Себу цэцэрлэгийн "Бяцхан Амстердам" эсвэл "Мини Холланд" гэх нэрсээр нэрлэгдсэн Сирао цэцэрлэг нь 8000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий газартай бөгөөд Та энд маш олон төрлийн цэцэг харж хүссэн газраа зургаа авахуулах боломжтой. Амстердамын талбайтай төстэй унадаг дугуй, салхин тээрэм, усан оргилуур, пикет хашаа гээд төрөл бүрийн байгууламжтай нь үнэхээр сэтгэл татмаар.
Орох тасалбар 1 хүний 100 буюу Монгол мөнгөөр 5000₮ өглөө 6-с оройны 6 хүртэл ажилладаг.
За ингээд Гайхамшигтай зураг авахдаа зориулж камераа авчрахаа бүү мартаарай!
/НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ/