“КАЛЛАН” АРГА ГЭЖ ЮУ ВЭ?
Дэлхийн алдартнууд, даяарчлагдаж буй томоохон компаниуд болон Нобелийн шагналтнууд энэ аргаар англи хэлийг амжилттай эзэмшсэн байдаг. Филиппин улсын Себу хотод байрлах Newtype International Language School сургуулийн Калланы заах арга нь Азийн бусад улс оронд Англи хэл сурхаас харьцангуй өндөр үр дүнтэй.
Каллан арга зүй гэдэг нь Англи хэлийг 4 дахин хурдан сурах боломжийг олгодог юм. Британий Их Сургуулиудын Зөвлөлийн гишүүн, Англи хэлийг 45 жил гадаад оюутнуудад заасан Оксфордын Их Сургуулийн Профессор Давид Морганыг томилон явуулахад тэрээр илтгэлдээ Калланы заах арга нь түүний 45 жилийн туршид олж мэдэж, хэрэглэж байсан аргуудаас үнэхээр хурдан арга мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байжээ.
КАЛЛАНЫ ЗААХ АРГЫН БОДИТ ДАВУУ ТАЛУУД:
Маш үр дүнтэй. Хэл сайн сурахын нууц нь давтаж хэлэх, давтаж хэлэх, давтаж хэлэх...
Системтэй давтлагаар өмнө нь үзсэн хичээлүүдийг бүрэн эзэмших боломжтой бөгөөд суралцагч 1-р номны 50-р хичээлийг үзэж байлаа гэхэд өмнөх 49 хичээл мартагдаагүй байдаг ба тухайн хэлээр ярьж сурах цорын ганц арга бол тэр хэлээр ярих гэсэн зарчмыг баримталж бүх хүний ярих боломжийг жигд хангадаг. Бусад аргаар суралцагчид хичээлийн цагийн 25%-д л сонсдог бол “CALLAN” аргаар тухайн хичээлийн туршид сонсох дадлага хийгддэг.
- Хурдан / Эрчимтэй
Минутанд багш сурагчид нийлээд доод тал нь 210 үг хэлэх буюу 1 цагт 12,600 үг эргэлтэнд орж байдаг. Ингэснээр сурагчид танхимаас гадна орчинд буюу радио сонсох, телевиз үзэх, гадаад хүнтэй ярилцахад минутанд 180-аад үг хэрэглэгддэг энгийн ярианы хурдыг гүйцэж ойлгох чадвартай болдог.
- Алдаа засах
Багш дуудлагын болон дүрмийн алдааг байнга засдаг учир суралцагчид эхнээсээ буруу болон хазгай ярьж сурахаас зайлсхийж чадна.
- Хүн бүхэнд тохиромжтой
Ямар ч хүн хэлийг сурч чадна. Үүнд ямар нэгэн онцгой авъяас шаардлагагүй. “Каллан” арга нь 7 настнаас эхлээд 70 настан хүртэл аль ч насныханд, аль ч үндэстэнд, мөн Англи хэлийг ямар ч зорилгоор сурахад тохиромжтой арга юм. Энэ аргаар хүүхэд, настай хүмүүсийн аль аль нь гайхам үр дүнд хүрэх боломжтой.
- Гэрийн даалгавар хийх шаардлагагүй
“Каллан” аргаар сурч байгаа тохиолдолд гэрийн даалгавар хийх шаардлагагүй. Учир нь суралцагчид хүссэн үр дүнгээ гэрийн даалгаваргүйгээр олж авна. Гадаад хэлийг ангид, багшийн хамтаар дадлага хийж байж л хамгийн сайн сурдаг.
- Багш солигдсон ч үр дүнд нөлөөлөхгүй
Каллан аргын бас нэг гайхамшигтай онцлог нь маш сайн боловсруулсан хөтөлбөр болон заах аргын ачаар багш бүр ижил заах бөгөөд багш солигдсон ч сургалтын үр дүнд нөлөөлөхгүй.
- Зөвхөн сонсгол, яриа заах бус
“Каллан” арга нь бүх л хэл зүйн дүрмүүдийг заадаг бөгөөд мөн Кембриджийн Нэгдүгээр Сертификатын түвшинд тэнцэхүйц бичих чадвартай болгодог.
- Хялбар, сонирхолтой, тааламжтай
Судалгаанаас харахад суралцагчид “Каллан” аргыг амархан, сонирхолтой, тааламжтай арга хэмээн үздэг болох нь тогтоогджээ. Тиймгүйсэн бол тэд энэ аргаар Англи хэлийг бусад аргаас үнэхээр 4 дахин хурдан сурч чадахгүй бөгөөд Лондон хотын “Каллан” сургууль нь дэлхийн хамгийн олон суралцагчтай Англи хэлний хамгийн том сургууль болж чадахгүй байх байсан.
Филиппинд "Каллан" аргын хичнээн сургууль байдаг вэ?
"Каллан" аргыг дэлхийн зах зээл дээр улсын, хувийн, дунд болон дээд сургуулиуд, олон улсын компаниуд Англи хэлний сургалтандаа хэрэглэдэг. Харин Азийн орнууд дундаа хамгийн чанартайд тооцогддог Филиппин улсад Англи хэлний 200-гаруй сургуулиуд байдаг хэдий ч "Каллан" аргатай 2-хон сургууль байдаг. Үүний нэг нь Newtype International Language School юм.
Та Англи хэлээ ГАНЦААРЧИЛСАН сургалтаар, БОГИНО ХУГАЦААНД, ҮР ДҮНТЭЙ сайжруулахыг хүсвэл Филиппин улсын Себу хот дахь Англи хэлний ууган сургууль болох Newtype International Language School-ийн CALLAN хөтөлбөрт цаг алдалгүй амжиж бүртгүүлээрэй.
ХИЧЭЭЛЛЭХ ЦАГ:
Даваа-Баасан гараг бүр 30-40 хүртэлх цагийн хичээлийг авна.
ТӨЛБӨР
1 долоо хоног 30 цаг- 1029$
2 долоо хоног 60 цаг - 1091$
3 долоо хоног 90 цаг - 1417$
4 долоо хоног 120цаг - 1630$
БҮРТГҮҮЛЭХ УТАС: 7007-8888, 9911-6555, 9910-4177, 1900-1950