Би Филиппин улсад 3 сарын өмнө англи хэлний мэдлэгээ ахиулах гэж ирж байсан юм. Чийглэг халуун орчин л хүлээж авсандаа. Эхний өдрөө ирсэн хоттойгоо танилцаал энд тэндгүй л явсан санагдаж байна. Маргаашнаас нь харин хичээлээ, шинэ ажлаа хүлээн авлаа.
Cебу хотын IT park /хотын төв/-д байрлах сургуулийн оффис руугаа ороод хамгийн түрүүнд надад анзаарагдсан зүйл Шалны мод барьчихсан шал арчаад, ариун цэврийн өрөө цэвэрлээд зогсож байгаа залуу харагдсан. Би анх хараад маш их гайхаж билээ. Учир нь би Монголд, Хятадад, Орост очиж байхдаа хэзээ ч эрэгтэй хүн цэвэрлэгээний ажил хийж байхыг харж байгаагүй ээ. Тэр дундаа Монголдоо. За яахав Зам талбайн ажилтан, дуудлагын хивс цэвэрлэгээний компаниудад байдаг лдаа. Гэхдээ надад "Эрэгтэй хүн ариун цэврийн өрөө угаагаад зогсож байна гэж үү? Ёоо арайчигдээ. Ингэтлээ ажил олддоггүй юм байхдаа" л ухааны бодол төрж байсан.
Одоо бодоход энэ "МАШ ТЭНЭГ СЭТГЭЛГЭЭ. ҮНЭХЭЭР БОЛОВСРОЛГҮЙ, ТЭНЭГ ХҮНИЙ Л БОДОЛ ИЙМ БАЙНА" байх.
Энэ улс 110 сая гаруй хүн амтай. Дотоодын бүтээгдэхүүн, худалдаа гэхээсээ илүү байгалийн үзэсгэлэнт газар, аялал жуулчлал, найрсаг зангаараа улсдаа хөрөнгө оруулалтаа авчирдаг улс. Тиймдээ ч ажлын байрны олдоц багатай. Ажлын байрны олдоц багатай гэдэг нь Манай залуус шиг "Би тийм ч ажил хийхгүй, ийм ч ажил хийж доошоо орохгүй" гэсэндээ биш. Үнэхээр ажлын байрны хүрэлцээ бага байдаг. Тиймдээ ч энэ улсад гудамжний бичил бизнес эрхлэгчид маш их. Тэд маш олон аргаар амь зуудаг. "Далайн эрэг дээр модон салаараа жуулчдыг зөөх, таксинд түрээсээр явах, дугуйгаар тээвэр хийх, мотоциклоор такси үйлчилгээд явах" гэх мэт. Та боддоо зарим хүн бүр гудамжний жимс зардаг хүний Нарны хаалт/Шүхэр/-ыг нь барьж цалин авдаг. Бүтэн өдөржингөө тэр том саравчийг барьж зогсоно.
Над шиг жуулчид бол ядуу дорой улс, хөгжилгүй, энэ худалдаачин авгай яасан харгис юм. Өөрөөсөө эгч ээж шигээ хүнээр энэ том шүхрийг бариулаад гэж бодно. Гэвч энэ тийм биш юмаа. Тэд бол бие биенээ хайралсан, бодсон хүмүүс.
-Би худалдаачин эмэгтэйн жимснээс нь худалдан авангаа зориуд асуулаа.
-"Та энэ хүнээр өдөржингөө ингэж бариулж байхаар Шүхэртээ хөл аваад тогтоочихож болдоггүй юмуу" гэхэд Худалдаачин эмэгтэй "ҮГҮЙ ДЭЭ, БИ ШҮХЭРНИЙХЭЭ ХӨЛИЙГ ЗОРИУД ХУГАЛСАН ЮМ. УЧИР НЬ ЭНЭ ЭГЧИД АЖИЛ ХЭРЭГТЭЙ. ТЭР АР ГЭРЭЭ ТЭЖЭЭДЭГ. БАС ДЭЭРЭЭС НЬ ТҮҮНД МӨНГӨ ХЭРЭГТЭЙ. ТЭР ХЭДЭН ӨДӨР ЭНЭ ГУДАМЖААР АЖИЛ ХАЙЖ ЯВСАН Ч ТҮҮНИЙГ ЗАВААН ХАЛТАР ГЭЭД АВАХ ГАЗАР ОЛДОХГҮЙ БАЙСАН УЧРААС БИ ТҮҮНИЙГ АЖИЛД АВСАН ЮМ. БИ АВЧИРСАН ЖИМСЭЭ ЭРТХЭН ЗАРААД Л ДУУСЧИХВАЛ ЭНЭ ЭМЭГТЭЙ БАС ЭРТ ХАРИНА. ТА АХИАД ЖИМС АВХУУ? "гэж тэр хэлсэн. Тэгж хэлэнгүүтээ Шүхэр барьж байгаа эгчид энэ хүн таниар Шүхэр бариулж байгаад гайхаж байна гээд хэлж байгаа бололтой хоорондоо Филипино хэлээрээ ярьсан юм. Шүхэр баригч эмэгтэй ч ойлгосон бололтой "ҮГҮЙ, ҮГҮЙ ЭНЭ ШИГ АМАР АЖИЛ БАЙХГҮЙ. БИ ГУДАМЖИНД ГУЙЛГА ГУЙГААД ЗОГСОХДОО Ч ӨДӨРЖИН Л ГАРАА ТОСЧ ЗОГСДОГ БАЙСАН. ХАРИН ИЙМ АЖИЛ ИНГЭЭД ОЛЧИХСОНДОО ҮНЭХЭЭР БАЯРТАЙ БАЙНА. ЭНЭ АЖЛЫН МЕСТЭЭ Л АЛДЧИХГҮЙ ХИЙХИЙГ ХҮСЧ БАЙНА. ЦАЛИН МААНЬ Ч БОЛОМЖИЙН" гэж хэллээ.
Үнэхээр мундаг байгаа биздээ. Ажлыг голохгүй, хүнд гэхгүй хийж чадаж байна.
Үүнтэй адил манай оффисыг, бас сургуулийг цэвэрлэдэг залуу маш сайн ажилтан, Тэр цэвэрлэгээг маш сайн хийдэг. Бүр гялтайлгадаг. Япон эмэгтэйчүүд хүртэл түүний маш сайн цэвэрлэдэгийг гайхан биширдэг. "Ажил хүнийг голно гэхээс Хүн ажлыг голдоггүй юмаа". Тэр хэдийгээр цэвэрлэгч ч гэлээ манай ажлынхан бүгд түүнийг хүндэлдэг. Тэр цэвэрлээд зогсохгүй эргэн тойрныхоо бүх аж ахуйн засварыг хийчихдэг. "Ээж гэрт байхгүй бол гэр орон хөглөрдөг" шиг түүнийг амарсан өдөр оффис замбараагүй болчихдог. Би хүртэл ийм гоё цэвэрлэсэн зүйлийг муухай болгочихвий гэсэндээ бараг асгасан кофенийхоо нунтгийг долоох нь холгүй байдаг.
Тэр цэвэрлэгч гээд гундсан, ядарсан явдаггүй. Үргэлж цэвэр цэмцгэр, биеэ маш гоё авч явдаг. Эндхийн залуус ажлыг хэзээ ч голдоггүй. Магадгүй та энд ирвэл түргэн хоолны газар аяга угаагаад зогсож байгаа, дэлгүүрт барааг савлагч, ариун цэврийн өрөөний цэвэрлэгч, дотуур байрны цэвэрлэгээ гээд олон зүйл дээр эрэгтэй хүн ажиллаж байхыг харна. Манайхаар бол бүсгүйчүүдийн хийдэг ажлын байр.
Манай залуучуудад дутагдаа байгаа жижигхэн зүйл бол яг л энэ гэж бодож байна. Чадваргүй байж ажлыг голдог. Ороод удаагүй байж ажлын ая тух, нөхцөл, өндөр цалин нэхдэг. Ажлын нөхцөл нэхэх нь буруу зүйл биш юмаа. Гэхдээ аливаа хүн эхлээд өөрөө тэр ажилдаа туршлагажиж, тууштай ажиллаж, өөрийгөө ямар чадвартай мундаг ажилтан болохоо таниулсны дараа элдэв шаардлага нөхцлөө хүсдэг бол зүгээр бус уу. Тэгж гэмээ нь компани таныг алдхаас айх бус уу. Ажилд ороогүй зүгээр л ярилцлаганд ирчихээд байгаа хэрнээ л "БИ ХЭЗЭЭ ЦАЛИН АВАХ ВЭ?, ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ ХЭД ВЭ? БИ ДОЛОО ХОНОГТ ХЭДЭН ӨДӨР АМРАХ ВЭ?" ухааны юм ярьдаг маш олон залуус байдаг.
Тиймээс Монголдоо энэ сайхан орондоо сурсан мэдсэнээ гаргаж, Монголынхоо ирээдүйн зорилгын төлөө өдөр бүр хичээж ажиллаарай.
Таны хийж байгаа ажлыг таниас илүү хийх чадвартай хүн "3 сая гаруй иргэн дотор байгаа" гэдгийг ямагт санаж ажиллаарай. Бүү залхуур, бүү шантар, албан тушаал, цалингийн хойноос гүйх биш, чин сэтгэлээсээ гараасаа бүтээл гаргаж ажилаарай. Тэр чинь л танд бүх хүсэл мөрөөдлийг чинь авчирна шүү. Баярлалаа.
/НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ/
Энэхүү нийтлэлд оруулсан зураг нь Үйлчлэгч залуугийн бодит зураг биш болно. Мөн Жимсний худалдаачин болон, түүний ШҮХЭР БАРИГЧ эмэгтэй зургийг оруулаагүй болно.