Д.ЖАРГАЛДУЛАМ: МАНАЙХ ЗУУЧЛАГЧ БИШ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

Филиппин улс бол англи хэлтэй дэлхийн гуравдагч том орон. Тиймдээ ч англи хэлний олон улсын сургалтаараа дээгүүрт нэрлэгддэг. Энэ удаагийн ярилцлагын буландаа бид дэлхий нийтийн хэл болсон Англи хэлийг хамгийн боломжит зардлаар орчинд нь эзэмших боломжийн талаар ярилцахаар Филиппин дэх “Масс Академи”-ын төлөөлөгч Д.Жаргалдуламыг урилаа. Тэрээр Филиппин улсын Себу  хотод  байрлах /CELLA/  Cebu English Language Learning Acdemy-ын Монгол төлөөлөгчөөр ажиллангаа суралцаж байна.

Сайн байна уу? Юуны өмнө Филиппин дэх Масс академийн төлөөлөгчөөр ажиллаж  байгаад баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаач?

Баярлалаа. Намайг Дарамсэнгийн Жаргалдулам гэдэг.  Би филиппин улсын Себу хотод  байрлах /CELLA/ Cebu English Language Learning Acdemy-ын Монгол төлөөлөгчөөр ажилладаг. Масс академиа төлөөлөөд Себу хотод суралцангаа ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа. Ийм их итгэл, хариуцлага хүлээлгэсэн байгууллага хамт олондоо баярлаж байгаагаа хэлмээр байна.

Улсаа төлөөлж монгол залуустаа туслах их үйлсэд нь амжилт хүсье.  Ер нь төлөөлөгчөөр сонгогдоход ямар шалгуур тавьдаг вэ? Хариуцлагатай ажил шүү дээ.

Тийм шүү маш өндөр хариуцлагатай ажил. Нэг ёсондоо би Монгол улсаа төлөөлж байгаа хэрэг. Миний хувьд хэлний мэдлэгийн 3 шатны шалгалтыг даваад Себу хотод байрлах Cella Сургуулийн монгол төлөөлөгчөөр сонгогдсон. Төлөөлөгчөөр ажиллахын тулд  Англи хэлний intermediate түвшиний мэдлэг болон Сошиал маркетингийн тодорхой түвшний мэдлэг чадвар хэрэгтэй. Мөн англи хэлний орчуулга болон харилцан ойлголцож ярилцах чадвартай байх шаардлагатай. Эдгээр шаардлагуудыг хангаад /CELLA/ сургуульдаа суралцангаа Масс академийн төлөөлөгчөөр ажиллаж байна.

Филиппин улсад ирсэн анхны сэтгэгдэл ямар байсан бэ?

Миний хувьд Филиппин улсад анх удаа ирж байгаа. Хамгийн түрүүнд надад байгаль цаг уур нь их таалагдсан. За дээр нь үзэж харах зүйл ихтэй миний байгаа Себу хот нь өөрөө улсынхаа аялал жуулчлалын бүс учраас хүн ам нь их найрсаг дотно. Эндэхийн хүмүүс нь их ажилч хичээнгүй санагдсан. Өглөө бүр байгууллагынхаа гадаах талбайг гэрийнхээ шалыг угааж байгаа юм шиг л мөлхөөд  угаагаад сууж байдаг. Хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийдэг хүмүүс шиг санагдсан. Анхны сэтгэгдэл маш өндөр байсан.

Себу хотод маш олон хэлний сургуулиуд байдаг. Тэдний дундаас /CELLA/  сургуулийн ялгарах онцлог давуу тал юу вэ?

Манай сургуулийн давуу тал бол олон жилийн туршлага дээр нь TESOL сургалтын эрхээ албан ёсоор авсан Филиппин улсын анхны сургууль. Мөн манай сургуулийн байр нь улсынхаа томоохон байгууламжуудын нэгд тооцогддог. Хичээлийн танхим дотуур байр маш тохилог тав тухтай, 24 цагийн харуул хамгаалалттай, өдрийн гурав хоолтой. Хоолны амт чанар маш сайн. Багшлах эрхтэй олон улсын шилдэг багш нар хичээл заадаг. Мөн Филиппин улсын Себу амралтын хотод байрладаг учраас үзэж харах зүйл ихтэй гэх мэтчилэн олон давуу талтай.

Суралцах хугацааны хувьд ямар байдаг вэ? суралцах хугацаанаас хамаарч сургалтын хөтөлбөр өөр байдаг уу?

Суралцах хугацааны хувь хамгийн багадаа 7 хоногоор эхлээд 6 сар хүртэлх хугацаагаар сурах боломжтой. Нэг ёсондоо оюутан ямар ч хугацааг сонгох боломжтой. 1 долоо хоногийн эрчимжүүлсэн сургалтаас эхлээд 2 3 4 8 12 16 20 24-н долоо хоног гэсэн сонголтууд байдаг. Сургалтын хөтөлбөрийг ч өөрийн түвшиндээ тохируулан сонгож болдог. Тухайлбал:

  • Энгийн англи хэл,
  • JUNIOR буюу гэр бүлийн,
  • TOEIC
  • IELTS
  • TESOL
  • ACE

Мөн Бизнесийн харилцан яриа, Америкийн яриа, Хөдөлмөрийн англи хэл зэрэг олон төрлийн нэмэлт хичээлүүдтэй .  

Сургуулийн орчин нөхцөл, дотуур байрны хувьд ямар байдаг вэ?

Сургууль болон дотуур байр маш тохь тухтай бөгөөд агааржуулалт маш сайтай, дотуур байр сургууль хоёр залгаа алхаад л сургууль алхаад л дотуур байрандаа ирдэг. Мөн манай сургууль хотын төвд байрлалтай учир томоохон худалдааны төв үйлчилгээний газар, супермаркет, ресторанууд гээд бүх зүйлтэйгээ ойрхон байдаг. Нэг ёсондоо хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг гэсэн үг. Сурах таатай орчинг маш өндөр түвшин бүрдүүлж чадсан, өрөө цэвэрлэгээ хувцас угаалга зэрэг бүх асуудлыг нэг доор шийдсэн нь оюутнуудад маш их таалагддаг. Дээрээс нь чийрэгжүүлэлтийн танхим буюу фитнесс төв оюутнуудад үнэ төлбөргүй үйлчилдэг.

Яагаад Филиппин улсыг сонгож суралцах ёстой вэ?

Флиппин улс бол Англи хэлний хэрэглээгээрээ дэлхийд  гуравт ордог цор ганц Азийн орон юм. 100 гаруй сая хүн амтай. За дээр нь бас газар зүйн байршилаараа Монгол улстай хамгийн ойр оршдог. Англи хэлийг албан ёсны хоёрдагч хэлээ болгосон орон. Ийм учраас та Флиппин улсын сонгосноор хамгийн хямд зардлаар маш өндөр үр дүнтэй сургалтыг хамгийн богино хугацаанд  орчинд нь эзэмшиж чадна гэдгийг хэлмээр байна.

Филиппин улсын сургалтын онцлог, боловсролын чанар хэр байдаг вэ?

Сургалтын онцлог гэвэл мэдээж сурах орчин, дээр нь ганцаарчилсан олон цагийн сургалт, багш нарын заах арга барил нь маш сайн. Оюутан бүрт багш нар хүрч ажилладаг учир тухайн оюутны англи хэлний мэдлэг богино хугацаанд өндөр түвшинд хүрдэг нь батлагдсан.

Таны хувьд энэ сургуульд Масс академийг төлөөлж байгаа. “Масс академи”-аар дамжуулан суралцахад ямар давуу талыг олгодог вэ?

Масс академи маань Филиппин улсын 5 хотын 20 гаруй сургуулиудтай албан ёсны хамтын ажиллагаатай байдаг. Манай академи бол Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчийн газар юм. Тиймээс та манай “Масс академи”-ийг сонгосноор зуучлалын ямар ч нэмэлт төлбөргүйгээр зөвхөн сургалтын төлбөр дотуур байрны төлбөрөө төлөөд сурах боломжтой. Манай академи бол зуучлагч биш албан ёсны төлөөлөгч учраас тэр. Мөн манай хамгийн том давуу тал бол таны сонгосон сургууль дээр Монгол төлөөлөгч байрлаж байгаа учраас нисэх онгоцны буудлаас тосох, үдэх болон суралцах хугацаанд танд тулгарсан бүх асуудлыг  Монгол төлөөлөгч маань ямар ч асуудалгүй шийдвэрлэж ажилладаг.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа цаашдын ажилд нь амжилт хүсье!

 

Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг.

 

Миний сурч буй сургуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонирхож байвал доорх хаягуудаар холбогдох боломжтой.

  • Skype: Jargaldulam Jane
  • Phone number: +63 9052967839
  • Facebook: Jargaldulam Jane
  • Email: jenny@massacademy.mn
  • http://massacademy.mn/product/8694

Филиппин улсын англи хэлний шилдэг сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар МАСС АКАДЕМИ.

Утас: 7007-8888, 9910-4177, 9911-6555, 1900-1950