Н.БААСАНДОРЖ: БИД СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ХӨТӨЛБӨРИЙН ДАГУУ ХИЧЭЭЛЛЭЖ, ГАДУУР ЯРИАНЫ ЧАДВАРАА САЙЖРУУЛДАГ

ХАМГИЙН боломжит зардлаар дэлхийн хэмжээний чанартай боловсролыг ХАМГИЙН үр дүнтэй аргаар орчинд нь эзэмшмээр байна уу? Тэгвэл “Масс Академи” таньд энэхүү боломжийг олгож байна. “Масс Академи” нь Филиппин улсын 5 хотын 20 гаруй сургуультай хамтран ажилладаг төдийгүй өөрийн төлөөлөгч нараа ажлуулдаг.

Сайн байна уу? Таны хувьд Филиппин дэх ямар сургуульд төлөөлөгчөөр ажиллаж байгаа вэ? Сургуулийнхаа болон өөрийнхөө талаар танилцуулаач?

Сайн байна уу? Энэ нийтлэлийг уншиж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Н.Баасандорж гэдэг. Миний хувьд Филиппин улсын Мактан арал дээр байрлах GENIUS сургуульд “Масс Академи” ХХК-ны төлөөлөгчөөр ажиллаж байна. Төлөөлөгчөөр ажиллахын хажуугаар Genius сургуульдаа суралцаж байгаа.

Төлөөлөгч болно гэдэг хариуцлагатай ажил байх. Таны хувьд ямар шаардлагыг хангаж байж төлөөлөгчөөр сонгогдсон бэ?

Төлөөлөгч байна гэдэг маш том үүрэг хариуцлага гэж би боддог. Мэдээж улсаа төлөөлөх учир олон шатны шалгаруулалтад тэнцэх ёстой. Хамгийн наад зах нь биднээс англи хэлээр чөлөөтэй ярьж ойлголцох болоод бичгийн чадварыг шаарддаг. Нэмэлтээр сошиал маркетингийн чадвартай байх ёстой юм билээ. Миний хувьд сургуульдаа төлөөлөгчөөр ажиллахад ямар мэдлэг боловсролтой байх шаардлагатай тэр бүх шаардлагуудыг даваад GENIUS сургууль дахь Монгол талын төлөөлөгчөөр сонгогдсон. Би энэ ажлыг маш их хариуцлага гэж хараад хичээнгүйлэн ажиллаж, мөн суралцаж байна.

Филиппин улсад ирсэн сэтгэгдэлээсээ хуваалцаач? Аялал жуулчлалын бүс нутаг гэдэг утгаараа хүмүүс нь их найрсаг байдаг гэсэн?

Миний хувьд Филиппин улсад  анх удаагаа зочилж байна. Сэтгэгдэл маш өндөр байгаа. Эндэхийн уур амьсгал халуун мөртлөө их чийглэг, байгаль болон арлууд нь маш үзэсгэлэнтэй учраас маш их таалагдаж байгаа. Аялал жуулчлалын бүс нутаг гэдэг утгаараа харуул, хамгаалалт өндөртэй юм шиг санагдсан. Нэг ёсондоо аюулгүй тайван орчныг маш сайн бүрдүүлж өгчээ. Бас эндэхийн хүмүүс их найрсаг. Хаана ч явсан бүх хүмүүстэй англи хэлээр чөлөөтэй ярилцаж болдог учраас бидний ярих чадвараа хөгжих боломжтой байдаг. Сургууль дээрээ бид үндсэн хөтөлбөрийнхөө дагуу хичээллэдэг бол гадуур ярианы чадвараа сайжруулдаг гэсэн үг.

GENIUS сургуулийн онцлог давуу тал нь юу вэ?

Genius English Academy нь 2015 оны Филиппин улсын шилдэг англи хэлний сургуулиар шалгарсан бөгөөд СЭБҮ дэх анхны Оросын хөрөнгө оруулалттай сургууль юм. Иймдээ ч бусад сургуулиудтай харьцуулахад дан Япон, Солонгос гэлтгүй Европ болон Арабаас ирэх оюутны тоо олонтой. Мөн Филиппин улсын Мактан арлын үзэсгэлэнт далайн эрэг дээр байрладаг гэдгээрээ онцлогтой. Genius English Academy-д найрсаг мэргэжлийн ур чадвартай Филиппин багш нар хичээл заадаг. Багш нар нь бүгд TESOL зэрэгтэй байдаг төдийгүй заах арга барил маш сайтай. Мөн манай сургууль их сургуулийн хөтөлбөрөөр хичээл ордог. Нэр хүндтэй сургуулиудтай хамтын ажиллагаатай байдаг учраас оюутнууд маань их сургуульд дэвшин суралцах боломжтой байдаг.  Олон улсын сургууль гэдэг утгаараа  Испани, Итали, Франц, Монгол, Хятад, Тайвань, Мянмар, Солонгос, Бразил зэрэг орон орноос оюутнууд ирж суралцдаг. Сургалтын хөтөлбөрүүдийн тухайд:

  • Ерөнхий англи хэл
  • Бизнесийн англи хэл
  • IELTS
  • TOEIC
  • TOEFL

Манайд суралцахыг хүссэн оюутнууд дээрх сургалтын хөтөлбөрүүдээс өөрт тохирсоныг сонгон суралцах боломжтой байдаг. Зөвхөн сургалтын хөтөлбөр гэлтгүй суралцах орчин нөхцөл, оюутны дотуур байр маш ая тухтай. 1-3 өрөөний сонголттой бөгөөд долоо хоногт 2 удаагийн цэвэрлэгээ хийгддэг. Манай сургуульд суралцахаар ирсэн оюутан зөвхөн суралцахдаа л цагаа зарцуулдаг байгаа.

Сургуулийн орчин нөхцөл маш таатай гэлээ. Энэ талаар тодруулаач?

Сургуулийн орчин бол маш тохилог. Бусад сургуулиас дотуур байр болон орчиноороо хамгийн сайн нь гэж хэлж болно. Өдрийн 3 хоолтой. Өрөөний цэвэрлэгээтэй, бас хувцас угаалгын үйлчилгээтэй. Чөлөөт цагаараа Фитнесс болон усан бассейн хичээллэх боломжтой байдаг.

Суралцах хугацааны хувьд ямар байдаг вэ?

Оюутнууд маань суралцах хугацаагаа өөрсдөө сонгоно. Англи хэлний түвшин өндөртэй хүн бол хамгийн багадаа 7 хоногоор амрангаа суралцаж болно. Дээшээ 48 долоо хоногоор өөрөө хугацаагаа сонгон суралцах боломжтой байдаг. Манай сургуульд сурахаар ирсэн ихэнхи оюутнууд маань ээлжийн амралтаа аваад хэлний мэдлэгээ сайжруулах зорилготой хүрэлцэн ирдэг. Мэдээж орчинд нь хэл сурах хамгийн үр дүнтэй байдаг. Тиймээс ч хүүхэд багачууд Филиппинд ирж суралцах нь ихэссэн.

Яагаад англи хэлийг Филиппин улсад суралцах ёстой вэ?

Англи хэлийг орчинд нь сурахын тулд Англи, Австрали, Америк, Сингапур зэрэг орнуудыг сонгож болно. Гэхдээ эдгээр орнуудад суралцахад өртөг маш өндөр байдаг. Тэгвэл Англи хэлийг дээрх орнуудтай харьцуулахад даруй 2-3 дахин хямд зардлаар Филиппин Улсад суралцах боломжтой. Хамгийн боломжит зардлаар, богино хугацаанд сурахад хамгийн тохиромжтой улс бол Филиппин юм. Хүн амынх нь 90-ээд хувь нь англи хэлээр чөлөөтэй ярьдаг учир англи хэлнийхээ түвшинг үр дүнтэй нэмэгдүүлэх боломжтой. Дээрээс нь нэмж хэлэхэд Филиппиний сургалтын хөтөлбөр болоод багш нар маш чадварлаг гэж үнэлэгддэг юм билээ. Тиймээс англи хэлний түвшнээ богино хугацаанд үр дүнтэй дээшлүүлэхийг хүсвэл Филиппин Улсад ирж суралцаарай гэж хэлмээр байна.

Таны хувьд энэ сургуульд Масс академийн төлөөлж байгаа. “Масс академи”-аар дамжуулан суралцахад ямар давуу талыг олгодог вэ?

Манай академийн хувьд Азийн англи хэлтэй цөөн улсуудын нэг болох Филиппин улсын 5 хотын 20 гаруй сургуультай албан ёсны харилцаа холбоо тогтоон хамтран ажилладаг. Бид одоогоор 20 гаруй сургуульд албан ёсны төлөөлөгчөө ажиллуулж байна. Манай “Масс Академи”-ийн хувьд та бүхэндээ хамгийн боломжит зардлаар богино хугацаанд англи хэлийг орчинд нь сурч мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгож байгаа. Манайх албан ёсны төлөөлөгчийн газар учир зуучлалын болоод нэмэлт төлбөр авдаггүй гэдгээрээ давуу талтай. Тиймээс Филиппин Улсад суралцахаар зорьж байгаа хүн бүхэнд хэлэхэд Масс Академиар дамжуулан сурвал сургууль сонголтод зөвлөгөө өгч, таны тийз захиалах, даатгалд хамруулах, мөн Филиппин улсын онгоцны буудлаас тосох зэрэг цогц үйлчилгээг үзүүлдэг гэдгийг хэлмээр байна.  

Хэрэв манай сургуулийн талаар илүү дэлгэрэнгүй сонирхож байвал Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар болох “Масс Академи”-тай холбогдож мэдээлэл аваарай.  

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажил, хичээлд нь амжилт хүсье!

Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг.

 

Миний сурч буй сургуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонирхож байвал доорх хаягуудаар холбогдох боломжтой.

  • Skype: Andrey
  • Phone number: +63 9150496366
  • Facebook: Н.Баасандорж
  • Email: andrey@massacademy.mn
  • http://massacademy.mn/product/9678

Филиппин улсын англи хэлний шилдэг сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар МАСС АКАДЕМИ.

Утас: 7007-8888, 9910-4177, 9911-6555, 1900-1950