УРВУУ ХАРСАН МУЗЕЙ

Филиппин дэх Нилс сургуулийн төлөөлөгч миний бие өдөр бүр Монголчууддаа үзүүштэй юу байна сонирхолтой зүйлс хаана байна гэж интернэтийн ертөнцийг ухаж, өөрөө тэдгээр газраараа заавал зочилж лайваа шууд тэндээсээ хийхийг зорьдог билээ.

Өнөөдөр ажлаа хийнгээ нэгэн газрыг оллоо. Олсон даруйдаа Аялах дуртай, өвөрмөц газар сельфигээ хийх сонирхолтой адал явдлыг эрэлхийлэгч нартаа нэгэн өвөрмөц газрыг танилцуулах гэж байна. Энэ бол Филиппин улсад байрлах Урвуу харсан барилга буюу ''Upside Down Museum" юм.

Энэ газарт зочилоход 1 хүний 400пэсо. Хамгийн өвөрмөц тасархай зурагнуудыг энд авхуулж болно. Хүүхдүүдтэйгээ, гэр бүлээрэй, найз нөхдөөрөө энэ музейгээр заавал зочилоорой. Дашрамд хэлэхэд энэ музейд очоод зургаа даруулахад заавал мэргэжлийн камертай, мэргэжлийн зурагчин байх албагүй. Учир нь өрөө бүр зураг дарахад тохиромжтой цэгүүдийг тайлбартайгаар гаргаад өгчихсөн байдаг. Та тэр газар нь зогсоол зургаа даруулахад болно. Төлөөлөгч миний бие тун удахгүй Урвуу харсан музейгээс та бүхэндээ лайв хийж илүү сонирхолтой мэдээллийг хүргэх болно. 

/НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ/

"Залуу насандаа сур-аяла-зугаал. Чиний үзэж өнгөрөөгүй маш олон зүйл бий. 

 

\