэн.
Та яагаад гадаад суралцахаар болсон юм бэ?
Миний хобби бол ууланд авирах. Тийм ч учраас би олон орны ууланд авирч байсан. Тэр л үед англи хэлээр ярьдаг хөтөч болон найз нөхөд байдаг байсан учраас надад англи хэл сурах шаардлага байгаагүй. Гэсэн хэдий ч би англи хэлийг гадаадад суралцсан. Гадаад аялхаас илүү хямд зардлаар би Англи хэлийг гадаадад суралцасан. Одоо миний хобби бол ууланд авирах биш гадаадад суралцах болсон.
Гадаад сурахын хэцүү талыг та өмнө нь мэдэрч байсан уу?
Энэ бол хувь хүний зохицуулах асуудал. Би сэтгэл гутралаас аль болох хол байхыг хичээдэг. Хамгийн чухал зүйл бол явахаасаа өмнө өөрийгөө бэлдэх хэрэгтэй, харин гадаадад ирснийхээ дараа чи өөрийнхөө хувийнхаа асуудлыг зохицуулах хэрэгтэй.
ГАНЦААРЧИЛСАН АНГИЙГ БУСАД УЛСУУДААС ХАЙГААД ОЛОХГҮЙ
Багшаасаа ойлгохгүй зүйлээ асууж байна.
Та аль хэдийнээ гадаад суралцсан хирнээ яагаад заавал NILS-г сонгосон юм бэ? Та яагаад Себуг сонгосон бэ?
Би өмнө нь Малайз болон Фижид сурч байсан. Гэхдээ Себу л зөвхөн ганцаарчилсан ангиудаар заадаг. Нөгөөтэйгүүр Себугийн уур амьсгал нь надад таалагддаг. Японы өвөл нь хүйтэн. Яг тэр цагт Себуд цамц шорт өмсөөд явж байдаг нь миний энд ирэх нэг шалтгаан болсон.
Энд маш олон хэлний сургуулиуд байдаг, гэхдээ та заавал яагаад NILS сургуулийг сонгосон юм бэ?
Бид олон сургуулиудыг харьцуулж үзсэн. Гэхдээ анх харилцаж байсан захидлын харьцаа нь маш сайхан байсан. Нэмж хэлэхэд Түүнээс гадна энд ирээд өвдсөний дараа эмч надад ирж үргэлж зөвөлгөө өгдөг байсан.
АХМАДУУДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨР
Би сурах бичгээ уншиж байна
Курсыг сонгосон шалтгаан:
T ・ I's ангийн хөтөлбөр |
|
12:00 to 12:50 |
Дуудлага (Дуудлага) |
13:00-13:50 |
Яриа |
14: 00-14: 50 |
Яриа |
15: 00-15: 50 |
Яриа |
Та яагаад энэ хөтөлбөрийг сонгосон бэ?
Миний хамгийн гол зорилго англи хэлийг ашиглан ярих.Тухайлбал би ангидаа Англи чих гэдэг зүйлийг үүсгэсэн зөвхөн англи хэлээр ярьж байгаа зүйлийг сонсох.
Дөрвөн цагийн хөтөлбөр хэр байсан бэ?
Анх хичээлийн хөтөлбөрийн талаархи зөвлөгөөг авч байхад хэрвээ хүсвэл таны курсын цагийг нэмэгдүүлж болно гэж хэлсэн. Үнэндээ, ганцаарчилсан ангид групп ангитай харьцуулахад маш олон боломжтой. Би урт цагаар хичээллэхээр ядардаг, 4 цаг надад бол яг тохирно.
Хичээлийн агууламж танд хэр санагдсан бэ?
Анги маш хөгжилтэй байдлаар хичээлээ ордог. Ялангуяа дуудлагын анги бол хамгийн сонирхолтой.
Багш нар нь хэн байсан бэ?
Филиппин багш нар үргэлж инээмсэглэж байдаг. Би ч гэсэн үргэлж инээж байдаг энд маш олон сайн хүмүүс байдаг учраас.
Өмнө нь таны гадаадад сурч байсан сургуулиудтай харьцуулахад NILS хэр байсан бэ?
Групп хичээлд сууж байгаа бүх л оюутнууд гадаадаас ирсэн байдаг. Мөн бусад оюутнууд ч байдаг, тэдэнтэй би тийм ч их цагийг өнгөрүүлдэггүй. Ангиудыг шалгалтын үе шатуудаас хамааран хувааж сул талууд дээр нь түлхүү ажилладаг. Гэхдээ энэ нь бүх ангид тохирно гэсэн үг биш юм. Хэрвээ чи үсэглэж чадахгүй бол сонсоход хэцүү. НИЛС-ийн ганцаарчилсан ангид энэ ойлгохгүй байгаа зүйлээ багшаасаа шууд асуухад амар байдаг.
ДОТУУР БАЙРАНД ЦАГИЙГ ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
Амралтын өдрүүдэд оюутны байранд өглөө болон оройн хоол өгдөг гэсэн хоол нь амттай юу?
Би дотуур байрны будааг хамгийн амттай нь гэж боддог.
Энэ таны Себу дахь хамгийн дуртай хоол уу?
Энэ японы будаанаас ч илүү амттай байдаг. Энэ бүхнийг хийж өгсөн ажилчид болгонд би өдөр болгон талархалаа илэрхийлдэг.
Амралтын өдрийн үдийн хоол ямар байдаг вэ?
TGU цамхагийн 4-н давхарт байрладаг хоолны газарт ордог. Би тэнд будаа талх, өглөөний цай мөн өдрийн хоолоо иддэг. Мөн би хоолны цэснээс ногоо сонгож өөрийнхөө идэх хоолнуудыг тэнцвэржүүлдэг.
Өмнө нь таны сурч байсан сургууль хоолтой байсан уу?
Бусад оронд суралцахад ихэнхидээ кондо өрөөнд байрладаг. Би кондо өрөөнд байхдаа дэлгүүрээс амттай хоолнуудыг худалдаж авдаг байсан. Гэхдээ энэ бүхнийг өөрөө хийхэд надад хүндрэлтэй санагддаг байсан.
Таны дотуур байрны өрөө ямар байдаг вэ?
Би найзуудтай болохын тулд хоёр ортой өрөөнд байрладаг. Гэхдээ эцэст нь би ганцаараа байсан бөгөөд шүршүүрт орох нь амар байдаг.
ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА.