Та Филиппинд сурхаар төлөвлөж байгаа бол TESDA-ийн гэрчилгээтэй сургуулийг сонгож сураарай.

-Та Филиппинд сурхаар төлөвлөж байна уу. Энэ үнэхээр зөв шийдвэр. Зөв сонголт.

Гэхдээ та энэхүү зөв сонголтоо хийхдээ сайтар судлаж сонголтоо хийхийг бид зөвлөж байна. Филиппин улс Азийн орнууд дундаа Англи хэлний төгс хэрэглээгээрээ 1-рт ордог улс. Энд тантай таарсан захын нэг наймаачин, гуйлгачин ч англи хэлээр чөлөөтэй ярина. Энэ нь тэд бага сургуулийн бэлтгэл ангиасаа эхлээл Англи хэлийг үзэж, англиар бодож, уншдагтай шууд холбоотой. Энэ том давуу талыг өндөр хөгжилтэй орнуудын CEO, бизнесмэн, боловсролын байгууллагууд анзаарснаар тэд Англи хэлний сургуулиудыг тус улсад байгуулж эхэлсэн. Япон, Орос, Араб, Хятад, Солонгос, Тайвань гээд янз бүрийн үүсгэн байгуулагчтай маш олон хэлний сургуулиуд энд бий. Тэд бүгд Англи хэлийг багаас нь эхлээд мэргэжлийн түвшний хүртэл заадаг. Гэвч Тэдгээр сургуулиуд бүгд сайн чанартай юу гэвэл үгүй. Англи хэлний сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаран сургууль албан ёсны бүртгэлтэй байгаа. Гэвч тэр бүх сургууль чанар болоод сургалтын орчноороо харилцан адилгүй байдаг. Тиймээс бид таны сонголтод тус болох үүднээс албан ёсны боловсролын байгууллага гэдгийг нотлох TESDA хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэж байна.

 

 

-TESDA гэж юу вэ?


TESDA бол Филиппиний Техникийн боловсрол, ур чадварыг хөгжүүлэх газар гэсэн товчлол юм. (Pagasapaan sa Edukasyong Teknikal at Pagpapaunlad ng Kasanayan). TESDA нь 1994 оны 8-р сарын 25-нд оюутнуудынхаа техникийн ур чадварыг хөгжүүлэх алсын хараа, эрхэм зорилго бүхий байгуулагдсан.

TESDA-ийн гэрчилгээг сургууль болгонд олгоод байдаггүй. Филиппиний олон сургуулиуд энэ гэрчилгээг авахын тулд "сургалтын хөтөлбөр", "сургуулийн зохион байгуулалттай холбоотой хууль эрх зүйн баримт бичиг", "менежмент ба санхүүгийн",'' багш нарын заах ур чадвар, техникийн арга барил'' зэрэг нарийн шалгуурыг давдаг.  Гэвч тэдгээр сургуулиудын ердөө 5% орчим нь TESDA-д бүртгэгдсэн байна.Тиймээс TESDA-ийн гэрчилгээ гэдэг нь тухайн сургууль болон Филиппиний боловсролын газар нарын "итгэлцлийн баталгаа" юм. Та TESDA-ийн гэрчилгээтэй сургуулийг сонгож сураарай. Энэ нь та албан ёсны үйл ажиллагаа явуулах эрхтэй, сургалтын орчин, боловсролын чанар, менежментээрээ албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн сургуульд сурч байгаагийн нэг баталгаа юм. 

''Newtype International Language school'' буюу NILS сургууль нь TESDA-ийн албан ёсны эрх бүхий гэрчилгээтэй, магадлан итгэмжлэгдсэн сургууль юм. Та Азийн хамгийн өндөр хөгжилтэй Япон улсын боловсролын системд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн, Америкийн хувийн болон төрийн байгууллагын 80 хувьд нь багш нарын ур чадвар боло, аялагаараа хүлээн зөвшөөрөгдсөн Филиппин багш нартай NILS сургуульд сурахаар сонирхож байгаа бол бидэнтэй холбогдоорой. 

Бидэнтэй холбогдох: