Би тэтгэвэрт гарсан, надад зав байна, би шинэ зүйл туршиж үзмээр байна. Би аяламаар байна. Иймээс би англи хэл сурах шаардлагатай. 

Сато-сан: Би гадаадад аялахдаа хэлний ямар ч бэрхшээлгүйгээр аялахыг хүсч байна. 

Чи Англи хэл сурмаар байгаа. Гэхдээ чи хөгширчээ ...

Сато-сан: Үгүй ээ. Оройтоогүй байна! Би тэтгэвэрт гарсан, надад зав байна, би шинэ зүйл туршиж үзмээр байна. Би аяламаар байна. Иймээс би англи хэл сурах шаардлагатай. 

Энэ удаа бид  NILS хэлний сургуулийн +50 хөтөлбөрийн оюутан Сато-сантай ярилцлаа. Бидэнд өгсөн түүний ярилцлага энэ нийтлэлийг уншсан олон хүнд англи хэл сурах, хүсэл мөрөөдлөө биелүүлэх урам зоригийг өгнө гэдэгт найдаж байна. Явцгаая!

 

Оюутны товч танилцуулга: 

  • Нэр: Кикуми Сато
  • нас: 63
  • Сурч байгаа хөтөлбөр: Ерөнхий англи хэл 
  • Түвшин: Анхан шат
  • Сурч байгаа хугацаа: 24 долоо хоног буюу 6 сар
  • Хичээлийн цаг: 8 цаг /өдөр бүр/
  • Дотуур байр: New Campus буюу ВИП хотхоны Single room
  •  

-Та яагаад  гадаадад сурахаар шийдсэн бэ?   

Үнэндээ би АНУ-ын Сан Франциско хотод 3 сар байсан, гэхдээ хэлний мэдлэг маань автобус, метроны буудал хайх, нэвтрэх зэрэгт асуудалтай байсан тул гадагшаа гарахдаа  үргэлж санаа зовдог байсан. Би гадагшаа гарах болгондоо их санаа зовдог байсан.

Бас нэг шалтгаан бий. Энэ нь би Японд байхдаа хэд хэдэн удаа нэг зүйлтэй учирч байсан. Тэр нь юу вэ? гэвэл Японд маш олон гадны жуулчид ирдэг. Энэ нь энгийн нэгэн тэтгэврийн хөгшинд хамаагүй зүйл гэж боддог байлаа. Гэтэл надтай хэд хэдэн жуулчин гадуур явж байхад минь таарч надаас тусламж хүсч байсан. Жишээлбэл: Зам заалгах ч юмуу, Хаяг асуух ч юмуу. Би тэр болгонд "ҮГҮЙ ҮГҮЙ.  БИ ОЙЛГОХГҮЙ БАЙНА"  гэж дохио зангаа гаргачихаал яваад өгдөг байсан. Гэхдээ би туслахыг хүсдэггүйдээ биш. Зүгээр л тэр хүнтэй англиар харилцаж чадахгүй байсан даа л тийм зүйл хийдэг байсан. Би хувь хүн талаасаа, хүн чанар талаасаа энэ үйлдэлдээ маш их харамсдаг. Би тэр жуулчдад маш сайн заахыг, туслахыг хүсч байсан боловч гол асуудал маань хэлний бэрхшээл байсан. 

Харин дараа нь би өөрөө гадаадад амьдрахад хэн нэгэн надад туслаж чадахгүй байх. Хэн нэгнээс тусламж авч чадахгүй байхын зовлонг биеэрээ мэдэрсэн дээ хэхэ. Ингээл би хэлний мэдлэгээ дээшлүүлж, гадаадад аялахдаа ямар ч асуудалгүйгээр биеэ дааж явахыг хүссэн юм.  

-Танд гадаадад сурах үүнээс өөр шалтгаан байна уу?

Байна аа. Би тэтгэвэрт гарсан. Үр хүүхэд маань бүгд хөлөө олчихсон. Өөрсдийн гэсэн амьдралаа бүтээгээд явж байна. Би хийх ёстой зүйлээ хийчихсэн. Одоо надад маш их цаг байна. Өмнө нь би нийгмийн оролцоо сайтай, ажилтан байсан болхоор уртын завсарлагаа авахыг хүсэхгүй байна. ШУУД ТЭТГЭВЭРТ ГАРААД, ГЭРИЙН ХҮН БОЛОХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА гэх үү дээ хэхэ. /Инээв/. Гэрт суугаад, зурагт мэдээ уншихаас өөр хийх зүйлгүй болно гэдэг  ахмад үеийнхний жаргал гэж та бүхэн хэлэх байх. Гэхдээ энэ тийм биш. Та боддоо нийгмийн маш их оролцоотой байж байгаад гэнэт нэг өдөр мэдээ унших, ороо хураах, хүүхдийнхээ хүүхдийг асархаас өөр ажилгүй болно гэдэг тийм сайхан зүйл биш. Бусад хүн юу гэж боддогийг би мэдэхгүй юм. Би хувьдаа тийм биш. 

 

     Себу хотод суралцах болсон шалтгаанаа бидэнтэй хуваалцаач

 

-Та яагаад Себу хотод суралцахаар шийдсэн бэ?

Уур амьсгал, амьдралын өртөг нь таалагдсан. Нэгдүгээрт: Себу арал нь жилийн туршид дулаан уур амьсгалтай. Японд хэдий дулаахан ч гэлээ би өвлийн улирлыг халуун оронд өнгөрөөхийг хүссэн. Хоёрдугаарт: Себу арал дээр бүх зүйл гайхмаар хямдхан юм. Юу ч худалдаж авсан, идсэн энд хамгийн хямд байдаг. Азийн орнууд дунд хамгийн хямд өртөгтэй байх. Би Америкт амьдарч байсан зардлаасаа хэд дахин бага өртгөөр амьдарч сурч байгаадаа үнэхээр их сэтгэл хангалуун байгаа.  Би маш зөв сонголт хийсэн. Сургалтын чанар ч маш сайн байна.

-Та оюутны сэтгэгдэл дээрээ "Филиппин дэх хэд хэдэн хэлний сургуулиуд дундаас судалгаа, харьцуулалт хийж байгаад Нилс сургуулийг сонгосон" гэж дурьдсан байсан. Яагаад Нилсийг сонгосон юм бэ?

Нилс бүх хичээл нь ганцаарчилж ордог болхоор надад таалагдсан. Сайн нарийн тооцоод судлавал зарим сургууль "ганцаарчилсан хичээл" гэсэн хэрнээ нийт үзэх хичээлийн цагийн ердөө 40-50 хувийг л оюутан ганцаарчилж авхаар байсан.  Нилсийн дараагийн давуу тал нь "Би хичээл орох цагаа өөрөө сонгох боломжтой" нь надад таалагдсан. 

Эцсийн дүнд хэлэхэд бидний насны хүмүүс залуус шиг хурдан ойлгож сурахад бэрх шүү дээ. Жишээлбэл: Би групп хичээл дээр сууж байхдаа багшийн ярьсныг ойлгохгүй зүйл гараад багшаас лавтгаж асуувал багш тэр асуултыг бүхэлд нь ахиад л тайлбарлаж өгнө. Ахиад л давтана. Энэ нь бусад оюутанд хүндрэл учруулах вий гэсэн нууцхан санаа зовох айдсыг төрүүлдэг. Харин ганцаарчилсан хичээл тийм биш. Ойлгоогүй зүйлээ сайн асууж байж л би чадвараа сайжруулна шүү дээ /Инээв/. Ганцаарчилсан хичээлээр асуухыг хүссэн, ойлгоогүй бүх зүйлээ чөлөөтэй асуух боломжтой. Хэнээс ч санаа зовохгүйгээр. Энэ бол маш том давуу тал. 

Сүүлийн нэг сонгох болсон шалтгаан гэвэл "Өрөөн дотроо хичээлээ үзэх нь байсан. Миний хичээлийн цаг болоход багш маань өрөөнд орж ирж хичээлээ заадаг. 

-Та амралтын өдрүүдэд юу хийдэг вэ?

Би одоогоор тийм их аялж зугаалаагүй л байна. Би нэг удаа далай орсон. Надад гадуур хэсэх шаардлага бараг байдаггүй. Сургууль бүх зүйлийг бэлдээд өгчихдөг. Хувцас угаах, өрөө цэвэрлэх, хоол гээд бүх зүйлийг сургууль бэлэн болгочихдог. Би зөвхөн дэлгүүр хэсэг, аялах, атм орох, салхилах гэж л гадагшаа гардаг". Бусад орны оюутнууд бас залуус маань амралтын өдөр болгон л ийш тийшээ аяладаг. Энд чинь аялахад хамгийн сайхан газар шүүдээ. Харин би яараагүй байгаа/инээв/. Би бүхэл бүтэн 6 сар энд амьдарна шүү дээ. Эхлээд хэлээ сайжруулчихъя. Дараа нь болох байхаа. 

ー Та өдөрт 8 цагийн ГАНЦААРЧИЛСАН хичээл авдаг, англи хэл чинь хэр сайжирч байна вэ?

Би ойлгохдоо, бичихдээ, сонсохдоо маш сайн сайжирч байгаа боловч ярихдаа хэцүү хэвээрээ л байна /Инээв/. Харийн хэлийг төрөлх хэл шигээ шууд хурдан сурна гэж баргийн хүний чадах зүйл биш шүү дээ. Тэр дундаа миний үеийн хүмүүст. Би үргэлжлүүлэн суралцах хэрэгтэй гэж бодож байгаа. Би түвшингээ ахиулаал сураал байх бодолтой байгаа. 

-Себу хотод суралцаж дууссаны дараа таны дараагийн төлөвлөгөө юу вэ?

Би олон улсын Валют арилжааны бизнес рүү орохыг хүсч байна. Би урьд нь оролцож байсан, гэвч би тухайн үед туршлагагүй байсан. Миний эргэн тойрон дахь хүмүүс англи хэлэндээ  туршлагатай байсан тул тэдний бизнес минийхээс илүү явж чадсан. Би сургуулиа төгсчихөөд энэ бизнес рүү ахиад орохыг бодож байгаа.  Би бас эхнэртэйгээ хамтдаа өөр өөр орнуудаар аялах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс би англи хэл дээр санаа зовох хэрэггүй байхын тулд чадах бүхнээ хийх болно.

-Гадаадад сурах сонирхолтой ч ямар нэгэн алхам хийж чадаагүй байгаа хүмүүст зөвлөгөө өгөөч?

Гадаадад суралцах нь залуу хүмүүсийн хувьд маш том завшаан гэж би бодож байна. Хувийн карьер, бизнес, хүсэл сонирхол гээд олон зүйлээ олж чадна. Англи хэл сурахад хэзээ ч оройтдоггүй. Хэрэв миний үеийнхэн англи хэл сурахыг сонирхож байгаа бол зоригтой алхам хийгээд энд ирээрэй л гэж хэлмээр байна даа

 

Англи хэл сурахад хэзээ ч оройтдоггүй. Хэрэв та сонирхож байвал яг одоо бидэнтэй холбогдоорой.

Таныг бидэнтэй холбогдохыг бид үргэлж хүлээж байх болно. Мөн бид онлайн лавлагаандаа хамгийн хурдан хариулдаг. Манай Монгол төлөөлөгч таны хүссэн үед таныг хэрэгтэй мэдээ мэдээллээр тань хангах болно. 

   ►Facebook: https://www.facebook.com/lkhagvadulam.lkhagvadulam.9

   ►Instagram: https://www.instagram.com/lkhagvadulamgombosuren/

   ►Phone number: +63 9260058252

Та зүгээр л энгийн нэг зөвлөгөө, үнийн танилцуулга гэх мэт жижиг зүйлээс эхэлж болно. Хэрэв танд ямар нэгэн асуулт  байвал манай монгол төлөөлөгч Линда-тай холбоо барина уу.

Нилс бас ахмадуудад зориулсан +50 хөтөлбөртэй шүү

 

/НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ/