10 гаранхан см-ийн хэмжээтэй сармагчин Филиппинд амьдардаг

Tarsier бол асар том нүдтэй 10 гаруйхан cм-ийн хэмжээтэй амьтан юм. Нүүрнийх нь 2/1-ийг  нүд нь эзэлсэн энэ амьтан сармагчны төрөл зүйлд багтдаг. 

 Нүднийх нь хэмжээ 16 миллиметр (0.63 диаметр) байдаг энэ амьтан бол Дэлхийд ганцхан Филиппин улсад, тэр дундаа Bohol арал дээр үлдээд байгаа. Уугуул оршин суугч юм. Эдгээр хөөрхөн амьтдын сонсголын мэдрэмж нь маш сайн хөгжсөн байдаг.

Тарсиеруудын толгой ба биеийн урт нь нийлээд ердөө 10-15 см-ийн урттай байдаг боловч сүүл нь биенээс нь урт 20-25 см нарийхан байдаг. Тэдний хуруу нь мөн сунгасан бөгөөд гурав дахь хуруу нь дээд гартай ижил урттай байдаг. Тарсиерууд нь зөөлөн, хилэн үстэй ерөнхийдөө шаргал, шаргал эсвэл хүрэн өнгөтэй байдаг. Филиппиний Тарсиерууд 91 кГц-ээс өндөр дуу чимээ сонсох чадвартай. Тэд бас давтамжтай 70 кГц давтамжтай дуу хоолойгоор ярих чадвартай гэсэн мэдээлэл Wikipedia дээр байдаг. Тэдний сонсгол дээд зэргээр хөгжсөн байдаг. Тэд таны моддыг илж байгаа зөөлөн илбэлтийн чимээг ч сонсож байдаг. 

Тиймээс та Филиппин улсад аялах, суралцах зочилох бол "Таны заавал очиж үзэх газар BOHOL арал түүний уугуул оршин суугч Tarsier сармагчин" юм. 

Тarsier-ийг үзэхдээ хэт чанга дуу авиа гаргахгүй байх хэрэгтэй. Нутгийн иргэд таны гар утсанд түүний зургийг дуртайяа дарж өгнө. Анх харах гэж байгаа хүн тэднийх олж харах маш хэцүү. Тэд маш чимээгүй, модон дээр суусан эрэгтэй хүний алганы хэмжээнээс ч жижигхэн байдаг. Нутгийн иргэд тэдэнтэй яаж харьцаж зургийг нь дархаа маш сайн мэддэг. Тэд түүний сууж байгаа Модыг илж, түүнийг аргадаж, бүүвэйлж байгаа мэт харагддаг. Энэ бол гадны жуулчид бидний нүдээр харагдсан зүйл. Камераа аваад энэ хөөрхөн амьтдын зургийг дараарай. Дараа нь мэдээж Bohol-оор зочилсон бол таны энэ арлын дурсгал TARSIER-ийн сувинерууд байх болно. 

 

/НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ/ 

 

Филиппин улсын үзэсгэлэнт Себү арал дээр байрлах англи хэлний сургуулиуд дундаа тэргүүлэх зэрэгт ордог NILS сургуульд Англи хэлний мэдлэгээ богино хугацаанд, хямд зардлаар, ганцаарчилсан сургалтанд хамрагдан сайжруулах боломжийг Масс Академи танд олгож байна. 

Төлөөлөгчтэй холбогдож сургуулийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 

   ►Facebook: https://www.facebook.com/lkhagvadulam.lkhagvadulam.9

   ►Instagram: https://www.instagram.com/lkhagvadulamgombosuren/

   ►Phone number: +63 9171888956