Сайн байна уу? Суралцаж буй сургууль болон өөрийнхөө тухай манай уншигчдад товчхон танилцуулаач?
Сайн байна уу? Юуны өмнө энэхүү ярилцлагыг маань уншиж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг А.Отгончимэг гэдэг. Миний хувьд Филиппин улсын Сэбү аралд байрлах “ZA English academy”-д Масс академийн Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Хэл сурах хүсэл мөрөөдөлтэй монгол залууст тусалж байгаадаа маш их баяртай байна. Манай сургуулийн хувьд Филиппин улсын үзэсгэлэнт Мактан арал дахь Себү хотод байрладаг. 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Филиппин улсын томоохон сургуулиудын нэг.
Филиппин улсад анх ирсэн сэтгэгдлээ хуваалцаач, шантрах үе гарч байсан уу? Хэлний бэрхшээлээ хэрхэн даван туулсан бэ?
Филиппин улсад анх ирэхэд их халуун, бүгчим байсан. Харин Филиппин хүмүүс их найрсаг. Таньдаг ч бай танихгүй ч бай хүн болгон инээмсэглэн угтаж, инээмсэглэлээрээ үддэг. Анхандаа их гайхаж байсан боловч одоо дасан зохицсон. (инээв) Жуулчид их байдаг болохоор ч тэр үү харуул хамгаалалт маш өндөртэй. Байгалийн үзэсгэлэнт арал дээр байрласан учраас үзэх газар ихтэй. Миний хувьд төлөөлөгч болохын тулд 2 шатны шалгаруулалтанд тэнцсэн. Тус сургуульд төлөөлөгчөөр ажиллахын тулд хамгийн түрүүнд англи хэлээр бусадтайгаа чөлөөтэй ярьж ойлголцох, мөн сошиал маркетинг чиглэлээр 3-4 жил ажилласан туршлагатай байхыг шаардсан. Дээрх шалгуурт тэнцэж сургуульдаа төлөөлөгчөөр ажиллаж байна. Энд ирж суралцсанаар олон орны оюутнуудтай англи хэлээр чөлөөтэй ярилцаж ойлголцож өдрөөс өдөрт англи хэлний мэдлэг маань илүү сайжирч байгаа.
Яагаад Филиппин улсыг сонгосон бэ? Орчинд нь суралцахын давуу тал юу вэ?
Мэдээж орчинд нь хэл сурахад маш олон давуу талтай. Бага зардлаар өөрийгөө хөгжүүлэхээс гадна аялах боломжтой улсын нэг гэж би бодож байгаа. Филиппин Улсын иргэдийн 90 орчим хувь нь англиар ярьдаг учраас ярианы чадвараа сайжруулах том боломж. Австрали, Англи, Америк зэрэг улсуудтай харьцуулахад хамаагүй бага зардлаар англи хэлийг сурах боломжтой гэж харсан учраас Филиппин улсыг сонгон суралцаж байна.
Олон орны суралцаж оюутнуудтай хамт хичээллэх ямар байдаг вэ? Сурах арга барил, хандлага өөр өөр байдаг байх?
Өөр өөр улсаас хэл сурахаар ирсэн оюутнуудтай хамт суралцах сонирхолтой байдаг. Бидний хэл соёл өөр ч зорилго маань нэгтгэдэг гэх үү дээ. Олон орноос ирсэн оюутнуудтай групп хичээлийн үеэр хамт хичээллэдэг. Бид яг л найзууд шиг ойлголцож, хөгжилтэй байдлаар нэг нэгэндээ тусалж дэмждэг. Мөн бид хамтдаа өөрсдийн улс орны соёл, ёс заншилд суралцдаг. Давхар давхар олон төрлийн мэдлэгийг хуримтлуулж байгаа шүү. Багш нарын хувьд хичээлээ маш ойлгомжтой зааж чаддаг. Ганцаарчилсан хичээл дээр ярих, бичих, сонсох, дүрмийн хичээлүүд бүгд сургалтын хөтөлбөрийн дагуу орно. Энэ хичээл дээр хүн болгонд зориулсан тусгай хөтөлбөрөөр зөвхөн чамд л зориулсан аргачлалаар хичээл орно гэсэн үг.
Гадаад хэл суралцах үедээ ямархуу арга барилаар хичээллэвэл илүү үр дүнд хүрэх бол. Таны бодлоор?
Англи хэл дээр дуу сонсох, кино үзэх, утсан дээрээ рекорд хийх, үйл үг их цээжлэх хэрэгтэй юм шиг санагдсан. Мэдээж хэл сурах чин хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Хичээл зүтгэлгүйгээр амжилт гардаггүй. Тиймээс сурахын төлөө хичээж, өөрийгөө дайчилж байж хэлийг үр дүнтэй сурах байх.
Филиппин улсын боловсрол чанартайд тооцогддог. Тэгвэл “ZA English academy”-ийн хувьд ямархуу санагдсан бэ? Сургуулийнхаа талаар танилцуулаач?
Манай сургуулийн хувьд ZA english academy нь Филиппин улсын үзэсгэлэнт Мактан арал дахь Себү хотод байрладаг. Анх 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Mabolo campus, UV campus гэсэн 2 кампустай. Харуул хамгаалалт сайтай. Өрөөний хувьд 1-4 хүртэлх хүний өрөөнөөс сонголтоо хийх боломжтой ба оюутны өрөө бүрд хувцас угаалга болон өрөөний цэвэрлэгээтэй. Давхар бүрдээ вайфай үнэгүй, агааржуулалт сайтай. Хичээлийн бус цагаар сургуульдаа байрлах кино театрт кино үзэх, бассейнд сэлэх, фитнест хүртэл явах боломжтой. Мөн хичээлээс гадуурх сайн дурын ажил, Сэбү дэх аялал гээд олон төрлийн арга хэмжээнд сайн дураараа оролцох боломжтой. Групп анги болон ганцаарчилсан сургалтад суралцагч оюутнууд маань өөрсдөө сонгоод суралцаж болно. Суралцахаар ирсэн оюутан бүр зөвхөн хичээлдээ анхаараад хэлээ сайн сурах боломжийг сургууль маань олгож өгсөн.
Сургалтын хөтөлбөрийн хувьд:
• TOEFL
• IELTS
• TOEIC
• Бизнесийн англи хэл
• Ерөнхий англи хэл- хүүхдийн болон насанд хүрэгчдийн ангитай.
• Анагаахын их сургуулийн бэлтгэл хөтөлбөрүүдтэй.
Олон хүүхэд, залуучууд хилийн чанадад эрдэм боловсрол эзэмшихийг хүсдэг болж. Тэдгээр залууст хэл сурахад нь туслах чамд ямар санагддаг вэ?
Манай “Масс Академи”-ийн хувьд маш олон залууст хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд нь тусалж байгаа. Ингэхдээ бид хэл сурахад хамгийн тохиромжтой Филиппин улсын 20 гаруй сургуультай хамтран ажилладаг. Эдгээр сургуулиудад өөрийн төлөөлөгчөө байршуулан ажиллуулдаг. Миний хувьд хэл сурахыг зорилгоо болгосон олон залууст туслаж байгаадаа баяртай байдаг. Хамгийн гол нь суръя гэсэн хүсэл тэмүүлэл зорилго хүүхдүүдийг хүлээж авч зөвлөгөө туслах сайхан юм билээ. Миний хувьд суръя, өөрийгөө хөгжүүлье гээд ирсэн олон олон залуучуудын хичээл зүтгэлийг харахад сайхан байдаг.
Таны хувьд энэ сургуульд Масс академийг төлөөлж байгаа. “Масс академи”-аар дамжуулан суралцахад ямар давуу талыг олгодог вэ?
Манай академийн 8 Монгол төлөөлөгч сургууль бүрт байрлаж ажилладаг. Та Филиппинд очоод туслах хүн байхгүй гэж айх зүйл байхгүй. Манай төлөөлөгчид онгоцны буудлаас тосохоос эхлээд бүх зүйлд нь санаа тавьж ажилладаг байгаа. Мөн албан ёсны төлөөлөгчийн газар учир ямар нэгэн нэмэлт зуучлалын хөлс гэж огт авахгүй. Яг сургуулийн сургалтын төлбөрөөр элсэлтээ авдаг зэрэг олон давуу талуудыг бид олгодог. Нэмж хэлэхэд хэл сурахыг зорилгоо болгосон танд үзэсгэлэнт Филиппин улсад чанартай боловсрол эзэмшихэд бидний үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг хэлмээр байна.
Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажил, хичээлд нь амжилт хүсье!
Миний сурч буй сургуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонирхож байвал доорх хаягуудаар холбогдох боломжтой.
- Phone number: +63 9162962025
- Facebook хаяг: Отгончимэг Отгоо
- Email: jerry@massacademy.mn
- http://massacademy.mn/product/9678
Филиппин улсын англи хэлний шилдэг сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар МАСС АКАДЕМИ.
Утас: 7007-8888, 9910-4177, 9911-6555, 1900-1950