ФИЛИППИН УЛСЫН СЕБҮ ХОТ ДАХЬ “3D ACADEMY” ЭНЭ ЗУНЫ ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛАА 7 ДУГААР САРЫГ ДУУСТАЛ ЗАРЛАЛАА

Филиппин Улсын Себү хот нь Себү арал дээр байрладаг бөгөөд нийслэл Манилагийн дараа ордог 2 дахь томоохон хот юм. Түүнчлэн Себү хот нь Филиппин улсын боловсрол, аялал жуулчлал, худалдааны төв цэг. 

Энэ удаагийн ярилцлагын буландаа бид Филиппин улсын чанартай боловролыг Монгол залууст олгож 2 улсын боловсролын гүүр болдог “Масс Академи”-н төлөөлөгч Ц.Пүрэвцэрэнг урилаа. Тэрээр Филиппин Улсын Себу хот дахь “3D Academy”-н албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. 

 

 


Сайн байна уу? Юуны өмнө Филиппин дэх Масс академийн төлөөлөгчөөр ажиллаж  байгаад баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаач? 


Сайн байна уу? Намайг Ц.Пүрэвцэрэн гэдэг. Миний хувьд Филиппин улсын Себу хот дахь “3D Academy”-н төлөөлөгчөөр ажиллаж байна. Ажлынхаа хажуугаар “3D Academy”-даа суралцаж англи хэлнийхээ түвшинг дээшлүүлж байгаа. 

 

 


“3D Academy”-н төлөөлөгч болно гэдэг хариуцлагатай ажил байх. Таны хувьд ямар шаардлагыг хангаж байж төлөөлөгчөөр сонгогдсон бэ? 


Мэдээж тэгэлгүй яахав. Миний хувьд хэлний мэдлэгийн 3 шатны шалгуурыг давж байж Филиппин дэх 3D Academy-н төлөөлөгчөөр сонгогдсон. Сонгогдож ирээд сургуулийнхаа Монгол талын төлөөлөгчөөр ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа. Эндэхийн сургуулиудад төлөөлөгчөөр ажиллахад Англи хэлний intermediate түвшиний мэдлэг шаардлагатай. Мөн орчуулгын чадвар, харилцан ойлголцох чадварыг чухалчилдаг. Орчин үед дижитал, сошиал маркетингийн орчинд чөлөөтэй ажиллах чадварыг ч шаарддаг юм билээ. Энд байршилтай ихэнхи сургуулиуд сошиал маркетингаар дамжуулан сургуулийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилдаг. Миний хувьд дээрх шалгууруудыг хангасаны үндсэн дээр Филиппиний Себу хот дахь 3D Academy-н Монгол талын төлөөлөгчөөр ажиллаж байна. 

 


Филиппин улсад анх удаа ирж байгаа юу? Сэтгэгдэл ямар байна вэ? 


Тиймээ. Миний хувьд Филиппин улсад анх удаа ирж байгаа. Эндэхийн байгаль болоод цаг уурын нөхцөл надад маш их таалагдсан. Жилийн ихэнх хугацаа нь дулааны улирал буюу өдөртөө дунджаар 26-30 хэмийн дулаантай байдаг. Хүмүүс нь их найрсаг дотно, үзэсгэлэнт байгальтай гээд олон сайхан зүйлүүдийг дурьдаж болно.

 

 

 

 


“3D Academy”-ийн онцлог давуу тал нь юу вэ? 


Манай “3D Academy”-н хувьд 3 хэмжээст хөгжлийн харуулсан сургууль гэдгээрээ онцлогтой. Нэрний тухайд “ХИЙХ, ХАЙХ, ХӨГЖҮҮЛЭХ” гэсэн 3 утгыг агуулдаг. Манай сургуульд ихэвчлэн Азийн орнуудаас оюутнууд ирж суралцдаг. Японы хөрөнгө оруулалттай сургууль гэдэг утгаараа Япон оюутнууд их байдаг. Тиймээс англи хэл сурахаас гадна япон хэл, соёлоос суралцах боломжтой. Сургалтын орчин 100 хувь аюулгүй байдал хангасан, дэлхийн стандартын дотуур байр,  давхар бүрт wifi, өрөө бүрт хөргөгч, агааржуулагчтай, өдрийн 3 хоол гээд сурах орчин нөхцөлийг цогцоор нь бүрдүүлсэн. 

Сургалтын хөтөлбөрийн хувьд:

  • Ярианы англи хэл
  • Эрчимжүүлсэн англи хэл
  • Бизнесийн англи хэл
  • Ярианы эрчимжүүлсэн хөтөлбөр
  • Ерөнхий англи хэлний хөтөлбөр
  • Англи хэл-Фитнесс
  • Англи хэл эрүүл мэнд 
  • Хүүхэд болон эцэг эхийн зэрэг хөтөлбөрүүдтэй

 “3D Academy”-н бас нэг онцлог гэвэл практик дээр тулгуурлан бүх хичээлээ заадаг. Зөвхөн онолын хичээлээр дагнахгүй, практик дээр тулгуурласан хичээлүүд түлхүү ордогоороо онцлогтой. Филиппиний иргэдийн 90 гаруй хувь нь англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Хоёрдогч хэл нь англи хэл. Тиймээс англи хэлийг орчинд нь сурахын давуу талыг үр дүнтэйгээр мэдэрч ганцаарчилсан байдлаар хамгийн хямд зардлаар маш үр дүнтэй сургалтыг “3D Academy”-аас авах боломжтой гэдгийг хэлмээр байна. 

 

 

 

 

 


Суралцах хугацааны хувьд ямар байдаг вэ? 


Манай сургуульд оюутан хэр хугацаатай суралцахаа өөрөө сонгодог. Хамгийн багадаа 7 хоног хамгийн ихдээ 1 жилийн хугацаагаар суралцах боломжтой. Англи хэл сурахыг хүссэн хэн ч “Масс академи”-аар дамжуулаад “3D Academy”-д хүссэн хугацаагаараа суралцаж болно. 

 


Сургуулийн орчин нөхцөл, дотуур байрны хувьд ямар байдаг вэ? 


“3D Academy” нь Филиппин улсын Себу хотын төв хэсэгт байрладаг учраас бүх юмтай ойрхон байдаг. Манай сургуулийн хувьд 4 давхар бүхий 2 байртай. Үүний 1,2-р давхарт хичээллэх анги танхим байдаг бол 3,4-р давхарт нь оюутны дотуур байр байдаг. Өглөө, өдөр, оройн 3 хоолтой бөгөөд хоолоо хүссэн хэмжээгээрээ идэж болно. Хоолны ресторан маань сургуулийнхаа 4 давхарт байрладаг. Оюутнууд дотуур байрандаа ганцаараа эсвэл 2, 3, 4-лээ байх боломжтой. Дээрээ сагсны талбай, хажуудаа Mc Donalds, 2 давхартаа үнэгүй фитнесстэй, Waterfront орж үнэгүй бассейнд орох боломтой. Дотуур байранд байрлахаас гадна гадуур байрлах боломжтой гээд оюутнуудынхаа ая тухтай суралцах орчныг бүрдүүлж өгсөнөөрөө давуу талтай. 

 

 

 

 

 


Сурахын хажуугаар ажиллах боломжтой байдаг уу? 


Манай “3D Academy”-ийн хувьд суралцангаа ажиллах боломжийг олгодог тусгайлсан хөтөлбөртэй гэдгээрээ давуу талтай. Тэгэхээр англи хэл суралцахын хажуугаар ажиллаж болдог гэдгийг хэлмээр байна. 


Яагаад Филиппин улсыг сонгож суралцах ёстой вэ? 


Филиппин нь Ази тивийн хамгийн том англи хэлийг өргөнөөр ашигладаг улс бөгөөд нийт хүн амын 90% нь англиар чөлөөтэй ярьдаг. АНУ, Англи, Австрали, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад амьжиргаа болон сургалтын зардал нь харьцангүй хямд бөгөөд хичээлийн цаг нь илүү урт байдаг тул сургалтын чанар маш өндөр. Тиймээс ч сүүлийн жилүүдэд Япон, Солонгос зэрэг орнуудаас Филиппинийг зорих оюутны тоо огцом өссөөр байгаа. Монголчууд бидний хувьд ч дэлхийн боловсролыг хамгийн хямд зардлаар суралцах боломж байна.  

 


“3D Academy” хямдрал зарласан байгаа гэсэн энэ талаар тодруулаач? 

Манай “3D Academy”-ийн хувьд энэ зуны маш том хямдралыг зарласан байгаа. /BIG SALE $1369 доллараас $999 болж хямдарсан. /Бүх төлбөр багтсан/  Хямдралын хугацаа: 7 дугаар сарын сүүл хүртэл үргэлжилнэ. Үүнд бүртгэлийн хураамж, онгоцноос тосох үйлчилгээ, сургалтын хөтөлбөр, оюутны дотуур байр, өглөө өдөр оройн 3 хоол, цэвэрлэгээ зэрэг багтсан байгаа. 

Таны хувьд энэ сургуульд Масс академийг төлөөлж байгаа. “Масс академи”-аар дамжуулан суралцахад ямар давуу талыг олгодог вэ? 

Масс академи нь Азийн англи хэлтэй цөөн улсуудын нэг болох Филиппин улсын 5 хотын 20 гаруй сургуультай албан ёсны харилцаа холбоо тогтоон хамтран ажилладаг. Манай “Масс Академи”-ийн хувьд та бүхэндээ хамгийн боломжит зардлаар богино хугацаанд англи хэлийг орчинд нь сурч мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгодог. Манайх албан ёсны төлөөлөгчийн газар учир зуучлалын болоод нэмэлт төлбөр авдаггүй. Нэг ёсондоо бид тухайн сургуулийн үнээр суралцах боломжийг олгодог юм. Монгол төлөөлөгч энд байгаа учраас онгоцноос тосож авахаас эхлээд мэдэхгүй зүйлд нь туслах, мөн гадаадад зорчигчийн даатгалд хамруулах, тийзийг нь захиалж өгөх зэрэг цогц үйлчилгээг үзүүлдэгээрээ онцлог юм.
 


Филиппин улсын сургалтын онцлог, боловсролын чанар хэр байдаг вэ?


Сургалтын орчин маш сайтай төдийгүй суралцагч бүрт сурах арга барил зааж өгдөг. Ихэнх багш нар нь олон улсад заах эрх бүхий TЕSOL зэрэгтэй байдаг. Ганцаарчилсан хичээлийн цагаар багш нар оюутнуудтай маш сайн ярилцаж, оюутантай ойлголцох тал дээр илүү анхаардаг юм шиг санагдсан. Тиймээс суралцагчийн англи хэлний чадвар богино хугацаанд сайжрах боломжийг бүрдүүлдэг. 

 

Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг.

 

Миний сурч буй сургуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонирхож байвал доорх хаягуудаар холбогдох боломжтой.

  • Skype: Purevtseren Penny
  • Phone number: +63 9260053181
  • Email: penny@massacademy.mn
  • Facebook: Ц.Аялгуу 
  • Утас: 7007-8888, 9911-6555, 9910-4177, 1900-1950