"Newtype International Language School" сургуулийн олон улсын оюутнууддаа зориулж соёлын хоорондын мэдлэг, чадварыг хөгжүүлэх, дэмжих зорилготой төрөл бүрийн хөтөлбөр, арга хэмжээг санал болгодог.  Intercultural-EVENT бол Нилс сургуулийн жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг арга хэмжээ юм. Оюутнуудаа илүү хөгжилтэй байлгах, бие биенийхээ улс орны ёс заншлыг ойлгох, нэг өдрийг багш болон оюутнууд хөгжилтэй өнгөрүүлэхэд чиглэсэн юм. Жил бүрийн 6 сард энэхүү арга хэмжээ зохиогддог.

Өмнө тус сургуульд япон, хятад, тайван гэх мэт цөөн хэдэн орны оюутнууд суралцдаг байсан учир харьцангүй жижиг арга хэмжээ болдог байжээ. Харин жилээс жилд тус сургуулийг зорих олон улсын оюутны тоо нэмэгдснээр оролцох улс үндэстний тоо ч нэмэгдсэн. TЭнэ жилийн арга хэмжээнд Азийн 11 орны төлөөлөл оюутан оролцсон нь сургуулийн түүхэн дэх хамгийн олон орны оюутанг хамруулсан арга хэмжээ болж чадсан юм.  Сургуулийн бүх оюутан, багш нар энэхүү арга хэмжээнд оролцдог.  Энэ өдөр бөгш нар хичээлээ заахдаа янз бүрийн улс үндэсний хувцастайзаах нь их хөгжилтэй. Мөн оюутнууд ч бас өөр өөрийн сонгосон үндэснийхээ хувцсыг өмсөж хичээлээ хийх нь үнэхээр өнгө үзэмж, гайхамшигтай шүү. Өөрсдийнхөө үндэсний хувцсыг өмсөж, үндэснийхээ бүжиг бүжиглэж, дууг дуулна. Зарим оюутнууд бусад үндэстний түүх соёлыг судалж тухайн үндэсний хувцасыг өмсөж оролцдог. Та энд ямар авъяасаа үзүүлж болно. Дуулах, бүжиглэх гэх мэт. Оролцогчийг дүгнэх журам нь Үндэсний хувцас, авъяас, тухайн хувцас, өөрийн үндэсний соёлоо англиар хэр сайн таниулж чадаж байгаагаар дүгнэдэг. Хамгийн том шалгуур нь мэдээж үзэгчдийн таашаалд хэр нийцэж байгаагаар шалгаруулна. Оюутнууд энэ арга хэмжээнд орсноор давхар өөрийнхөө Англи хэлний ярианы түвшинг сайжруулах дадлага болдог. Та илүү сайн тайлбарлаж, илүү олон хүнд өөрийгөө ойлгуулж хөгжилтэй байж чадвал та ялагч болно. Нилс сургуулийн Монгол оюутан Г. Лхагвадулам өөрийн гараар оёсон дээлээрээ "BEST COSTUME" шагналын эзэн болсон юм. 

Та олон орны оюутнуудтай хамт Англи хэлний ярианы чадвараа хөгжүүлж, бас сар бүр хөгжилтэй зугаатай байхыг хүсвэл Newtype International Language School-ийн оюутны арга хэмжээнд нэгдээрэй. 

 

" Intercultural-EVENT " зургийг цомгоос 

Япон оюутнууд  /Тэд энэ удаад өөрсдийн япон үндэсний хувцасаасаа гадна, араб үндэстний хувцас өмсөж оролцлоо/

Япон Токиогийн охид маань Энэтхэг хувцас өмсөж, энэтхэг бүжиг бүжиглэж оролцсон.  

Шүүгчид

Вьетнам охид

Саудын араб ах дүүс энэ удаад хувцсаа авчирч чадаагүйч , тэд үндэснийхээ дууг дуулж оролцсон.

Араб хувцасаар гоёсон япон, Оман оюутууд

 

Монгол оюутан

Монгол оюутан, багшийн хамтаар үндэснийхээ хувцасыг танилцуулж байна.

Мексик хувцасаар гоёсон Казакстан оюутан

ОХУ-ын оюутан Анастасиа үндэснийхээ талх, бүжгийг танилцуулав

Орос эмэгтэйн стилл бүрдүүлэх гэж оролдсон Филиппин багш

Казакстан оюутан

Үзэгчдийн фото

Солонгос оюутан

Хятад оюутан

Япон оюутан

Тайвань оюутан

Япон оюутан

 

Хичээлийн цаг дээрх багш нарын фото агшин үнэхээр хөгжилтэй

 

 

  

    

 

 

/НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ/

 

 

Та Филиппин улсад сурангаа аялах гэж байгаа бол Филиппин дэх аялалын хөтөлбөрүүд танд тусална гэдэгт итгэлтэй байна. Та Филиппин улсын сургалт, аялал, дурсгалт газруулдын мэдээллийг төлөөлөгчтэй холбогдож аваарай. 

Филиппин улсад суугаа төлөөлөгчтэй холбогдох:

Facebook: https://www.facebook.com/lkhagvadulam.lkhagvadulam.9

Монгол дахь төв оффис: 7007-8888, 9910-4177, 9911-6555, 1900-1950

Англи хэлийг ГАНЦААРЧИЛСАН сургалтаар БОГИНО хугацаанд ХЯМД зардлаар сургана.