Д.НОМИН-ЭРДЭНЭ: ЗОРИЛГОДОО ХҮРЭХИЙГ ХҮСЧ БАЙВАЛ ХЭДХЭН САРЫГ ӨӨРТӨӨ ЗАРЦУУЛЖ ФИЛИППИН УЛСАД СУРАЛЦААРАЙ

Сайн байна уу? Филиппин дэх Масс академийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж  байгаад баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаач?

Сайн байна уу? Намайг Даваапүрэвийн Номин-Эрдэнэ гэдэг. Филиппин улсын Сэбү хотын CPILS Олон Улсын Англи Хэлний Сургуульд суралцдаг. Миний хувьд сурахын хажуугаар CPILS сургуульдаа Масс академийн төлөөлөгчөөр ажиллаж байна.

Филиппиний хамгийн үзэсгэлэнт байгальтай газар сурч байгаагийн хувьд ирсэн сэтгэгдэлээсээ хуваалцаач?

Миний хувьд анх удаа Филиппинд ирсэн. Себү хотын хувьд хамгийн үзэсгэлэнт байгальтай гэдгээрээ алдартай юм билээ. Ирэхээсээ өмнө Филиппин улсын соёл, ёс заншил, уур амьсгал, орчин мөн цаашлаад өөрт хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг цуглуулсан мөн апликэйшнүүдийг татсан байгаа. Эндэхийн уур амьсгал халуун мөртлөө чийглэг, байгаль болон арлууд нь маш үзэсгэлэнтэй, хаана ч явсан бүх хүмүүстэй англи хэлээр чөлөөтэй ойлголцож болдог нь их таалагдаж байна.

Төлөөлөгчөөр сонгогдоход ямар шаардлагуудыг хангах ёстой байдаг вэ?

Төлөөлөгчөөр ажиллахад мэдээж англи хэлний тодорхой түвшинг хангах шаардлагатай. Биднээс багаар ажиллах чадвар, харилцан ойлголцох чадвар, сошиал орчинд чөлөөтэй ажиллах чадвар гээд хэд хэдэн шаардлагыг тавьсан. Дээрх шаардлагуудыг хангасан хүмүүс ярилцлаганд орж байж төлөөлөгчөөр сонгогддог. Миний хувьд төлөөлөгчөөр сонгогдохын тулд сүүлийн хэдэн сар маш их хичээсэн. Хичээл зүтгэлийнхээ үр дүнд Филиппин дэх CPILS  сургуулийн Монгол талын төлөөлөгч болсондоо маш их баяртай байгаа.

CPILS  сургуулийн онцлог давуу тал нь юу вэ?

Манай CPILS нь Филиппин улсын үзэсгэлэнт Себү хотод байрладаг англи хэлний эрчимжүүлсэн сургалттай олон улсын хэлний сургууль.  Дэлхийн шилдэг англи хэлний их сургууль болох зорилготой ажилладаг. Тухайн суралцагчдад зориулсан сургалтын хөтөлбөрүүдтэй. Тухайлбал:

  • Сургалтын хөтөлбөрүүд
  • Спарта хөтөлбөр
  • TOEFL хөтөлбөр
  • IELTS /айлтс/
  • Бизнесийн англи хэл
  • Ерөнхий англи хэл
  • TOIEC / ТОЁС/ зэрэг тусгайлсан хөтөлбөрүүдтэй. Өөрт тохирсон хөтөлбөрөөр суралцах эрх нь нээлттэй байдаг. Эрчимжүүлсэн сургалттай гэдэг утгаараа илүү үр дүнтэй сургалтыг санал болгодгоороо давуу талтай.

Эрчимжүүлсэн сургалттай CPILS сургуулийн  сургалтын онцлог, боловсролын чанар нь хэр байдаг вэ?

Хувь хүн суралцахыг хүссэн хугацаа болон хөтөлбөрөө сонгон суралцах боломжтой. Үүнд сонгосон хөтөлбөрөөс хамаарч ажлын өдрүүдэд өдөрт 5, 7, 9, 12 цагийн хичээлүүд ордог. Ганцаарчилсан хичээл нь бусад хичээлээсээ их цагаар ордог учир энэ нь оюутны хувьд айж ичиж биеэ барилгүйгээр ойлгохгүй байгаа зүйлээ лавлан асууж багштайгаа тулж харьцах боломжийг нээж өгдөг. Тийм ч учраас багш нар оюутнуудтайгаа маш сайн ярилцаж, оюутнаа ойлгох хүртэл дахин дахин заадаг. Групп хичээлүүд англи хэлний чадваруудыг сонирхолтой байдлаар сорих олон даалгавруудтай байдаг. Боловсролын чанарын хувьд суралцаж байгаа оюутны идэвхи санаачлага хүчин чармайлтаас ихээхэн хамаардаг. Суралцах орчин сайтай учир сурах арга барилыг өөр өөр замаар эзэмшүүлдэг нь их онцлогтой. Жишээлбэл: Кино үзэнгээ тоглоом тоглонгоо бид англи хэлний мэдлэгээ сайжруулдаг. Тиймээс ч суралцагчийн англи хэлний чадвар богино хугацаанд сайжрах боломж бүрддэг гэж би хардаг юм. Хэрвээ та англи хэлийг богино хугацаанд хурдан сурж сайжруулахыг хүсвэл бусдаас ичиж санаа зоволгүйгээр өөрийгөө дайчлан бусадтай харилцаарай гэж зөвлөмөөр байна.

Сургуулийн орчин нөхцөл, дотуур байрны хувьд ямар байдаг вэ?

 Сургууль маань сурагчиддаа суралцахаас гадна бие бялдар эрүүл мэндэд ихээхэн анхаардаг тул фитнесс, иог, бассейн гэх зэрэг байгууламжтай. Мөн суралцахдаа анхаарахын тулд хичээлээ хийх тусдаа өрөөтэй. Үүнээс гадна одоо үеийг интернэтгүйгээр төсөөлөхөд бэрх. Тиймээс интернэт өрөө гэж тусдаа байдаг нь интернэт хэрэглээгээ хянах хамгийн том давуу тал юм.  Найз нөхөдтэйгөө хамтдаа цагийг зугаатай өнгөрөөх кофе шоп болон зуушны тусдаа өрөөтэй. Дотуур байрны хувьд ганцаараа хоёулаа гурвуулаа дөрвүүлээ гэсэн сонголтууд байдаг.  Ая тав тухыг бүрэн хангадгаараа яг л таны гэр шиг дотно санагдах болно.

Яагаад Филиппин улсыг сонгож суралцах ёстой вэ?

Филиппин улс нь хоёрдогч үндсэн хэл болох англи хэлтэй бөгөөд хамгийн үр дүнтэй хэл сурах арга барилтай. Та хямд зардлаар, хамгийн олон цагийн ганцаарчилсан хичээлтэйгээр, цаг уурын тааламжтай нөхцөлд суралцах болно. Зарим өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад амьжиргаа болон сургалтын зардал нь харьцангүй хямд ба  хичээлийн цаг нь илүү урт байдаг зэргийг харгалзан та бүхнийг Филиппин улсыг сонгон суралцаж өөртөө оюуны хөрөнгө оруулаасай гэж хүсэж байна.

 “Масс академи”-аар дамжин CPILS сургуульд суралцахын тулд хаана хандах ёстой вэ? Та бүгд ямар давуу талыг олгодог вэ?

Масс академи нь албан ёсны төлөөлөгчийн газар учир зуучлалын болоод нэмэлт төлбөр авахгүйгээр тухайн сургуулийн үнээр суралцах боломжийг Монголын залууст олгодог. Монгол төлөөлөгчид энд байгаа учраас мэдэхгүй зүйлд нь туслан дэмжиж, таны хэл сурах зорилгыг биелүүлэхэд Филиппин дэх сургуулиудын албан ёсны төлөөлөгчийн газар Масс Академи танд тусалж чадна. Тийм учраас хамгийн боломжит зардлаар богино хугацаанд англи хэлийг орчинд нь сурч мэдлэгээ дээшлүүлэхийг бид танд зөвлөж байна.

Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг.

 

Миний сурч буй сургуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонирхож байвал доорх хаягуудаар холбогдох боломжтой.

 

  • Skype: NominerdeneDavaapurev
  • Phone number: +63 9260053165
  • Facebook хаяг: Qwerc Yn
  • Email: anna@massacademy.mn
  • http://massacademy.mn/product/9200

 

Филиппин улсын англи хэлний шилдэг сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар МАСС АКАДЕМИ.

Утас: 7007-8888, 9910-4177, 9911-6555, 1900-1950