Сайн байна уу? Би Масс академийн төлөөлөгч, Филиппин улсын Себу хотын "Newtype International Language School" Nils сургуулийн Монгол оюутан хариуцсан менежер байна. Би энд ирээд маш олон сонирхолтой зүйлийг үзэж байгаа ч тэр болгоныгоо Монгол хүмүүстээ харуулж хараахан чадаагүй байна. Одооноос л бусад хэл сурсан, гадаадад аяласан хүмүүсийн блогуудыг үзэж судлаад хийх гээд суралцаж байгаа /хэхэ/. Миний хамгийн эхний блог маань хоолны сэдвээр эхэлж байсан бол энэ удаагийнхаа блог /2 дахь дугаар/-ийг өөрийн оролцсон Сайн дурын ажиллагаа CHARITY EVENT-үргэлжлүүлж байна. Яагаад хоол, яагаад сайн дурын ажиллагаагаар эхлүүлж байгаа вэ гэж үү ? Учир нь би маш идэмхий хаха, хаашаа ч явсан, хаана ч очсон хоол хамгийн чухал гэж үздэг. 2-рт нь би хүүхдэд үнэхээр хайртай. Аав ээж гэхээсээ илүү өөрийнхөө хүүг, ах эгч нарынхаа хүүхдүүдийг л үргэлж бодож санаж явдаг. Хүүхэд үнэхээр хөөрхөн. Би хүүгээ хөөрхөн охин дүүтэй болгохыг үнэхээр хүсдэг. Ийм ч учраас сургуульдаа ирхээс өмнө, Монголдоо байхдаа л Нилсийн энэ арга хэмжээнд нь оролцохыг маш их хүсч билээ.
Энэ арга хэмжээнд оролцохын тулд би 500 пэсогийн хандив өгсөн. /Монгол мөнгөөр 25.000 төгрөг/. Яахав дээ улсад нь сурах гээд ирчихсэн. Үргэлж л "Филиппиний байгалийн сайхныг биширлээ баяслаа" гэж байдаг хүн нэг удаа ядуу, дорой хүүхдүүдэд 25.000 төгрөг зориулахад харамсах зүйл юу байхав дээ. Монголчууд бид "Тэнүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад нь тэвэнгээр тусал" гэдэг шиг, Хэзээ гадаад эгч, ах нар ирж бидэнд гоё хоол өгөх бол, гоё хичээл заах бол, энэ удаа өөр огт харж байгаагүй орноос хүн ирэх болов уу? гээд бодоод хүлээгээд, тэсч ядаж байгаа хүүхэд багачуулд туслах нь зөв зүйл шүү дээ.
Биднийг очиход томоотой гэгч бүгд сандал дээр суучихсан, биднийг тэсэн ядан хүлээсэн багачуул байж билээ. Үнэхээр гайхамшигтай. Энд ирсэн оюутнууд өөрсдийгөө танилцуулж, хүүхдүүд биднийг БАГШАА!!! БАГШАА!!! гээд дуудах нь үнэхээр хөөрхөн байсан. Тэд намайг :
- Linda багшаа, чи их хөөрхөн юм.
- Бид нар анх удаа Монгол хүн харж байна.
- Чиний царай япон хүнтэй төстэй байна.
- Чи хүүхэдтэй гэж үү?
- Хүүхдийн чинь зургийг харж болох уу? тэр цагаан царайтай юу?
- Монголын дунд сургуулийг үзэж болхуу,
- Цас гоё уу? Чи өвөл харихаараа видео хийж бид нарт цас үзүүлээрэй.
- Цасан хүн яг хийнэ шүү. Цасан дээр Миний нэрийг бичээрэй гээл намайг асуултуудаар булж өгсөн. Би ч бас хүүгийнхээ зургийг үзүүлээл, хүүгийнхээ сургуулийн, ангийнхны зураг бичлэгийг үзүүлээл үнэхээр мартагдашгүй өдөр байсан.
НИЛС СУРГУУЛИЙН ЭНЭХҮҮ АРГА ХЭМЖЭЭНИЙ ОНЦЛОГ
Дэлхийн 10 гаруй орны оюутнуудтай хамт өөрийнхөө англи хэлний мэдлэгийг сайжруулангаа, нийгмийн сайн дурын үйл ажиллагаанд оролцох боломж.
- Энэ нь таны англи хэлээр ярих чадварыг хөгжүүлэхэд туслах болно..
- Филиппин хүүхдүүдтэй нягт холбоо тогтоож, соёлын харилцан яриа өрнүүлэх болно.
- Магадгүй та Хүүхдүүдэд хичээл зааж, багш болох туршлага судлах болно.
- Та Орос, Япон, Саудын араб, Вьетнам, Солонгос, Казакстан, Хятад, Тайвань, Тайланд гэх мэт бусад орны оюутнуудтай найзын харилцаа тогтоох болно.
-Хамгийн чухал нь сар бүр шинэ хичээл заах замаар Филиппин хүүхдүүдэд тусалж чадна. Энэ бол таныг Нийгмийн сайн дурын ажилд оролцоход чиглэсэн юм.
NILS -Charity үйл ажиллагаанд нэгдээрэй
Charity Event 2019 ♥️ - 07.27.2019
НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: