SIRAO GARDEN COPY

Себу хотын "Бяцхан Амстердам" бас "Мини Голланд" гэж дууддаг "Сиро цэцэрлэг". 8000 хавтгай дөрвөлжин метр талбайтай газар гэнэ ээ. Багш л хэлсэн шүү хэхэ. Би бол тэр танин мэдэхүйг сонирхохоосоо илүүтэй байгалийн үзэсгэлэнг л анхаардаг. Ямар ч байсан энд хэдэн мянган цэцэг байдаг. Үнэхээр үзэсгэлэнтэй гоё газар. Энд тэндгүй янз бүрийн цэцэг. Усан онгоц, салхин тээрэм, усан оргилуур, пикетийг Амстердамын талбайтай төстэй байдаг гэлцэх юм билээ. Би Амстердам явж үзээгүй болхоор мэдэхгүй байна. Гэхдээ надад бол энэ газар яг л "Бөгжний эзэн" киноны Хоббитуудын гэр шиг хөөрхөн санагдсан. Тэрэн дээр л нээх гоё стрэссгүй, дуулсан, хөгжимдсөн, цэцэг навч нь дэлгэрсэн байдаг даа хэхэ. Энэ аялал нь миний Филиппин дэх хичээлийн 3 дахь долоо хоногийн аялал байлаа. Ороход 100 пэсо байлуу яалаа. Мартсан байна. 

/Төлөөлөгч Г.Лхагвадулам/