Нилс сургууль дээр Шагналын өндөр сантай 2 цагт 100 асуултанд хариулах уралдаан боллоо.

"Newtype International Language School"-д долоо хоног бүр, сар бүр үнэхээр хөгжилтэй арга хэмжээ их болдог. Бид өдөр тутамдаа хичээл, ажил гэж маш их ачаалалтай байдаг ч үүнийгээ хэд дахин нугалж чадах эрч хүч, баяр баяслыг авч чаддаг. Сургууль өөр өөр орны ёс заншилтай оюутнуудыг хооронд нь нөхөрлүүлэх, дотно болгох маш олон арга хэмжээг хийдэг. Хөгжилтэй замаар бидний "Англи хэлний ярианы болон бичгийн, сонгсголын чадвар"-ыг дээшлүүлэх олон арга хэмжээ зохион байгуулдаг. Quiz Bowl тэмцээн бол Англи хэлээ сайжруулж, яриа болон сонсголын чадвараа дээшлүүлэхийг хүссэн хүн бүрт хамгийн тохиромжтой тэмцээн. Хүнд тэмцээн биш. Бидний мэддэгээр Easy /инээв/. Хамгийн энгийн амархан асуултыг тавьдаг.

Гол нь хугацаа маш богинохон. Та өөр өөр орны оюутнуудтай хамт баг бүрдүүлж ороод багаараа түрүүлбэл ямар их шагнал таныг хүлээж байгааг тааварлашгүй. 2 цаг үргэлжилнэ. Энэ хооронд 100 асуулт тавьж та A. B. C гэх 3 хариултаас зөв гэснээ сонгоно. Тэмцээний төгсгөлд хамгийн олон зөв хариулсан баг Алтан buzzer-ийн ялагч болно гэсэн үг дээ.

Багаараа зайрмагны эрх, караокены эрх, массажинд орох эрх, оройн хоолонд үнэгүй орох эрх, сургалтын төлбөрийн хөнгөлөлт гэх мэт эрх эдэлнэ гэдэг үнэхээр сайхан биш гэж үү. Мэдээж үнэхээр сайхан, бас хөгжилтэй. Дашрамд хэлэхэд оюутан нь түрүүлэхэд Филиппин багш нар ямар их баярладаг гээч. Миний оюутан түрүүллээ гээд л хөөрөөд их хөгжилтэй. Мэдээж өөрийнх нь заасан хичээлийн үр дүн гарч байгаад бүх багш нар баярладаг байх нь аргагүй биз ээ

"QUIZ BOWL-2019" ТЭМЦЭЭНИЙ ЗУРГИЙГ ЦОМГООС 

/НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ/

Та Англи хэлтэй юу? Та Англи хэлтэй болгохыг хүсч байна уу?  Та орчинд нь ороод сураарай. Энэ арга бол хамгийн өндөр үр дүнтэй, шалгарсан арга юм. Филиппин багшаас хичээл ав, Орчинд нь суралц. Танд МАШ БОГИНО ХУГАЦААНД АНГЛИ ХЭЛТЭЙ БОЛГОХ БОЛОМЖ БАЙНА. 

Англи хэлийг сурах зорилготой хүн бүхэнд хамгийн боломжит зардлаар, дэлхийн хэмжээний чанартай боловсролыг, хамгийн үр дүнтэй аргаар орчинд нь эзэмших боломжийг Нилс сургууль та бүхэнд олгож байна. Нилс сургуульд манай академын төлөөлөгч байдаг бөгөөд суралцахаар очсон хүн бүрийг онгоцны буудлаас тосон авч, тэнд байрлах хугацаанд нь бүх заавар зөвлөгөөг тогтмол өгч, дэмжин ажиллаж байна.

Филиппин улсад суугаа Нилс сургуулийн төлөөлөгчтэй холбогдох:

Facebook: https://www.facebook.com/lkhagvadulam.lkhagvadulam.9

Монгол дахь төв оффис: 7007-8888, 9910-4177, 9911-6555, 1900-1950

Англи хэлийг ГАНЦААРЧИЛСАН сургалтаар БОГИНО хугацаанд ХЯМД зардлаар сургана.