126.55 метрийн өндөрт байрлах Скай Walk

Хүн бүр дотоод сэтгэлдээ галзуу дурсамжтай байхыг хүсдэг. Энэ нь юу ч байж болно. Гагцхүү тэр бүх гайхалтай зүйлийг хийж туршиж байж л мэдэрнэ. Энэ удаад бид аялах дуртай тэр дундаа галзуу экстрим хийхээс айдаггүй адал явдлыг эрэлхийлэгч нартаа зориулж Филиппин улсын Себу хот дахь 38-40 давхрын паркыг танилцуулж байна. 

1. 126.55 метрийн өндөрт байрлах Скай Walk 

Crown Regency зочид буудал ба цамхагт байрлах Скай Walk Extreme төв. Тус төв нь 126,55 метрийн өндөрт байрладаг. Sky Walk Extreme нь өдөр бүр ажилладаг бөгөөд 38 давхрын өндөртэй барилгын орой дээрээс та эдгээр зүйлийг хийнэ. Энэ газар бол өндрийн аюултай зураг авдаг гадны жуулчдын хамгийн их зочилдог газар юм. Та Филиппин улсад аялах, амрах бол Sky Walk Extreme аялал жуулчлалын хамгийн тасархай газруудын нэгээр заавал зочлоорой. 

 

Мөн та дан ганц экстрэм гэлтгүйгээр өөр олон сонирхолтой зүйлийг энэ байгууламж дотор хийж болно. Та болон таны гэр бүл, найз нөхдөд чөлөөт цагаа өнгөрөөх маш олон сонголт байгаа. 

 

2. 40 дүгээр давхарт байрлах авиралтын хана  PARAMOUNT

Таныг ууланд авирч байгаа мэт мэдрэмж төрүүлэхийн тулд бүтээгдсэн хана. Та энд авирахад яг л асар өндөр хадан хавцал дундаас тэнгэр өөд мацаж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Зарим хүний хувьд Шидэт шошноос ургасан аварга ургамлаар тэнгэр өөд мацаж байгаа мэт гэж яридаг. PARAMOUNT нь нэг дор 7 ууланд авирах боломжийг олгодог бөгөөд ингэснээр та өндөрт авирч дараа нь доошоо шалан дээрээс доош буух боломжийг олгодог. Энэхүү авирах хана нь 1983 онд тус салбарыг анхлан эхлүүлсэн Entre Prises компанийн бүтээгдэхүүн юм. Энэ хана нь полимер / цементийн нийлмэл материалаар хийсэн ханын цаас бөгөөд захиалгаар хийдэг олон төрлийн гар бариултай байдаг.

 

3. БОРОО, САЛХИ, ЦАС, ГАЗАР ХӨДЛӨЛТ, ЧИЧИРГЭЭ БОДИТ МЭДРЭМЖИЙГ БИЕДЭЭ МЭДРЭХ 6D КИНО ТЕАТР


Мэдээж та Скай Walk энэ том байгууламжаар зочилж байгаа бол Crown Regency Hotel & Towers-ийн 18 давхарт байрлах 6D театрт урьж байна. Бороо, салхи, цас, бөмбөлөг, хөдөлгөөнт суудал гэх мэт шинэ эффект бүхий шинэ кинонуудыг энд үзээрэй. Ямар кино үзхээ сонгосон бол цамцаа, магадгүй шүхрээ аваад орсон ч болно шүү.

 

4. VIVO PLAY ROOM буюу Хүүхдийн тоглоомын төв

 Скай Walk-аар аялах хоорондоо давхар хүүхдээ саатуулах, хүүхэд тань зугаацах тохиромжтой газар хайж байгаа бол энд бас хүүхэд саатуулах тоглоомын төв ч байдаг. Crown Regency Hotel & Towers-ийн 18 давхарт байрлах Viva Play Room хүүхдийн тоглоомын төвд та бүтэн өдрийн турш хүүхдүүдтэйгээ хэдэн цагаар ч хамаагүй тоглох боломжтой. Галзуу экстрэм хийж байхдаа хүүхдийнхээ аюулгүй байдалын төлөө санаа зовох хэрэггүй болно. Бас Vivo Тоглоомын өрөөнд хүүхдүүдийн тэмдэглэлт баярын захиалга, хүлээн авалт хийж болдог

 

5. Тэнгэрийн ресторан SKY BAR

38 давхрын өндөр дээрээс та Себу хотыг тольдонгоо үдшийг сайхан өнгөрүүлэх боломжтой. 

 

"Залуу насандаа сур-аяла-зугаал. Чиний үзэж өнгөрөөгүй маш олон зүйл бий.  Өөртөө галзуу дурсамж бүтээ 

НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ