Р.БУДМАА: АНГЛИ ХЭЛ СУРАХ ХҮСЭЛТЭЙ ОЛОН ЗАЛУУСТ БОЛОМЖИЙГ НЬ НЭЭЖ ӨГНӨ

Дэлхийн хэлээр ярьж, дэлхийн боловсролыг орчинд нь эзэмших боломжийг залууст олгох зорилт тавин ажиллаж буй “Масс Академи”-ийн Гүйцэтгэх захирал Р.Будмаатай Англи хэлийг хэрхэн үр дүнтэйгээр сурах талаар болоод эх орондоо хэрэгжүүлж эхлээд байгаа олон улсын боловсролын тогтолцооны талаар  ярилцлаа.

- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Уншигч олонд өөрийгөө танилцуулахаас яриагаа эхлүүлье. Таныг АНУ-д магистрын зэрэг хамгаалсан гэж дуулсан?

Сайн байна уу. Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Равдандоржийн Будмаа гэдэг, Улаанбаатар хотод төрж өссөн. Арван жилдээ Хятад хэлний гүнзгийрүүлсэн Үй-Цай бүрэн дунд сургуулийг төгссөн. Түүний дараа Монгол дахь Raffles International Mongolia Австралийн зэрэг олгодог Сингапурын хөрөнгө оруулалттай сургуульд хэлний бэлтгэлийн 3-р түвшнөөс ахисан шат 4 р шат хүртлээ 6 сар суралцаад банк санхүү мэргэжлийн үндсэн ангиудаа Англи хэл дээр авч эхэлсэн. Тухайн үедээ давхар 5 тэгээд IELTS ийн ангиудад оройгоор давхар суралцдаг байсан. Сургуулиа төгсөөд гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байгаад дахин суралцахаар АНУ-ыг зорьсон. Вашингтон хотын  Strayer University сургуулийн бизнесийн удирдлагын магистр төгсөөд шууд Монголдоо ирж сурсан мэдсэн зүйлсээ эх орныхоо оюутан залууст хүргэхээр "Масс академи"-ийн захирлаар томилогдон ажиллаж эхлээд байна. 

-Та дэлхийн боловсролыг орчинд нь эзэмшсэн хүмүүсийн  нэг.  Хэл сурахад өөрт тулгамдаж байсан бэрхшээлүүдийн талаар ярихгүй юу?

Миний хувьд багаасаа Хятад сургуулийн суралцах арга барилаар суралцаж олон цаг суух дадал эзэмшсэн. Ерөнхийдөө чанга сургалтаар хүмүүжсэн гэж хэлж болно. Англи хэлийг яг шамдаж суралцаж эхэлсэн үе маань их сургуульд ороод гэж хэлж болно. Хэдий Хятад хэлтэй ч Англи хэл дэлхий дахины хэрэгцээт хэл гэдгийг тухайн үед ухамсарласнаар Англи хэл сурахдаа анхаарлаа хандуулж эхэлсэн.  Монгол ардын сайхан үг байдаг  “насны багад эрдэм сур” гэдэг үг тэр үед үнэн мэт бодогдож байсан. Сүүлд Англи хэлийг сурсан болоод ч тэрүү дүрэм, үг цээжлэх гээд хичээлээ тараад шууд гэртээ харьж өдөр үзсэн зүйлээ давтдаг байсан. Нэг ёсондоо хүчээр толгойдоо оруулдаг байсан. Миний хувьд дүрэм их олон янз байсан нь бэрхшээлтэй санагддаг байлаа. Мөн шууд Сингапур багштай хичээлд суухад хичээлийнхээ хагасыг л ойлгодог байсан. Манай ангийнхан дийлэнх нь шууд ойлгоод багштай англиар ярилцдаг байсан. Түүний дараа ойлгоод байгаа хирнээ ярих гэхээр эргүүлж яаж ярихаа мэдэхгүй тэр үе маань их бэрхшээлтэй санагддаг байлаа.

-Хичээл зүтгэл тань Англи хэл сурахад их нөлөөлжээ. Та өөрөө ч өөрт тохирсон арга барилаа энэ бүхний эцэс олсон бололтой.

-Таньтай адил хэл сурах бэрхшээлээ даван туулахаар хичээж буй олон залууст та өөрийн удирдан ажиллаж буй "Масс академи"-ийнхаа талаар танилцуулаач?

Тэгэлгүй яах вэ. Миний бодлоор хүн хоббигоороо сурвал бас их үр дүнтэй санагдсан. Би тэр үед KBS, Arirang гээд сувгууд  дээр Солонгос кино, нэвтрүүлэг их  үзэх дуртай байсан. Эхлээд нэвтрүүлэг, киноны доогуур урсдаг Англи бичгийг нь харж амждаггүй байсан ч  хэдэн сарын дараагаас хараад гүйлгээд ойлгодог болсон байсан. Магистрт явахдаа Англи хэлний IELTS шалгалтанд идэвхтэй бэлдэж тэнцээд явсан. Шалгалтанд бэлдэхэд хэлний мэдлэгээс гадна техникийг нь өөрийн болгоход их бэрхшээлтэй санагдаж байсан.

Монголдоо албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Филиппин улсын Себу хот рүү түргэвчилсэн Англи хэл сурах сонирхолтой хүмүүст зуучлалын нэмэгдэлгүйгээр явуулдгаараа онцлог байгаа.  

- “Масс академи” одоогийн байдлаар хэчнээн сургуультай албан ёсны  хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа вэ?

Масс академи одоогийн байдлаар Филиппин улсын 22 сургуультай гэрээтэйгээр, үүнээс 8 сургуульд төлөөлөгчөө томилон ажиллуулж байна.

-Гэрээлсэн сургуулиуд Филиппин улсдаа сургалтын түвшнөөрөө хэдэд бичигддэг вэ?

Себү хот нь тухайн орныхоо боловсрол, аялал жуучлал хосолсон гол хотуудын нэг. Тиймээс сургуулиудын чанар бүгд жигд сайн гэж ойлгож болно. Мөн сургуулиуд бүгд магадлан итгэмжлэгдсэн чанартай, чансаа өндөртэй гэдгээрээ нэр хүнд сайтай.

-Сургууль тус бүрт Монгол дахь төлөөлөгчид ажиллаж байгаа гэсэн. Төлөөлөгчтэй байхын давуу тал юу вэ? Тосч аваад орхидог гэх асуудал яригддаг шүү дээ.

Төлөөлөгч байгаагийн хамгийн том давуу тал нь сурагчдад ямар нэгэн асуудал эсвэл санал хүсэлт байвал төлөөлөгчдөө шууд хэлж шийдвэрлүүлэх боломжтой. Зарим суралцагчид маань хэлний түвшин бага зэргээс үл ойлголцох, шинэ орчинтойгоо танилцан дасан зохицоход бэрх байдаг. Төлөөлөгчид маань амралтын өдрөөр хамт аялж зугаалах, дэлгүүр ороход туслах гээд бүхий л зүйлээр тухайн суралцагчид найз мэт тусалдаг. Мэдээж тосч аваад л орхидог гэх асуудлыг үүсгэхгүйн тулд бид албан ёсны монгол төлөөлөгчдөө сургууль тус бүрт байршуулан ажиллаж байгаа. Энэ бол манай академийн томоохон давуу талуудын нэг гэж хэлж болно.

-Сургууль бүр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд олон боломжуудыг гаргаж өгсөн гэж та түрүүн хэллээ. Тодруулбал?

Сургуулиудтай танилцаж, захирал, холбогдох хүмүүстэй уулзаж байх үед сургууль болгон өөрийн онцлогтой санагдсан. Ямар сургалт сонирхож байна түүнээс шалтгаалаад бүгд өөр өөр байдаг. Тухайлбал Англи хэлийг орчинд нь сурснаар тухайн орны соёлтой танилцах нүд тайлах мөн тухайн үгний хэрэглээг орчинд нь мэдэх зөв дуудлагатай болоход тус болдог.  

Яагаад Англи, Америк, Сингапур биш Филиппин улсыг сонгох ёстой вэ?

Бид суралцагчдынхаа эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөл боломжоор хангаж ажиллахын тулд сургууль тус бүр дээр биечлэн ажилласан. Сургуулийн  удирдлагуудаас гадна дэлхийн олон орноос ирсэн оюутан, сурагчидтай өдрийг хамт өнгөрүүлж, санал сэтгэгдлийг нь сонсож ажил хэрэгтээ тусгасан. Орчин нөхцөлийг хараад үнэхээр Англи хэлийг түргэн хугацаанд бусад орныг бодвол хямдаар сурах боломж Филиппин улсад бүрэн дүүрэн нээлттэй байгааг ойлгож, мэдсэн. Сайн боловсрол чухал ч түүнийг дагасан санхүүгийн асуудал олон эцэг эхчүүдэд хүндрэл үүсгэдэг шүү дээ. Хаана илүү их боломж байна тэр бүхнийг бид эрэлхийлж ажилласны үр дүнд Филиппин улсыг сонгосон.  Сурагчид зөвхөн хичээлдээ л анхаарна. Давхар ажил хийх, халаасны мөнгөө яаж олох вэ зэрэгт огтхон ч санаа зовох хэрэггүй. Санаа зовох олон асуудалтайгаар сурна гэдэг их хэцүү.

Таныг Америкт боловсрол эзэмшсэн учраас Америк улсыг санал болгох байх гэж олон хүн бодож байгаа байх?

Тийм ээ. Гэхдээ би хаана илүү боломж байна тэр бүхнийг судалж, олж мэдээд монгол залуустаа хүргэхийг зорьж байна. Америкт залуучууд ажиллангаа суралцдаг. Явцдаа сурахдаа зарцуулах цаг нь багасаж эхэлдэг. Түүнчлэн сургалтын төлбөр болоод хэрэглээний зардал, өртөг өндөр шүү . Филиппинд сурснаар хамаагүй хямд хамгийн давуу нь илүү олон цагаар эрчимжүүлсэн аргаар зөвхөн сургалтандаа гол анхаарлаа хандуулах боломжийг сурагчдад олгодог. Хоол байр сургалт гурав нь бүгд багтсан нь үнэхээр таалагдсан. Америк, Англид хоол, байр гээд бүхий л зүйлээ өөрөө олж, зохицуулах шаардлагатай байдаг. Миний олж харснаар илүү хямдаар түргэвчилсэн Филиппин багшаар заалгана гэдэг нь цэвэр аялгаар суралцах давуу талтай. Би ч мөн адил Сингапур, Филиппин багшаар суурь Англи хэлний мэдлэгээ заалгасан.  Англи хэлээр маш сайн ярьдаг, хүнд зааж сургая гэсэн сэтгэлтэй, хөдөлмөрч хүмүүс байдгийг эртнээс мэднэ.

-Өдөрт хэчнээн цагийг хичээлдээ зарцуулах вэ?

Өдөрт 8, 9  цагийг ганцаарчилсан болон 4 хүнтэй группээр хичээл орно.  Мөн төрөлх хэлээр ордог 6 хүнтэй групп ангиуд ч бий. Сонирхолтой орчин үед нийцсэн аргаар тухайн хүнд энгийн ойлгомжтой байдлаар хичээлүүд ордог. Ганцаарчилсан сургалтууд үр дүнгийн хувьд маш сайн. 

-Таны бодлоор яагаад “Масс академи”-ийг сонгох ёстой вэ?

Масс академи найдвартай, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдгээрээ давуу талтай. Мөн албан ёсны төлөөлөгчтэй гэдгийг би дээр дурдсан. Манай хамт олон танд сурах аятай таатай нөхцөл англи хэлээ сайжруулах бүхий л боломжийг ханган ажиллах болно.

- Албан ёсны төлөөлөгчийн газар, зуучлагч хоёрын ялгаа нь юу вэ?

-Мэдээж төлбөрийн талаар ярихгүй өнгөрч боломгүй?

Төлбөрийн хувьд нэг сарын $671 доллароос эхэлнэ.  Үүнд сургалтын төлбөр, өдрийн  гурван хоол, дотуур байрны төлбөр орж байгаа. Мэдээж суралцах шатлал болоод хугацаанаас хамаараад төлбөр өөр өөр байна. Яг одоогоор сургуулиуд хөнгөлөлт зарласан байгаа учир зуны амралтаараа Филиппинд суралцахаар төлөвлөсөн хүмүүст таатай үе тохиогоод байна. 

-Суралцах хугацааны хувьд ямар байдаг вэ?

Суралцах хугацааны хувьд  6  сараас 1 жилийн хугацаатай байдаг. Хамгийн түгээмэл элсэлт нь сараар байгаа.

-Сургуулийн хотхонд Англи хэлнээс өөр хэлээр яривал торгууль төлдөг гэж байсан?

Бүх сургууль Англи хэлнээс өөр хэлээр ярихыг хориглосон журамтай. Энэ нь ч сурагчдад их таалагддаг. Хэрэв өөр хэлээр яривал багахан хэмжээний торгууль төлөх бөгөөд энэхүү мөнгийг сайн үйлсэд зориулдаг.  

-Хүүхдээ явуулж байгаа эцэг эхчүүд аюулгүй байдалд ихээхэн санаа зовнидог. Энэ тал дээр “Масс академи” хэрхэн анхаарах вэ?

Сургуулиуд бүгд өөрсдийн гэсэн дотуур байр, 24 цагийн харуул хамгаалалттай.  Сурагчдын чөлөөт цагийг хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүлэх үүднээс  нэгдсэн групп байдлаар зохион байгуулалттайгаар олон талт үйл ажиллагаанд хамруулдаг.

-Та чөлөөт цагаараа сурагчид ямар үйл ажиллагаанд хамрагдах боломжтойг жаахан дэлгэрүүлэхгүй юу?

Нэг дэх өдрөөс тав дахь өдрийн хооронд өглөөнөөс орой болтол бүтэн сургалттай байдаг. Зөвхөн хагас, бүтэн сайнд амардаг. Тэр үедээ Филиппин улс дахь 7000 гаруй арлуудаас сонгон аялж, амрах боломжтой.

Чөлөөт цагаараа далай дээр очиж усан завинд суух, моторт завиар аялах, агаарын бөмбөлөг дээрээс Себү хотыг тольдох зэрэг хийж үзэх олон сонирхолтой зүйлс бий. Энэ мэтчилэн олон зүйлийг дурдаж болох ч та бидний ярилцлагын ихэнх хэсгийг авах болов уу. /инээв/

-Онцгойлон анхаарах, сурагчдад тавигдах шаардлага гэж байгаа юу?

Бүх насны хүмүүс ямар нэгэн шалгуургүйгээр суралцах боломжтой. Филиппин улс нээлттэй орон. Бас ямар ч цагийн зөрүүгүй. Ажлаа хийнгээ сурах, аялах дуртай хүмүүс ч одоо олон болсон санагдсан.  Дөрвөн настай хүүхдээс арван жил, их сургууль, хөгшин настай гээд бүхий л хүмүүс сурах өргөн боломжтой. Магадгүй бидний ярилцлагыг уншаад сууж байгаа та ч бас явах боломжтой шүү гэдгийг энэ дашрамд хэлэхийг хүсч байна. 

-“Масс академи”-ийн  цаашдын зорилгыг та хэрхэн  харж, тодорхойлж байна вэ ?

“Масс академи” чанартай боловсролыг Монголдоо дэлгэрүүлэх зорилготой. Боловсролтой байх хэрээр хүний амьдрал ч өөрчлөгдөх боломжтой. Англи хэл бол дэлхий нийтийн хэл. Тиймдээ ч Англи хэл сурснаар хүн бүрт том хаалга нээгдэж, Монгол улс маань улам хурдацтай хөгжинө гэж итгэж байгаа.

-Филиппин улсаас олж болох нэмэлт боломжуудын талаар сонирхуулбал?

Филиппин улсад дэлхийн том компаниудын Call Center байдаг нь их сонирхолтой санагдсан. Найрсаг зочломтгой зан, үйлчилгээний соёлыг нь сурмаар... Ер нь л  авууштай зүйлс олон бий.

-Англи хэл сурахаар төлөвлөж буй оюутан залууст зөвлөөч гэвэл?

Эрчимжүүлсэн хямд зардлаар гол нь өөр зүйлсэд сатааралгүй сургалтандаа анхаарлаа хандуулах боломжийг Филиппин танд олгоно.  Хувиас нэмж зөвлөхөд түрүүн хэлсэнчлэн хоббигоороо сурвал их зүгээр. Сууриа сайн тавьж мэргэжлийн багшаар илүү чанартай сургалтыг аваарай гэж хэлмээр байна.

-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Хамт олонд нь ажлын амжилт хүсье.

Та бүхэнд баярлалаа.