LEARN ENGLISH аяны энэ удаагийн зочноор ETV телевизийн гүйцэтгэх захирал, Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Ганзул оролцлоо. Тэрээр хэлэхдээ: Би Англи хэлийг Америкийн нэгдсэн улсад Shoreline Community College-д сурсан. Америкад очин англи хэл сурсан нь миний амьдрал суурь зарчим ойлголтуудад хүртэл нөлөөлж чадсан гэж боддог. Хамгийн гол нь маш сайн мэдээллийг цуглуулж чадах хэмжээнд очсон. Энэ нь эргээд ажилд мэргэжилдээ ахиж дэвшихэд ч нөлөө үзүүлсэн.
Англи хэл сурмаар гэж дотроо бодоод нэг ч үйлдэл хийхгүй байгаа маш олон хүн байгаа. Зөвхөн залуучууд ч гэхгүй. Энэ бодол мөрөөдлийнхөө төлөө эхний ганцхан алхамаа хийгээд үз. Түүндээ өдөрт ганцхан цаг эсвэл 30 -хан минутыг зориул, үгээ цээжил, эсвэл сурах сургууль боломжоо судлаад үз л гэж хэлмээр байна. Ганцхан алхам, сонголт чиний амьдралд гайхалтай үр дүнг ч авчирч мэднэ.