ФИЛИППИНИЙ ХАМГИЙН ОЛОН ХЭРЭГЛЭГЧТЭЙ, ТОП 2 ҮҮРЭН ТЕЛЕФОН БОЛ GLOBE NUMBER, SMART Telecommunication ХОЁР

Филиппинд сурахаар сонирхож байгаа оюутнуудын хамгийн их сонирхох зүйлийн нэг бол яахын аргагүй

  • интернэт, дата
  • дуудлага хийх,
  • мсж илгээх юм.

Тус улсад үүрэн телефоны 6 компани байдаг ч зарим нэг компани нь өөр хоорондоо салбар компани байдаг учраас ашигладаг дугаарын жагсаалт нь ижил байдаг. Жишээлбэл: Манайд улсад 99******дугаарыг Мобиком л ганцаараа эзэмшдэг бол филиппин улсын үүрэн телефон тийм биш. Мобиком, Юнител хоёр 99*****, 88**** дугааруудыг хамтдаа эзэмшдэг гэсэн утгатай. Филиппиний мобайл үүрэн телефоны дугаарууд сүлжээн дотроо үнэгүй залгах, үнэгүй мсж бичих эрхтэй. Харин бусад үүрэн телефоны дугаарт залгахад өндөр үнэтэй. Таны ярих, залга зэрэгт эсрэг талын хүн өөр үүрэн телефоны хэрэглэгч бол та залгах, мсж бичихээс илүүтэйгээр датагаа асаагаад интернэт чатаараа холбогдсон нь хамгийн хямд тусдаг. Тиймээс үүрэн телефоны оператор бүрийн угтвар дугаарыг мэддэг байх нь маш чухал

 

 

1. Globe дугаар болон салбар үүрэн телефон TM /Touch Mobile/

Филиппин улсын хамгийн олон хэрэглэгчтэй үүрэн оператор бол Глоб Интернэйшнл дугаар юм. Та дата, дугаар авах, дараа төлбөрт хэрэглэгч байхыг хүсч байгаа бол GLOBE дугаарыг санал болгож байна. Интернэт хурд сайн, хамгийн олон газар сүлжээ барьдаг, нэр хүндийн баталгаа гэж үздэг. Гэхдээ түүний салбар болох Touch Mobile буюу TM дугаар түүн шиг сайн биш.

ДАРАА ТӨЛБӨРТ ДУГААР: 

  • 0817, 0945, 0976, 0994 

УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ: 

  • 0905, 0906, 
  • 0915, 0916, 0917
  • 0926, 0927, 
  • 0935, 0936
  • 0956, 
  • 0975, 0977, 
  • 0995, 0996, 0997 

2. SMART дугаар болон түүний салбар үүрэн оператор TNT дугаар 

Smart дугаар нь хүн амын хэрэглээгээрээ улсдаа 2-рт ордог. Globe операторын хүчтэй өрсөлдөгч компани юм. Манайхаар бол Юнител. Маш олон хүн GLOBE дугаарыг хэрэглээнээсээ татгалзаж Smart дугаарыг сонгож байгаа. Учир нь суурьшмал байдаг хүмүүст тус дугаарын интернэтийн хурд таалагддаг. Смарт дугаарын онцлог тал нь сүлжээ орсон газар нь Globe-оосоо харьцангүй бага байдаг ч байгаа газраа бол маш өндөр хурдтай ажилладаг. TNT оператор компани нь Smart Telecommunications-ийн салбар компани. Гэхдээ үйлчилгээ болон ашиглалт ялгаатай байдаг. 

ДАРАА ТӨЛБӨРТ:

  • 0813 

УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ:

  • 0907, 0908, 0909, 0910,
  • 0911, 0912, 0913, 0914, 0918, 0919, 0920,
  • 0921, 0928, 0929,
  • 0930, 0938, 0939, 
  • 0946, 0947, 0948, 0949, 0950,
  • 0989, 0998, 0999 

3. Sun Cellular дугаар

Sun Cellular нь Smart Telecommunications-ийн нэг хэсэг боловч биеэ даасан тусдаа сүлжээ ашигладаг үүрэн телефон юм. Тиймээс яриа болон дуудлага хийхэд үнэтэй байдаг. Дараа төлбөрт гэж байдаггүй. Дандаа урьдчилсан төлбөрт дугаарууд байдаг. 

  • 0922, 0923, 0924, 0925, 
  • 0931, 0932, 0933, 0934,
  • 0942, 0943 

Англи хэлийг сурах зорилготой хүн бүхэнд хамгийн боломжит зардлаар, дэлхийн хэмжээний чанартай боловсролыг, хамгийн үр дүнтэй аргаар орчинд нь эзэмших боломжийг олгоно.

Филиппин улсын англи хэлний сургуулиудад манай академын төлөөлөгч байдаг бөгөөд суралцахаар очсон хүн бүрийг онгоцны буудлаас тосон авч, тэнд байрлах хугацаанд нь бүх заавар зөвлөгөөг тогтмол өгч, дэмжин ажиллаж байна.

 

Төлөөлөгчтэй холбогдож сургуулийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

         ►Facebook: http:// https://www.facebook.com/lkhagvadulam.lkhagvadulam.9 

         ►Instagram: https://www.instagram.com/lkhagvadulamgombosuren/

         ►Skype хаяг: agent007@nilsph.com 

         ►email: linda@massacademy.mn 

         ►Twitter: @Lkhagvadulam77 

         ►Wechat: NilsMongolia

         ►WhatsApp: NilsMongolia

         ►Phone number: +63 9260058252

Монгол дахь төв оффис: 7007-8888, 9910-4177, 9911-6555, 1900-1950

 

Англи хэлийг ГАНЦААРЧИЛСАН сургалтаар БОГИНО хугацаанд ХЯМД зардлаар сургана.