Сайн уу? Би NILS (Nils) хэлний сургуулийн Монгол оюутан хариуцсан төлөөлөгч Г.Лхагвадулам байна. Би одоогийн байдлаар би Себу хотод 2 дахь сардаа явж байгаа боловч эргээд харахад энд ирээд маш олон кафе, ресторан, арлаар зочилсон байх юм. Би өрөөндөө сууж хичээлээ хийхээс илүү тохилог тав тухтай кафед удаан хугацаагаар сууж хичээллэх дуртай. Өнөөдөр би гадаад оюутнуудад зориулагдсан хамгийн шилдэг кофе шопуудыг танилцуулахыг хүсч байна! Миний сайн гэж үзсэн шалгуур нь дараах 3 зүйл юм. Үүнд: Wi-Fi ашиглах боломжтой эсэх, интернэт нь хурдах эсэх, мөн ширээ сандлын тохь тух, орчин.
Энэ нь Себу хотыг зорин ирж байгаа олон оюутнуудад тус болох байх гэж найдаж байна. Энд танилцуулах найман кафе бий.
1. ABACA BAKING COMPANY (Crossroads branch)
Хамгийн түрүүнд би энэ газар хамгийн их очдог байсан Abaca Baking Company (ихэвчлэн Abaca гэгддэг).Абака нь тохиромжтой байршилтай, дотор тохижилт нь загварлаг интерьертэй, хоол сайтай, Wi-Fi нь хурдтай. Себу хотын төв IT Park дээр байрладаг учир та хичээлийн завсарлагаанаараа амрангаа, хичээлээ давтах боломжтой.
Абака бол үнэхээр амттай талх, нарийн боов, кекстэй кафе. Би таныг хэрвээ энэ газраар зочилвол цөцгийн тостой панна котта иэдэж үзэхийг зөвлөж байна. Үнэ нь Монголын сүлжээ кофе шопоос бага зэрэг л арай хямд боловч амт чанар нь үнэхээр тасархай!
ABACA BAKING COMPANY-ийн ерөнхий танилцуулга:
нэр | ABACA BAKING COMPANY |
дизайн | Fashion, modern art |
Ажиллах цаг |
07:00-22:00 |
Хаяг | Crossroads, Banilad Rd, Lungsod ng Cebu, 6000 Lalawigan ng Cebu |
Утас | +63 (032) 262 0969 |
Wifi | Зөөгчөөс нь нууц код асууна |
Цахилгаан | Утас, компьютерийн цэнэг дуусна гэж айлтгүй. Залгуур их |
2. DEGREE 9 COFFEE & ROASTING (NORKIS CYBERPARK branch)
J center худалдааны төвийн яг хажууд байрладаг. Загварлаг, орчин үеийн харагдах байдал, интерьер нь үнэхээр гайхамшигтай!
Дотроо 2 давхар! Сандалууд нь хатуу, зөөлөн, буйдан гээд олон төрөл. Ихэнх хүнд энд интернэт ашиглаж ажлаа, хичээлээ хийхийн тулд орж ирдэг.
Эндхийн бариста нь хамгийн шилдэг. Латтег урлаг болгож чаддаг. Бас хоол, бялуу, десертүүд нь бас маш амттай байдаг.
DEGREE 9 COFFEE & ROASTING (NORKIS CYBERPARK branch)-ийн ерөнхий танилцуулга:
нэр | Degree 9 Coffee & Roasting |
дизайн | Загварлаг, орчин үеийн, сэрүүвтэр |
Ажиллах цаг |
9:00-23:30 |
Хаяг | F. Cabahug St, Cebu City, Cebu |
Утас | +63 0915 393 4450 |
Wifi | Зөөгчөөс нь нууц код асууна |
Цахилгаан |
Зарим суудал дээр залгуур байдаг. |
3. CAFE TALK LIBRARY
Дараагийн танилцуулах кафе маань хагас өрөө болдог "CAFE TALK LIBRARY" кафе!
CAFE TALK LIBRARY нь ер бусын хагас хувийн суудал бүхий талбайтай (мөн ширээний суудалтай)! ханан дээрээ том том үсгээр интерьер хийсэн. Бас ханаараа олон ном байрлуулсан байдаг.
Найзуудтайгаа ирж чатлах, чалчих, хичээлээ давтах, эсвэл бага зэрэг амарч дуг хийгээд авах, эсвэл амралтын өдрөө ном уншингаа хэвтэж өнгөрөөхийг хүссэн тохиолдолд зөвлөж байна!
CAFE TALK LIBRARY-ийн ерөнхий танилцуулга:
нэр | CAFE TALK LIBRARY |
дизайн | Гэр шиг тохижилттой, намуухан ая явдаг, унтаж, хэвтдэг ортой |
Ажиллах цаг |
9:00-23:00 |
Хаяг | 731 N Escario St, Cebu City, 6000 Cebu |
Утас | +63 (032) 410 7541 |
https://www.facebook.com/cafetalklibrary/ | |
Wifi | Зөөгчөөс нь нууц код асууна |
Цахилгаан |
Зарим суудал дээр залгуур байдаг. |
4. COFFEE PRINCE
4 дэх танилцуулах газар маань "COFFEE PRINCE" хэмээх хөөрхөн кафе! Энд бол жинхэнэ утгаараа тайвширлыг мэдэрнэ.
Найз нөхөдтэйгөө, охидуудаараа өдрийг чалчиж өнгөрүүлэх, чатлах, суралцах, болзоход сайн.Мөн Wi-Fi нь хурдан бөгөөд суудал бүрт залгуур залгагдсан байдаг! Утсаа цэнэглэх, нотебукээ цэнэглэх боломжтой.
Ханан дээрх зүрхний цоож нь кафегаар зочилсон хосуудын хайрын түүх. Үүнийг хархаар энд ганцаараа, /СИНГЛ/ ирэх хэрэггүй ч юм шиг санагдах үе байдаг (хаха)
Wi-Fi, цахилгаан хангамж сайтай, тохь тухтай нь холбоотой гомдол санал алга. Энд та найз нөхөдтэйгээ хамт ирэх нь ганцаараа ирхээс илүү хөгжилтэй!
COFFEE PRINCE-ийн ерөнхий танилцуулга:
нэр | COFFEE PRINCE |
дизайн | Романтик тохилог орчин, ая тухтай. |
Ажиллах цаг |
9:00-23:00 |
Хаяг | 0246 Osmeña Blvd, Cebu City, 6000 Cebu |
Утас | +63 (032) 254 5989 |
http://https://www.facebook.com/coffeeprincecebu/ | |
Wifi | Зөөгчөөс нь нууц код асууна |
Цахилгаан |
Зарим суудал дээр залгуур байдаг. |
5. MANGO SIX (Salinas Drive shop)
Nils сургуулийн Classic кампусаас 3-хан минутын зайтай "MANGO SIX". Дээд давхарт оюутнууд чөлөөтөө суух, интернэт орох боломжтой, тохилог буйдан, ширээ байдаг.. Wi-Fi нууц үг нь кофены лангууны хажууд бичигдсэн бөгөөд маш хурдан юм. Интернэт нь маш хурдан.
Дотоод засал нь цагаан, улбар шар өнгөтэй. Амттай десерт, манго жимсний цуглуулгатай, Зайрмагийг нь бариста өөрөө хийж бэлтгэж өгдөг. Олон төрлийн ундаа, амттан байдаг тул үүнийг кафе болгон ашиглахыг зөвлөж байна, гэхдээ олон хүн энд хичээлээ хийж, суралцаж байгаа тул анхаарлаа төвлөрүүлж, ажиллахыг хүсдэг хүмүүст зөвлөж байна.
MANGO SIX-ийн ерөнхий танилцуулга:
нэр | MANGO SIX |
дизайн | Тохилог, гэрэлтэй, гэгээлэг орчинтой, орчин үеийн ая явдаг |
Ажиллах цаг | 24 цагаар ажилладаг |
Хаяг | La Guardia St, Cebu City, Cebu |
Утас | байхгүй |
https://www.facebook.com/Mangosix-Coffee-Dessert-Philippines-236697340393210/ | |
Wifi | Зөөгчөөс нь нууц код асууна |
Цахилгаан |
Зарим суудал дээр залгуур байдаг. |
6. Cafe berry
Би таныш энэ кафед ирж хичээлээ хийхийг санал болгож байна! Зарим дэлгүүр, кофе шопууд улбар шар өнгийг ашигласан, нэг л тайван ур амьсгалыг бүрдүүлсэн байдаг даа. Энэ газар яг л тийм. Wi-Fi нь пуужингийн хурдтай, бараг бүх суудал нь залгууртай, маш олон төрлийн амттантай, ундаатай. Шөнийн 3 цаг хүртэл нээлттэй байдаг болхоор ажлын өдрүүдэд, амралтын өдрүүдэд, аль ч өдөр ирээд хичээлээ хийх, интернэт ашиглах чөлөөтэй.
Инстаграм дээр оруулж болхоор олон гоё гоё амттай чихэр, жимс десертүүд байдаг!
Бас Wi-Fi нууц үг нь кассны хажууд ингээд ил байж байдаг.
Шалан дээр бас ханан дээрээ битүү залгууртай.
Cafe berry нь маш тохиромжтой, тохилог кафе юм.
Cafe berry -ийн ерөнхий танилцуулга:
Нилс сургуулийн New Campus дээр суралцдаг оюутнуудад илүү ойрхон байдаг. Дотуур байрны Wi-Fi удаан байгаа бол үүнийг туршаад үзээрэй! Эндхийн вайфай маш хурдан.
нэр | Cafe berry |
дизайн | Гэртээ байгаа юм шиг ая тухтай. |
Ажиллах цаг | 8:00-24:00 |
Хаяг | Design Center, AS Fortuna St, Mandaue City, Cebu |
Утас | +63 0997 411 8964 |
https://www.facebook.com/cafeberryph/ | |
Wifi | Зөөгчөөс нь нууц код асууна |
Цахилгаан |
Зарим суудал дээр залгуур байдаг. |
/НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ/
Филиппин улсын үзэсгэлэнт Себү арал дээр байрлах англи хэлний сургуулиуд дундаа тэргүүлэх зэрэгт ордог NILS сургуульд Англи хэлний мэдлэгээ богино хугацаанд, хямд зардлаар, ганцаарчилсан сургалтанд хамрагдан сайжруулах боломжийг Масс Академи танд олгож байна.
Төлөөлөгчтэй холбогдож сургуулийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
►Facebook: https://www.facebook.com/lkhagvadulam.gombosuren
►Instagram: https://www.instagram.com/lkhagvadulamgombosuren/
►Skype хаяг: agent007@nilsph.com
►email: linda@massacademy.mn
►Twitter: @Lkhagvadulam77
►Wechat: NilsMongolia
►WhatsApp: NilsMongolia
►Phone number: +63 9171888956