НИЛС сургуулийн япон оюутан ЭБАРА: Би Англи хэлийг орчинд нь сурвал ямар нэгэн үр дүнд заавал хүрнэ гэдэгт итгэдэг.

Энэ удаад би Япон улсаас ирж суралцаж байгаа сургуулийнхаа оюутантай ярилцлаа. Тэр эмэгтэй 38 настай Эбара болон түүний охин Мимекото 

Сайн байна уу? Nils сургуульд ямар хөтөлбөрөөр сурч байгаа вэ?

Ярианы курс сонгон суралцаж байна. Өдөрт цагийн хичээл үздэг. 7 хоногоор сурхаар ирсэн. Бид 2 одоо сургуулийн Классик хотхонд 2 хүний өрөөнд хамтдаа байрлаж байна. 

-- Та яагаад гадаадад сурахаар шийдсэн бэ?

Би ажил дээрээ өдөр бүр гадаад орнуудын түншүүдтэйгээ имэйлээр харилцдаг. Энэ нь миний ажлын салшгүй нэг хэсэг юм. Гэхдээ зарим үед маш олон имэйлд хариулж бичих нь төвөгтэй санагддаг. Тиймээс би эцэст нь түншүүдтэйгээ Видео дуудлага /video call/, эсвэл өөрийн биеэр очиж ярих нь илүү дээр юм болов уу гэж бодож англи хэлээ сайжруулахаар шийдсэн.

―Хэрэв та англи хэлийг ажилд ашигладаг юм бол та ярих тал дээр тийм ч асуудалтай биш гэж ойлгож болхуу. Би таниас өшөө хэдэн асуулт асууж болхуу ? /хэхэ/

Бололгүй яахав. Би боломжоороо хариулах болно. Хүн яриад л байвал сурна.Тэр ч байтугай би маш олон асуултанд хариулна гэж бодож байгаа.  Би өмнө нь англиар ярилцлага өгч байгаагүй. /инээв/ Би англиар ерөнхийдөө ойлгодог ч гүнзний нарийн яриа, нарийн бичвэрийг ойлгодоггүй байсан. Тиймээс англи хэлээ сайжруулах зорилго тавьсан. 

-- Энд ирхээс өмнө таны англи хэлний түвшин ямар байсан бэ?

Тухайн үед миний TOEIC оноо 500 орчим байсан. Охин маань бас Японд англи хэл сурч байсан боловч яг ямар түвшинд сураад байгаагаа үнэхээр мэддэггүй байсан. Японд суралцахад таатай ч бид орчинд орж, олон хүмүүстэй англиар харилцаж байж өөрийн чадвараа мэднэ. Би Англи хэлийг орчинд нь сурвал ямар нэгэн үр дүнд заавал хүрнэ гэдэгт итгэдэг.

-- Бодит амьдрал дээр суралцах ярих хоёр өөр. Та өмнө нь гадаадад сурч байсан уу?

Миний ажилладаг компаний төв оффис нь Германд байдаг. Би ажлын шугамаар Германд очиж байсан. Гэхдээ би орчуулагчгүйгээр, ганцаараа хэзээ ч гадаад явж байгаагүй. Яг биеэ даагаад ирж байгаа  анхны улс маань Филиппин.

-- Герман руу явахдаа бас охинтойгоо явж байсан уу ? Та охинтойгоо байнга хамт байдаг уу?

Охин минь хамт явж байгаагүй ээ / инээв /. Бид одоо л анх удаа хамтдаа аялаж, бас сурч байна. Их гоё, сэтгэл амар байгаа.

-Мишогийн хувьд энд ирээд их сонирхолтой байгаа байх! Та яагаад охинтойгоо хамт сурхаар ирсэн юм бэ?

Охин маань Англи хэлээр ээжийгээ бодуул их сайн ярьдаг. Би охиныхоо энэ чадварыг илүү их хөгжүүлэхийг хүсч байна. Мэдээж миний хувьд ажлынхаа карьерийг ахицтай байлгаж, түншлэгч нартайгаа харилцаагаа сайжруулахын тулд хэлээ сайжруулах шаардлага байна. Гэхдээ миний хамгийн том зорилго "охиныхоо хэлний чадварыг илүү сайжруулаад гадаадад суралцахад нь туслах".

 

--Та охинтойгоо наашаа ирхээс өмнө энд ямар орчинд суралцах бол, ямар байх бол гэж санаа зовж байсан уу?

Би үнэхээр их санаа зовж байсан (инээв).Охин маань өдөр бүрийн 6 цагийн хичээлийг тэсвэрлэж чадах болвуу?  Үнэнийг хэлэхэд Миний охин их ичимхий, даруухан. Би дотроо охин маань Себуд ирээд багштайгаа ойлголцож чадах болвуу? Өөрийгөө илэрхийлж чадах болвуу гэж боддог байсан.Гэхдээ Себу хотын иргэд гэрэл гэгээтэй, сайхан байсан бололтой. Охинд маань их таалагдаж байгаа.

 

Та сургуулийн аюулгүй байдал тал дээр хэр сэтгэл ханамжтай байдаг вэ. Танд ямар нэгэн аюул тулгарсан уу?

Үгүй ээ. Себугийн найрсаг иргэд, үзэсгэлэнт газруудын дүр төрх гээд бүх зүйл үнэхээр сайхан байна. Би охиноо дараа жил ахиад сургах болно.Аюулгүй байдал тал дээр санаа зовох хэрэггүй гэдгийг би өөрөө ирээд шалгачихсан, үзчихсэн болхоор энэ тал дээр итгэлтэй байгаа.  Nils-ийн ажилтнууд ажилдаа хариуцлагатай, Хамгаалагч нар үнэхээр аюулгүй байдлыг сайн хангадаг.

Надтай ярилцаж өөрийн үзэл бодол, суралцаж байгаа талаарх мэдээллээ хуваалцсан танд болн таны охинд баярлалаа. Та хоёрын цаашдын ажил, сурлагад өндрөөс өндөр амжилт хүсье. 

Баярлалаа. Монгол оюутан Линда чамд ч гэсэн амжилт хүсье. 

 

Дашрамд хэлэхэд миний бие Нилс сургуульд суралцангаа тус сургуулийг зорин ирсэн Монгол оюутнууддаа тусалж, заавар зөвлөгөө өгөн ажилладаг билээ. Би энэ удаад өөрийн ярианы хичээлээ хэр сайжирсан түвшинг шалгахын хажуугаар та бүхэнд сонирохолтой болвуу гэсэн үүднээс Япон эмэгтэйтэй англиар ярилцаж, хэдэн асуулт асуулаа /хэхэ/

 

Нилс сургуулиийн Монгол оюутан хариуцсан төлөөлөгч Г.Лхагвадулам 

ТА ФИЛИППИН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ГАЗРУУДААР АЯЛАНГАА АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГЭЭ САЙЖРУУЛАХЫГ ХҮСЧ БАЙНА. УУ

                            ***************************************************
Төлөөлөгчтэй холбогдож сургуулийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

►Facebook: http:// https://www.facebook.com/lkhagvadulam.lkhagvadulam.9 
►Instagram: https://www.instagram.com/lkhagvadulamgombosuren/ 
►Skype хаяг: agent007@nilsph.com 
►email: linda@massacademy.mn 
►Twitter: @Lkhagvadulam77 
►Wechat: NilsMongolia
►WhatsApp: NilsMongolia
►Phone number: +63 9260058252
Монгол дахь төв оффис:☎️ 7007-8888, 9910-4177, 9911-6555, 1900-1950