ГЭР БҮЛЭЭРЭЭ ФИЛИППИНД СУРЦГААЯ!!!

Энэ удаад бид эцэг, эх хүүхэдтэйгээ хамтдаа зургаан сар суралцахаар ирсэн Кобаяашийн гэр бүлийнхэнтэй ярилцлаа!

- Эцэг эх, хүүхдүүдтэйгээ хамтдаа гадаадад суралцасны давуу талыг хэлч өгөөч

Би интернэтээр "Нилс сургуулийн гэр бүлийн хөтөлбөр" гэсэн нийтлэлийг харсан. Манай улсад энэ хөтөлбөр маш их дэлгэрээд байгаа..
Би шууд л нөхөртэйгөө ийшээ ирж суралцах хэрэгтэй гэж ярилцсан. 

- Сүүлийн үед гадаадад суралцах хүсэлтэй, мөн түүнчлэн гэр бүлээрээ хамтдаа суралцах хүсэлтэй хүн маш их болсон. Гэхдээ японд ч гэсэн Англи хэлний богино хугацааны сургалтын хөтөлбөрүүд маш их байдаг. Та яагаад заавал Филиппинд тэр дундаа НИЛС сургуулийн сонгож ирэв

Би амралтаа дуусхаас өмнө ямар нэг тийшээ явж аялах, бас сурах хэрэгтэй байсан. Мөн Нилс сургууль миний онлайн лавлагаанд хамгийн хурдан шуурхай хариулж байсан. Энэ нь надад энэ сургууль оюутан бүртээ үнэхээр анхаарал хандуулдаг гэдэг мэдрэмжийг өгсөн. Нөхөртэйгөө зөвлөлдсөний эцэст би энд англи хэл сурангаа, Филиппинд аялаж байна.

Бид үргэлжлүүлээд бяцхан суралцагчтайгаа ярилцлаа.

-Себу дахь олон улсын сургуульд сурдаг биз дээ?

Тийм. Би Нилс олон улсын хэлний сургуульд сурдаг. Гэхдээ би ээж аавыгаа хичээлтэй байх үед нь 'Кембриджийн хүүхдийн хөгжлийн төв' гэсэн цэцэрлэгт явдаг. Тэр сургууль биш тэр цэцэрлэг. 

Та японд ямар ажил хийдэг байсан бэ?

Би сувилагч байсан. Нөхөр маань системийн инженер.

-Та өмнө нь англиар ярих чадвартай байсан уу. Англи хэл сурах нь таны ажилтай холбоотой юу?

Япон дахь эмнэлэг дээр маань сүүлийн жилүүдэд маш их гадаад өвчтөнүүд ирэх болсон. Тиймээс би ч гэсэн хэлний мэдлэгээ сайжруулах нь зүйтэй болвуу гэж бодсон.  Учир нь англи хэлтэй мэргэжилтэн тухайн хэлээрээ дэлхийн аль ч хүнтэй хамтарч ажиллах боломжтой. Нэмж хэлэхэд, нөхөр бид 2 ажлын байраа сольж дээшлүүлэхийг хүсч байгаа. Хэрвээ англи хэлээ хангалттай сайжруулж чадвал бид өөрсдийн карьераа дээшлүүлж чадна. Бидэнд төлөвлөгөө бий. 

-Танд Нилсийн аль хичээл илүү таалагддаг вэ?

Би ярианы хичээлдээ илүү дуртай. Учир нь би ярих тал дээрээ дутмаг. Ярианы хичээл маань бас их сонирхолтой энгийн ордог. Харин нөхөр маань  ажил дээрээ ашиглах боломжтой гэдэг үүднээс мэргэжлийн англи хэлийг сурч байгаа.


- Хичээлээс өөр зүйлд санаа зовохгүй байж чадаж байна уу?

Охин маань англиар хичээл үзэж, бид ч бас англиар тус тусдаа хичээлээ үзэж байна. Бид хичээлийн цагаараа тус тусдаа байдаг. Харин хичээл тараад хамтдаа хүссэн зүйлээ хийдэг. Үнэхээр сайхан байна. 

Та энд ирхээс өмнө юунд санаа зовж байсан бэ ?

Миний хамгийн их санаа зовж байсан зүйл бол аюулгүй байдал, эмчилгээний асуудал байв. Бид наашаа ирхээсээ өмнө сургуулийн төлөөлөгчтэй холбогдож хангалттай мэдээлэл цуглуулсан. Тэд надад эмнэлгийн үйлчилгээ өндөр тул анхааралтай байхыг сануулсан. Аюулгүй байдлын хувьд тэд хангалттай сайн тул бүү санаа зов гэсэн. Гэхдээ энд ирээд үнэхээр тийм байсан. Себу, тэр дундаа Себу хотын IT парк нь цэвэрхэн, сайн хамгаалалттай байна. Филиппинд харьцангуй аюулгүй. 

/НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ/