Сайн байна уу? Юуны өмнө суралцаж буй сургууль болон өөрийнхөө тухай манай уншигчдад товчхон танилцуулаач?
Сайн байна уу? Намайг Гомбосүрэнгийн Нямцэцэг гэдэг. Филиппин улсын Сэбү хотод байрлах “IDEA ACADEMY”-ийн монгол төлөөлөгчөөр ажиллаж байна. Төлөөлөгчөөр ажиллахын хажуугаар “IDEA ACADEMY”-даа суралцаж байгаа.
Танай сургуулийн орчин нөхцөл, сургалтын онцлог, давуу талуудаас дурьдвал?
Манай “IDEA ACADEMY”-ийн орчин маш таатай. Дотуур байр нь маш цэвэрхэн, хүсвэл та гэрээтэй өндөр зэрэглэлийн зочид буудалд байрлаад сургуульруугаа хүргүүлээд байх боломжтой. Өдрийн 3 хоолтой. Хүссэн хэмжээгээрээ идэхээс гадна сонголт ихтэй учраас давуу талтай. Дотуур байр 2-4 орны сонголттой. Сургууль дотроо иог, зумба, хичээл давтах өрөө гарден гээд оюутнуудын тухтай байх бүх боломжийг бүрдүүлсэн байдаг.
Яагаад IDEA academy-г сонгох ёстой вэ?
- Олон улсын шаардлагад нийцсэн 2 кампус
- Байршил сайтай бөгөөд нисэх буудал, ресторан, их дэлгүүрүүдтэй ойр
- Кембриджийн магадлан итгэмжлэгдсэн албан ёсны шалгалт авах төв
- Мэргэжлийн TESOL зэрэгтэй багш нарын сургалттай
- Суралцах орчин нөхцөл, сургалтын чанараараа олон улсын жишигт нийцсэн учраас чанартай боловсролыг эзэмшихийг хүсвэл манай IDEA academy-г сонгон суралцахыг урьж байна.
Филиппин Улсад ирсэн анхны сэтгэгдэлээсээ хуваалцаач?
Миний хувьд Филиппин Улсад анх удаа ирж байгаа учраас бүх зүйл нь сонирхолтой байсан. Энд ирээд огт хүн танихгүй жаахан сандарч байлаа. Филиппин хүмүүс үнэхээр тусархуу эелдэг хүмүүс байдаг. Зөрөөд өнгөрч буй хүмүүс Hi mam гээл үнэхээр эерэг санагдсан.
Хэлний бэрхшээлээ хэрхэн даван туулсан бэ?
Хүнтэй ярилцаад тэрийгээ ойлгуулж чадахгүй байх их хэцүү. Гэсэн ч хүмүүстэй ярилцаад л байх хэрэгтэй. Миний хувьд шинэ хүмүүстэй танилцаж, ярилцах хамгийн үр дүнтэй санагдсан. Ярих чадвар маш хурдан сайжирсан. Тухайн хэлийг орчинд сурахын давуу тал нь энэ юм болов уу?
Яагаад Филиппин Улсыг сонгосон бэ? Орчинд нь суралцахын давуу тал мэдээж олон байх?
Эхлээд хэдэн зүйлийг энд дурьдмаар байна. Филиппин Улс бол манай улстай их олон зүйлээрээ ойр санагдсан. Европын орнуудтай харьцуулахад өртөг хямд, мөн аялангаа суралцах боломжтой гэдгээрээ давуу талтай. Миний хувьд яагаад Филиппин Улсад суралцахаар болсон гэхээр байгалийн үзэсгэлэнт газрууд ихтэй, амар тайван газар учраас маш таатай хүлээж авч байсан. Миний амьдарч байгаа Сэбү хот нь өөрөө маш амар амгалан мөн харуул хамгаалалт сайтай газар. Энд гадны оюутан залуусын хэл сурах орчныг маш сайн бүрдүүлж өгсөн юм шиг санагддаг. Мэдээж аливаа хэлийг орчинд нь сурах маш олон давуу талтай. Англи хэлийг орчинд нь сурахад ярих чадвар асар хурдан сайжирхаас гадна өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгддэг. Тиймээс хэл сурахыг зорилгоо болгосон хүүхэд залуустаа хандаж хэлэхэд Филиппин Улс бол Англи хэл сурахад хамгийн тохиромжтой газар гэдгийг хэлмээр байна.
Олон орны хүүхэд залуустай суралцахад ямар байдаг вэ? Оюутнуудын хичээллэх арга барил, хандлага өөр өөр байдаг байх?
Тэгэлгүй яахав өөр өөр улс орнуудын хүүхэд залуусын хичээллэх арга барил өөр өөр байдаг. Манай сургуульд Орос, Япон, Тайланд, Тайван, Хятад, Солонгос, Араб улсаас оюутнууд ирж суралцдаг. Ихэнх орны оюутнууд өөртөө маш их шаардлага тавьдаг, мэрийлт ихтэй санагдсан. 7 хоногийн хугацаанд хэлний түвшингээ ингэж нэмэгдүүлнэ гэсэн зорилго тавиад түүнийхээ төлөө өөрсдийгөө дайчилж хичээллэдэг. Гэхдээ бид өөр өөр улс орноос ирсэн, өөр өөр ёс заншилтай ч биднийг Англи хэл сурах гэсэн нэг зорилго маань нэгтгэдэг. Тиймээс Олон орны хүүхэд залуустай суралцаж, улс орнуудын ёс заншилтай танилцах миний хувьд маш сайхан санагддаг.
Гадаад хэл суралцах үедээ ямархуу арга барилаар хичээллэвэл илүү үр дүнд хүрэх бол, таны бодлоор?
Хүн хүний сурах арга барил өөр юм шиг санагддаг. Миний хувьд эхлээд янз бүрийн л арга хэрэглэсэн. Гэхдээ тухайн суралцагч өөрийн сонирхол дээрээ тулгуурлах хэрэгтэй. Мөн англи хэлээр кино их үзэх хэрэгтэй. Эхний кинон дээр гарсан үгнүүд дараа нь давтагдаад байхаар автомаар цээжлэгддэг. Мөн кинон дээр үгээ яаж дуудаж байна ямар үед хэрэглэж байна гэх мэтээр өөрт сонирхолтой хэлбэрээр суралцах нь хамгийн зөв.
Филиппин улсад суралцахыг хүсвэл юунд илүүтэй анхаарах шаардлагатай вэ?
Хурдан хугацаанд англи хэлийг сурах чин эрмэлзэлтэй байх. Өөртөө маш сайн зорилго тавьсан байх. Мөн далайгаар зугаалах усны хувцсаа битгий мартаарай гэж хэлмээр байна./инээв/
Таны хувьд IDEA academy-д Масс академийг төлөөлж байгаа. “Масс академи”-аар дамжуулан суралцахад ямар давуу талыг олгодог вэ?
Масс академи нь Филиппин улсын англи хэлний сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар. Манай академийн Монгол төлөөлөгчид сургууль дээр байрлаж ажилладаг. Та Филиппинд очоод туслах хүн байхгүй гэж айх зүйл байхгүй хүүхдээ явууллаа гэж санаа зовох зүйл байхгүй манай төлөөлөгчид онгоцны буудлаас тосохоос эхлээд бүх зүйлд нь санаа тавьж ажилладаг. Мөн манайх албан ёсны төлөөлөгчийн газар учир таниас нэмэлт зуучлалын хөлс гэж огт авахгүй. Яг сургуулийн сургалтын төлбөрөөр элсэлтээ авдаг гэдгээрээ давуу талтай
Ярилцсан танд баярлалаа
Миний сурч буй сургуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонирхож байвал доорх хаягуудаар холбогдох боломжтой.
- Phone number: +63 09162962024
- Facebook хаяг: Nyamka Gombosuren
- Email: Emma@massacademy.mn
- http://massacademy.mn/idea-internship
Филиппин улсын англи хэлний шилдэг сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар МАСС АКАДЕМИ.
Утас: 7007-8888, 9910-4177, 9911-6555, 1900-1950