Нилс сургуулийн оюутан О.Сайхнаа маань өнгөрөгч амралтын өдрүүдэд хийсэн Малапаскуагийн арлын аялалын зураг, бичлэгээ бидэнтэй хуваалцлаа.
О.САЙХНАА: Малапаскуа арал яг л цагаан элс шиг үзэсгэлэнтэй, нарийхан кокосын моддоор дүүрэн, тунгалаг устай, өдөржингөө далайн эрэг дээр нь хэвтээд баймаар үнэхээр сайхан арал юм. Филиппинд ирсэн гол зорилго маань хэл сурах болхоор би бусад оюутнууд шиг амралтын өдөр бүр аяладаггүй. Ирснээсээ хойш 2 дох удаагаа л аялаж байна /инээв/. Гэхдээ аяласан газрууд маань үнэхээр таалагдсан. Аварга загастай сэлэх, хүрхрээнээс үсрэх гээд олон зүйл үзсэн. Би курсээ төгсчихөөд, үргэлжлүүлээд хэд хоног аялах бодолтой байгаа. Хамгийн гол зорилго маань бол биелэсэн. Ямар ч байсан санасан түвшиндээ хүртэл Англи хэлээ сайжруулж чадсан болхоор. Энд ирснийг буцхаасаа өмнө сайн аялаж авна. Залуустаа хандаж хэлэхэд өвлийн улиралд найзуудтайгаа хамт энд ирж амраарай. Англи хэлээ сайжруулангаа давхар аялаарай гэж зөвлөе
ТАЙЛБАР: Ихэнх хүмүүсийн Малапаскуа руу ирдэг гол шалтгаан бол усанд шумбах байдаг. Мэргэжлийн шумбагчид энд ирж далайн гүнд акулын сэлэх үзэгдлийг хардаг. Энд бас усанд шумбах хэрэгсэл зардаг дэлгүүрүүд байдаг.Магадгүй та ийшээ ирхээр сонирхож байгаа бол эхлээд шумбалтын хичээл 1-2 цаг заалгаад ус руу ордог. Малапаскуагийн Наран шарлагын эрэг дээр оройн нар жаргах үзэгдлийг харахад үнэхээр сайхан. Хүсвэл та эрэг дээрх завчинг түрээслээд далай дээгүүр аялаарай.
Та Англи хэлээ богино хугацаанд сайжруулангаа Филиппиний үзэсгэлэнт газруудаар аялаж өөртөө мартагдашгүй дурсамж, төгс хөрөнгө оруулалт хийгээрэй. Бид ямар ч зуучлалын хөлсгүйгээр таныг суралцахад тусална. Масс академи Филиппин улсын Себү, Лапу Лапу, Багой, Давао, Боракай хотуудад байрлах 22 гаруй сургуультай хамтран ажиллаж, англи хэлийг ганцаарчилсан сургалтаар, богино хугацаанд, хямд зардлаар сурах боломжийг олгож байна.
ТА ЯГ ОДОО ХЯМДРАЛ ЗАРЛАСАН ХӨТӨЛБӨР СОНИРХОЖ БАЙНА УУ? ЭСВЭЛ ТА АЯЛАЛТАЙ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР СОНИРХОЖ БАЙНА УУ? НИЛС СУРГУУЛИЙН АЯЛАЛТАЙ ТУСГАЙ ХӨТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЛИЙГ АВААРАЙ.
/НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ/
4 долоо хоног сурангаа амралтын өдрөө CRIMSON RESORT дээр нэг өдөр амарч өнгөрөөрөөрэй.
Төлөөлөгчтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
►Facebook: https://www.facebook.com/lkhagvadulam.gombosuren
►Instagram: https://www.instagram.com/lkhagvadulamgombosuren/
►Skype хаяг: agent007@nilsph.com
►email: linda@massacademy.mn