НИЛСЭЭС АСУУДАГ НИЙТЛЭГ АСУУЛТУУД.

Сургуулийн дүрэм журам нь юу вэ?

  • Сургуулийн дотуур байр чанга дэглэмтэй биш.
  • Гэхдээ эрэгтэй оюутан эмэгтэй оюутны өрөөнд орох, эмэгтэй оюутан эрэгтэй оюутны өрөөнд орох хориотой. 
  • Дотуур байранд архидан согтуурч болдоггүй
  • Өрөөн дотор хоол хийх хориотой байдаг. 
  • Тамхи татдаг оюутнуудад зориулсан тамхи татах цэг байдаг. 

Хичээлийн цаг хэр удаан вэ?
1 хичээл 50 минутаар ордог. 

Багш нар хаанаас ирсэн бэ?
NILS сургуулийн багш нар Себу хотод амьдардаг филиппинчүүд байдаг. Себу хотын улсын их сургуулиудыг төгссөн багш нар хичээлийг заадаг. 

Огт хэлгүй хүн сурч болох уу?
Анхлан суралцагчдад зориулсан курс байдаг. Та англи хэлний ямар ч түвшнийх бүр огт мэдлэггүй байсан ч сурах боломжтой. 

Филиппиний багшийн аялага, дуудлага цэвэрхэн байж чадах уу?
Филиппинчүүдийн англи хэл нь Америк дуудлагатай байдаг. Филиппинчүүдийн англи хэлний мэдлэгийг Америкийн бүх компаниуд хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ багш нарын заах арга барил нь  Америк, Англи багш нараас илүү хөгжилтэй, найрсаг байдаг, нүүрний хувиралтай, жүжигчилсэн байдаг. Тэдний хамгийн том давуу тал заах арга барилыг маш сайн эзэмшсэн байдаг. 

Би захиалсан сургалтын хөтөлбөрөөс гадна нэмж хичээл авч болох уу?
Зарим тохиолдолд боломжтой. Та манай Монгол төлөөлөгчтэй холбоо бариарай эсвэл та энд ирсэн хойноо сонголт хийж байгаа бол багшдаа ямар төрлийн хичээл нэмж авахыг хүсч байгаагаа хэлэхэд л болно. 

Анги эсвэл дотуур байранд интернет холбогдсон уу? Интернэт орчин хэр вэ?
Nils дотуур байрны өрөөнүүд Wi-Fi-аар тоноглогдсон байдаг. Мөн сургуулийн ойролцоо үнэгүй Wi-Fi суурилуулсан олон газар байдаг.

Надад виз шаардлагатай юу?
Монгол улсын иргэд Филиппинд 30 хүртэл хоног визгүй оршин суух боломжтой. Гэхдээ 30-с дээш хугацаагаар сурч байгаа тохиолдолд 2 дох сардаа визаны төлбөр, 3 дахь сардаа Түр оршин суух үнэмлэх авах шаардлагатай байдаг.

 

 

SSP гэж юу вэ?
SSP (Тусгай сурах зөвшөөрөл) гэдэг нь "Тусгай сурах зөвшөөрөл" бөгөөд Филиппин улсад хууль ёсны дагуу суралцах зорилгоор аялал жуулчлалаар ирсэн гадаадын иргэдэд шаардлагатай визний хэлбэр юм. SSP-ийн төлбөр 143$ байдаг бөгөөд энэ мөнгийг та Филиппин улсын засгийн газарт хураамж болгон төлж байгаа утгатай юм. Та энэ улсад 1 долоо хоног гэх мэт богино хугацааны сургалтанд хамрагдсан ч SSP заавал төлөх шаардлагатай байдаг. 

Би ямар хувцас авч явах ёстой вэ?
Үндсэндээ та бүтэн жилийн турш зуны хувцас өмсөж болно. Маш олон худалдааны төвүүд байгаа учраас ирээд худалдаа хийсэн ч болно. Гэхдээ та сургууль болон дотуур байрны орчинд зузаан хувцаслах шаардлагатай. Учир нь эндхийн бүх байгууламж агааржуулалт, хөргөлтийн системийг маш сайн шийдэж өгсөн байдаг. 

 

Монгол улсаас авч явах өдөр тутмын хэрэгцээ байна уу?
Гоо сайхны бүтээгдэхүүн, нарнаас хамгаалах тосоо марталгүй авчраарай. Эсвэл та энд ирээд худалдаа хийсэн ч болно. Шүхэр, нарны шил, малгай, өлгүүр, шүдний оо, сахлын хэрэгсэл, биеийн саван, шампунь, агааржуулагч гэх мэт авч явахад жин дардаг зүйлсийг эндээс ирээд авсан ч болно. 

Өдөр тутмын бүх эм заавал эмчийн бичигтэй байж олгогддог уу?
Та Филиппиний эмийн сангаас зарим нэг эмийг худалдаж авахад асуудалгүй. Гэхдээ таны биед тохирохгүй байх магадлалтай хүйтэн, ходоод гэдэс, толгой өвдөхөд уудаг энмнүүдээ та Монголоосоо авчрах нь зүйтэй. Хэрэв эмчийн онцгой хяналтанд байдаг бол сургуульдаа захиалгаа өгөхдөө түүнийгээ заавал мэдэгдэж, сургуулийн эмчийн хяналтанд шилжих хуудас бөглөөрэй. 

 

Халаасандаа хэдэн төгрөгтэй хэрэгтэй вэ?
Халаасны мөнгөний хувьд хүн хүний хэрэглээний зардал ялгаатай байдаг. Хэрэв та амралтын өдрүүдэд далайн эргээр аялах, шумбах, гольф тоглох зэрэг чөлөөт зугаалга хийвэл эндхийн мөнгөөр 2500-9000пэсогоор аялана. Монгол мөнгөөр тооцвол 100.000-350.000 төгрөгийн хооронд байна. Гэхдээ энэ нь та хоол, замын зардал, мөш олон тооны арлаар зугаалах, олон төрлийн гайхамшигтай экстрим аялал хийх нийт төлбөр юм. Та мартагдхааргүй дурсамжийг өөртөө үлдээж чадна гэдэгтээ 100% итгэлтэй байж болно. VISA, MASTER гэх мэт зээлийн картууд болон олон улсын бэлэн мөнгөний картууд ч түгээмэл байдаг тул өөрийнхөө хүссэн зүйлийг авчрахад тохиромжтой. 

 

Би Филиппиний АТМ-ээс мөнгө авах боломжтой юу?
Хэрэв та олон улсын гүйлгээ хийх эрхтэй карттай бол Филиппин дэх аль ч атм-ээс мөнгө авч болно. 

 

Гей хүмүүс их гэсэн. Тэд нар аюултай юу?

Танд ямар ч аюул учруулахгүй. Филиппин улсын Гей хүмүүс бидний нэгэн адил энгийн байдаг. Тэд зарим нь нүүрээ будаж, эмэгтэй хувцасладаг. Тэд өөрсдийгөө бүсгүй хүний зүрх сэтгэлтэй гэж ярьдаг. Гэхдээ энэ улсын иргэдийн онцлог чанар дөлгөөн, тайван, гадны хүн рүү ямар нэгэн халдлага хийдэггүй. Гадаадын хүмүүс их ирснээр тухайн улсын аялал жуулчлалын салбараар дамжин маш их ашиг орлого орж байгаа гэдгийг тэд үргэлж ойлгодог. 

 

Филиппин хүмүүсийн онцлог?

Энэ улсад гайхан бишрэх зүйл олон бий. Филиппиний ард иргэдийн байнгын инээмсэглэл, найрсаг занг та Филиппин улсаас өөр хаанаас ч олж харахгүй. Байнгын тогтмол хар шуурга болон үер болдог энэ газар хэдий Филиппинчүүд амьдардаг ч тэд үргэлж нүүрэндээ инээмсэглэсэн хэвээр байдаг. Филиппиний ард иргэд үнэхээр гэр бүлсэг, хоол хийх маш дуртай хүмүүс байдаг. Амралтын өдрүүдээр гэр бүлээрээ хамтдаа дэлгүүр хэсч, өдөр болон оройн хоолонд ихэвчлэн хамтдаа орцгооно.

 

 

Хоол ямар вэ?

Хоолны сонголтууд маш их байдаг. Шинэ хоол, амттан туршиж үзэх дуртай хүмүүс лав Филипинчүүдийн хоолны төрөл зүйлийг хэзээ ч дуусгахгуй. Дэлгэцэн том навчин дээр дүүрэн будаа, ногоо, төрөл бүрийн мах овоолсон байхыг хараад анх их гайхаж билээ. Энэ бол Филиппин улсын үндэсний хоол. Гэр бүлээрээ найз нөхдөөрөө ширээ тойрч суугаад маш том том навчин дээр будаа, төрөл бүрийн ногоо, үхэр, гахай, тахиа, загас, жараахайны мах өрөөд тавьчихсан. Эхний удаа өөх тос ихтэй болуу, хурцдах болуу, энэ хачин ногоо, хачин амьтны махнуудыг яаж иднээ гэж бодож билээ. Амсаад үзлээ үнэхээр тасархай. Дашрамд хэлэхэд Филиппин хүмүүс хоолыг сэрээгээр иддэггүй. Тэр дундаа Үндэснийхээ хоолыг сэрээдэж иддэггүй. Гараа сайтар угаачихаад гартаа нэг удаагийн бээлий углаж иддэг. 

 

Аюулгүй байдал хамгаалалт хэр сайн бэ?

Сургуулийн орчин болоод, дотуур байрны орчин, Себу хотын хамгаалалт аюулгүй байдал дээд зэргийн сайн. Та залхтал цүнхээ шалгуулна. Дэлгүүр, ресторан оффис гээд орсон газар бүртээ та цунхээ болоод бие дэх эд зүйлсээ рентгенд байнга шалгуулна. Мөн эндхийн хамгаалалтын албаныхан галт зэвсэг ашиглах эрхтэй байдаг болхоор гэмт хэрэг гардаггүй. 

НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ

Филиппин улсын англи хэлний сургуулиудад манай академын төлөөлөгч байдаг бөгөөд суралцахаар очсон хүн бүрийг онгоцны буудлаас тосон авч, тэнд байрлах хугацаанд нь бүх заавар зөвлөгөөг тогтмол өгч, дэмжин ажиллаж байна.

 

Филиппин улсад суугаа төлөөлөгчтэй холбогдох:

фэйсбүүк: https://www.facebook.com/lkhagvadulam.gombosuren

Инстаграм: https://www.instagram.com/lkhagvadulamgombosuren/

Монгол дахь төв оффис: 7007-8888, 9910-4177, 9911-6555, 1900-1950