Филиппин улсын англи хэлний сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгч Масс Академи нь Англи хэлийг сурах зорилготой хэн бүхэнд хамгийн боломжит зардлаар, дэлхийн хэмжээний чанартай боловсролыг, үр дүнтэй аргаар орчинд нь эзэмших боломжийг олгож байна.
Масс академи өнөөдөр Бодь даатгал болон Аir market компаниудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Масс академийг сонгон, Филиппин улсад суралцахаар явж байгаа хүмүүсийн цаг завыг хэмнэж, хэрэгтэй бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлж байгаагаараа онцлог юм.
Цаашид хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэх шинэлэг үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллана гэж Масс Академийн гүйцэтгэх захирал Л.Ундаргаа энэ үеэр хэлж байлаа.
Видео мэдээ: