card

Үндэсний тэргүүлэгч 1900-1950 мэдээллийн лавлах нь өөрсдийн боловсон хүчнээ чадавхижуулах, ажлын ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр дотоодын сургалтуудыг тогтмол явуулдаг. Тэгвэл 1900-1950 мэдээллийн лавлахын хамт олон энэ удаа “Масс академи”-тай хамтран мэргэжлийн англи хэлний сургалтыг амжилттай явууллаа. Эхний ээлжийн сургалтанд 1900-1950 мэдээллийн лавлахын ажилтан, албан хаагч хамрагдсан бөгөөд амжилттай суралцсан төгсөгчид сертификатаа гардан авлаа.
 

 

 

Масс Академи сургалтын төвийн мэргэжлийн англи хэлний сургалтыг амжилттай төгссөн 1900-1950 лавлахын ажилтнууд

Уг сургалт нь үе шаттайгаар үргэлжлэх бөгөөд 1900-1950 мэдээллийн лавлахын нийт ажилтнууд хамрагдах юм. Мөн англи хэлийг гүнзгийрүүлэн суралцах хүсэлтэй залуус ахисан түвшний сургалтанд үргэлжлүүлэн суралцах боломжтой гэдгээрээ онцлогтой. 

Ур чадвартай түлхүүр ажилтнуудынхаа сургалт, хөгжилд онцгойлон анхаардаг 1900-1950 мэдээллийн лавлах нь “Масс академи”-тай хамтарсан сургалтаа цаашид тогтмол зохион байгуулна. Ингэснээр 1900-1950 мэдээллийн лавлах нь олон улсын стандартад нийцсэн лавлах үйлчилгээг үзүүлэх боломжтой болох юм. 

 

дунд хэсэг

ФИЛИППИН УЛСЫН СУРГУУЛИУДЫН ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЛИЙГ АВАХЫГ ХҮСВЭЛ БИДЭНД ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЛЭЭ ИЛГЭЭГЭЭРЭЙ.

АНГЛИ ХЭЛИЙГ ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТААР, ХЯМД ЗАРДЛААР, ОРЧИНД НЬ СУРЦГААЯ

 

Мэдээлэл авах