Филиппин улсын Себү хотод байрлах Cebu Doctor english academy-н Монгол төлөөлөгч Б.Цолмончимэг-тэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

Филиппин дэх Масс академийн төлөөлөгчөөр ажиллаж  байгаад нь юуны өмнө танд баяр хүргэе.

Сайн байна уу. Намайг Б.Цолмончимэг гэдэг. Одоогоор Филиппин улсын Сэбү арлын CDU англи хэлний сургуульд суралцаж байна. Мөн сурахын хажуугаар сургуулийнхаа монгол талын төлөөлөгчөөр /Intern/ ажилладаг.

Өнөө үед Англи хэлний хэрэгцээ шаардлага хүн бүхэнд гарч байна. Яагаад Филиппинийг сонгосон бэ. Орчинд нь суралцахын давуу тал мэдээж олон байх?

-Филиппин улс нь  өнөөдөр англи хэлийг хоёрдогч үндсэн хэл болгосон давуу талаа ашиглан хамгийн үр дүнтэй хэл сурах аргыг боловсруулан амжилттай хэрэгжүүлж байгаа улсын нэг. Энд хамгийн хямд зардлаар, хамгийн олон цагийн ганцаарчилсан хөтөлбөр, цаг уурын тааламжтай нөхцөлд ямар ч хүн англи хэлийг сурах боломжийг олгодог. Магадгүй англи хэлийг орчинд нь  суралцахад хамгийн боломжтой улс гэж хэлж болно. Түүнчлэн зарим өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад амьжиргаа болон сургалтын зардал нь харьцангүй хямд бөгөөд хичээлийн цаг нь илүү урт байдаг зэргийг харгалзан Филиппинийг сонгосон.

Филиппин руу зорихын өмнө сурахаар ажиллахаар явахад хэлний түвшин ямар байх ёстой байдаг вэ?Төлөөлөгчөөр ажиллахад ямар шаардлага тавигддаг вэ ?

Хамгийн түрүүнд  тухайн орны соёл ёс заншлыг сайтар судлах хэрэгтэй. Мөн гадаад оронд удаан хугацаагаар сурах гэж байгаа учраас эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай. Эндэхийн сургуулиуд төлөөлөгчөөр ажиллахад Англи хэлний intermadite түвшиний мэдлэг шаардлагатай. Мөн орчуулгын чадвар, харилцан ойлголцох чадварыг чухалчилдаг. Бас нэг чухал шаардлага бол орчин үед дижитал, сошиал маркетингийн орчинд чөлөөтэй ажиллах чадварыг шаарддаг. Энд байршилтай ихэнхи сургуулиуд сошиал маркетингаар дамжуулан сургуулийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэн сурталчилах тал дээр их анхаарал тавьж ажилладаг. Миний хувьд эдгээр шалгууруудыг даваад сургуульдаа төлөөлөгчөөр ажиллаж байна.

 

Филиппиний сургалтын онцлог, боловсролын чанар хэр байдаг вэ?

Боловсролын чанарын хувьд суралцаж байгаа оюутны идэвхи санаачлагаас ихээхэн хамаардаг. Сургалтын орчин сайтай сурах арга барилыг заагаад өгчихдөг. Хичээлдээ чармайлт гаргаж, амжилттай суралцаж чадах эсэх нь хувь хүнээс л шалтгаална.  Багш нарын чадвар маш өндөр. Ихэнхи багш нар нь олон улсад заах эрх бүхий TЕSOL зэрэгтэй байдаг. Ганцаарчилсан хичээлийн цагаар багш нар оюутнуудтай маш сайн ярилцаж, оюутнаа ойлгох хүртэл дахин дахин заадаг. Энэ нь ганцаарчилсан хичээлийн маш том давуу тал байдаг юм. Групп хичээлүүдийн хувьд англи хэлний чадваруудыг сонирхолтой байдлаар сорих олон даалгавруудтай. Тиймээс суралцагчийн англи хэлний чадвар богино хугацаанд сайжрах боломжийг бүрдүүлдэг.

 

Сурч байгаа сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй танилцуулаач. Орчин нөхцөл  сургалтын онцлог мөн анагаахын чиглэлийн англи хэл заадаг гэдэг нь сонирхол татаж байна.

Тийм ээ. Манай сургууль 2009 онд Сэбү хотын эмчийн их сургуулийн дэргэдэх Англи хэлний төв CDU ESL нэртэйгээр байгуулагдсан. Анагаахын шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн болон ерөнхий англи хэлийг сурах хүсэлтэй бүх хүнд манай сургуулийн үүд үргэлж нээлттэй. Өнөөдөр манай сургууль Сэбү хотын 5 эмнэлэгийн харъяа CEBU DOCTOR UNIVERSITY болон өргөжсөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийтлэн гаргасан “Дэлхийн анагаах ухааны сургуулиудын лавлах” номон дээр бичигдсэн цөөн сургуулиудын нэг юм. Сургалтын орчин 100 хувь аюулгүй байдал хангасан, дэлхийн стандартын дотуур байр давхар бүр wifi, өрөө бүр хөргөгч, агааржуулагчтай, өдрийн 3 хоол, олон орны найрсаг оюутнууд гээд сурах орчин цөм бүрдсэн байдаг. Сургалтын хөтөлбөрийн хувьд

  • Ярианы англи хэл
  • Эрчимжүүлсэн англи хэл
  • Бизнесийн англи хэл
  • Ярианы эрчимжүүлсэн хөтөлбөр
  • Ерөнхий англи хэлний хөтөлбөр
  • Гольфийн англи хэлний хөтөлбөр
  • Эрүүл мэндийн англи хэлний хөтөлбөрүүдтэй.

 

 

Танай сургуульд ирж суралцах хүсэлтэй хүмүүст юу гэж зөвлөх вэ?

Хамгийн түрүүнд хэл сурахын тулд аль болох ичиж, биеэ барилгүй өөртөө итгэлтэй байж олон орны найзуудтай болох хэрэгтэй. Хэрвээ та анхан шатны мэдлэгтэй бол танд давуу тал болно. Гэхдээ анхан шатны мэдлэггүй байсан ч CDU сургуулийн багш нар маш тэвчээртэй, тусч хүмүүс учраас та санаа зоволтгүй сурах боломжтой.  Филиппин улсад Япон, Солонгос, Вьетнам, Саудын Араб, Турк, БНХАУ, Тайланд, Казакстан, ОХУ, Монгол зэрэг 20 гаруй улс орны оюутан сурагчид тасралтгүй ирж суралцдаг учраас олон орны найзуудтай болж тэдний хэл соёлыг сурах мөн чиний хэлний түвшин богино хугацаанд сайжрах бүрэн боломжтой болдог. Мөн энд ганцаарчилсан багштайгаар англи хэлийг гүнзгийрүүлэн судалснаар богино хугацаанд өндөр үр дүнд хүрч дэлхийн томоохон сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах зорилгоо биелүүлэх боломж ч танд байгаа шүү. Таны энэ зорилгыг биелүүлэхэд Филиппин дэх сургуулиудын албан ёсны төлөөлөгчийн газар Масс Академи тусалж чадна.

Танай академаар дамжуулан суралцахад ямар давуу талыг олгох вэ

Масс академи нь Азийн англи хэлтэй цөөн улсуудын нэг болох Филиппин улсын 5 хотын 20 гаруй сургуультай албан ёсны харилцаа тогтоон хамтран ажиллаж байна. Ялангуяа Сэбу арал нь Филиппин улсын англи хэлний сургуулиудын төв гэж нэрлэгддэг. Манай академийн сургалтын гол цөм ч энд төвлөрч байгаа. Бид та бүхэнд хамгийн боломжит зардлаар богино хугацаанд англи хэлийг орчинд нь сурч мэдлэгээ дээшлүүлэх, Албан ёсны төлөөлөгчийн газар учир зуучлалын болоод нэмэлт төлбөр авахгүй тухайн сургуулийн үнээр суралцах боломж, Монгол төлөөлөгч энд байгаа учраас онгоцноос тосож авахаас эхлээд мэдэхгүй зүйлд нь туслах, мөн гадаадад зорчигчийн даатгалд хамруулах, тийзийг нь захиалж өгөх зэрэг цогц үйлчилгээг үзүүлдэгээрээ онцлог юмаа.

Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг.

 

Миний сурч буй сургуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонирхож байвал доорх хаягуудаар холбогдох боломжтой.