Г.ЛХАГВАДУЛАМ: ФИЛИППИН УЛСЫН СЕБУ ХОТОД АНГЛИ ХЭЛЭЭ САЙЖРУУЛЖ ЯПОН ЗАХИРАЛТАЙ КОМПАНИД ЯПОН МЕНЕЖМЕНТЭД СУРАЛЦАНГАА АЖИЛЛАЖ БАЙНА

Сайн байна уу? Юуны өмнө Филиппин дахь Масс академийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаач?  

Сайн байна уу? Намайг Г.Лхагвадулам гэдэг. Миний хувьд Филиппин улсын Себу аралд байрлах NILS сургуулийн филиппин улс дахь монгол төлөөлөгчөөр ажиллаж байна. Япон менежменттэй компанид ажиллангаа англи хэлнийхээ түвшинг дээшлүүлэхээр суралцаж байна.

Филиппинд очсон анхны сэтгэгдэлээсээ хуваалцаач?

Филиппин улс нь 7000 гаруй арлаар хүрээлэгдсэн байдаг. Себү арал бол Филиппин улсдаа томоороо 2-т тооцогддог. Филиппин улсын боловсрол, аялал жуулчлал, худалдааны төв цэгт байрладаг хамгийн үзэсгэлэнтэй арал гэгддэг. Тиймдээ ч аюулгүй байдлаараа бусад хотуудыг бодвол илүү амьдрахад тохиромжтой газар санагдсан. Себү бол цаг агаарын тааламжтай уур амьсгалтай, жилийн ихэнх хугацаа нь зуны улирал буюу өдөртөө дунджаар 26-30 хэмийн дулаантай байдаг. Филиппин хүмүүс инээмсэглэсэн, үргэлж бусадтай мэндэлдэг, их найрсаг хүмүүс байдаг.

Мөн Монголчууд Филиппин улс руу 30 хоногийн дотор визгүй зорчих боломжтой сурч, аялахад чирэгдэл багатай санагдлаа. NILS сургуулийнхаа талаар танилцуулаач ?

Филиппин улсын Себу хотод байрлах анхны сургууль гэдгээр нь хүмүүс илүү мэддэг. Энэ сургууль нь Себу хотын IT park буюу хотынхоо төвд TGU tower-ын 5 болон 7-р давхарт байрладаг. NILS сургууль анх 2011 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол 2017 оны 10-р сард NILS NEW-CAMPUS нэртэй салбар сургуультайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

NILS-ийг гадны оюутнууд хэр сонгож суралцаж байна ?

Нийт сурагчдын 90 орчим хувь нь Япон, 10 орчим хувь нь бусад үндэстнүүд байдаг. Филиппин улс англиар ярьдаг дэлхийн гуравдагч том орон тул Япончуудаас гадна Солонгос, Хятад, Орос зэрэг бусад улсаас ч оюутнууд ихээр ирдэг. Англи хэлийг сурах хамгийн хямд орчин, бас чанартай сургалттай тул эдгээр орны залуус Филиппин улсыг ихээр сонгон суралцаж байна.

Сургалт нь ямар хөтөлбөрөөр явагддаг вэ?

Ерөнхий англи хэл буюу /ESL/, TOEIC, IELTS ба TOEFL, Бизнесийн англи хэл, Хүүхдийн Ерөнхий англи хэл /ESL/, UEP /Universal education program/-их сургуулийн боловсролын хөтөлбөр, CALLAN арга гэсэн хөтөлбөрүүдтэй. Ганцаарчилсан болон танхимын сургалттай байдаг. Гэхдээ танхимын сургалт нь цөөн тооны буюу 4-5 оюутантайгаар л хичээллэдэг. Хичээлийн нэг өдөр өглөө 06.30 цагт эхэлж тухайн өдрийн хичээл албан ёсоор бол 20:30 цагт дуусдаг. Ганцаарчилсан сургалтад нэг багш нэг л оюутантай хичээллэнэ. Дуудлагыг нь засч өгнө, бодол санаагаа хэлэхэд үгсийн сан дээр нь зааж, тусалж өгнө, Дүрмийг бол сургалтын явцад хөнгөн байдлаар тайлбарлаад, ойлгуулаад явдаг.

Сургуулийн орчин нөхцөл, амьдрах дотуур байр ямар байна. Сургууль нь хэр таалагдаж байгаа вэ ?

Миний байрлаж байгаа Classic campus нь суралцагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн уян хатан хичээлийн хуваарьтай, дотуур байрнаас сургууль хүртэл 5 минут яваад л хүрэх боломжтой, мөн сургуулийн орчин маш тохилог байдгаараа бусад сургуулиудаас давуу талтай.

Жишээ нь:

⦁ 1-р давхарт нь супермаркет болон олон үндэстний хоолны газартай. Тухайн сургуулийн оюутан ID картаа үзүүлээд хүссэн хэмжээгээрээ идэж болдог

⦁ 2-р давхарт нь дотуур байр болон хичээлийн танхимууд байрлана

⦁ 3-5-р давхаруудад оюутны дотуур байр байрлана.

⦁ 6-р давхарт байрлах хувцас угаалгын газарт үнэ төлбөргүй үйлчлүүлж болно

⦁ Өрөө бүр Wi-Fi-тай, давхар бүрт цэвэр усны машинтай

⦁ Хичээлийн хажуугаар фитнес төв, усан санд хичээллэх боломжтой

⦁ 24 цагийн хамгаалалттай байдаг

Өдрийн хэдэн хоолтой байдаг вэ ?

Энд суралцагчид өглөө, оройн хоолоо ID картаараа үнэ төлбөргүй идэх боломжтой байдаг. Өглөөний цайны цаг 6.30-8.30, оройн хоолны цаг 18.30-21.30 цагийн хооронд байдаг.

Суралцах хугацааны хувьд ямар байдаг вэ?

Манай сургуульд суралцах хугацаагаа өөрөө сонгодог. Хамгийн багадаа 7 хоног, дээшлээд 24 сарын хугацаагаар суралцах боломжтой. Англи хэлийг хямд зардлаар богино хугацаанд сурахыг хүссэн хэн ч “Масс академи”-аар дамжуулаад “NILS сургуульд хүссэн хугацаагаараа суралцаж боломжтой.

Таны хувьд энэ сургуульд Масс академийг төлөөлж байгаа. “Масс академи”-аар дамжуулан суралцахад ямар давуу талыг олгодог вэ?

Масс академи нь Филиппин улсын англи хэлний сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар. Манай академийн Монгол төлөөлөгчид сургууль дээр байрлаж ажилладаг. Академийн давуу тал нь зуучлалын болоод нэмэлт төлбөр авахгүйгээр тухайн сургуулийн үнээр суралцах боломжийг танд олгодог. Монгол төлөөлөгч энд байгаа учраас онгоцноос тосож авахаас эхлээд мэдэхгүй зүйлд нь туслах, мөн гадаадад зорчигчийн даатгалд хамруулах, тийзийг нь захиалж өгөх зэрэг цогц үйлчилгээг үзүүлдэгээрээ онцлог юм.

Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг.

 

Миний сурч буй сургуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонирхож байвал доорх хаягуудаар холбогдох боломжтой.

  • Skype: agent007@nilsph.com/NILS Mongolia/
  • Phone number: +63 9260058252
  • Facebook: Лхагвадулам Лхаду
  • Email: Linda@massacademy.mn
  • http://massacademy.mn/product/8679

Филиппин улсын англи хэлний шилдэг сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар МАСС АКАДЕМИ.

Утас: 7007-8888, 9911-6555, 9910-4177, 1900-1950