TRASHION SHOW 2019
Хуванцар, дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр загвар зохиох тэмцээн. Сэдэв: "Бүү хая, Илүүг бүтээ"
Уралдаанд NILS-ийн бүх оюутнууд, багш нар оролцох боломжтой байдаг. Хосоороо оролцох тэмцээн. Оюутан бүр өөрийн үндсэн багштайгаа оролцоно. Багш нь оюутандаа хувцсаа хийх, загварынхаа материалыг цуглуулах зэрэг бүхий л зүйлд нь тусладаг. Филиппин багш нар гар урлал тал дээр үнэхээр авъяастай гээч. Тэд юмхнаар юм хийж чаддаг.
Зарим багш нар оюутандаа зөвхөн МОДЕЛЬ-ийн үүргийг л хариуцуулдаг. Харин өөрсдөө хичээлээ заахын хажуугаар, ажлаас гадуур цагтаа оюутныхаа биеийн хэмжээнд тохирох өвөрмөц чамин, галзуу гэмээр загваруудыг бодож, хийдэг. Үнэхээр галзуу гэхэд багадхаар хөгжилтэй арга хэмжээ шүү. Байгальд ээлтэй бус хуванцар, пластик материалуудыг урлагийн гайхамшиг болгох тэмцээн. Тэмцээний дүрэм заавал хуванцар материалаар хувцас хийх.
Тэмцээний шалгуур нь:
1. Дизайн нь зөвхөн таны гаргасан цор ганц загвар байх ёстой! Энэ бол бүтээлч байх, авъяас чадвараа харуулах боломж юм!
2. Хуванцар материал нь 13-аас доош насныханд тохиромжгүй тул үүнийг бага насны хүүхдийн биед муу гэж үзэж хүүхэд оролцохыг хориглодог
3. Завгарын 75% дахин, дахин боловсруулсан материалаар хийсэн байх ёстой. /Хүнсний сав баглаа боодол, боодол, нэг удаагийн сэрээ, халбага, сонин, цаас гэх мэт/
4. Бусдыг гэмтээх Хурц ирмэг бүхий загвар хийхгүй байх (хөнгөн цагаан лааз, үдээс, утас гэх мэт).
5. Оролцогчид өөрсдийн бүтээсэн хувцсаа өмсөж тайзан дээр алхах ёстой
6. Оролцогчид өөрсдийн загварт ашигласан материал болон байгаль орчинд хор хөнөөлтэй материалыг хэрэглэхгүй байх талаар АНГЛИАР ТАЙЛБАР хийх ёстой.
Монгол оюутан Я.Цэгмид
ХАРИН 7 ДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ЭНЭХҮҮ ТЭМЦЭЭНД МААНЬ МАНАЙ МОНГОЛ ОЮУТАН ЦЭГМИД ӨӨРИЙН ГАРААР ХИЙСЭН БҮТЭЭЛЭЭРЭЭ ТЭРГҮҮН БАЙРЫГ ЭЗЭЛСЭН. Мөн манай оюутны хамгийн том давуу тал тэр англиар хамгийн сайн илтгэлээ тавьсан. 4-хэн долоо хоногийн хугацаатай суралцсан оюутан маань өөрийн гоо үзэсгэлэн, англиар ярих суралцах чадвар, бусадтай харилцах эелдэг найрсаг зангаараа Нилс сургуульд Монгол охид, монгл эмэгтэйчүүд гайхамшигтай гэдэг сэтгэгдлийг үлдээгээд буцсан даа. Хөөрхөн Цэгмидийнхээ ажил хөдөлмөр, амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
МОНГОЛЧУУД БИД СУРАХ ЧАДВАР, АВЪЯАС БИЛГЭЭРЭЭ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ АРД ТҮМЭН.
ТА АНГЛИ ХЭЛ СУРАХАД ОРОЙТСОН ГЭЖ БҮҮ БОДООРОЛЙ. СУРАХАД ХЭЗЭЭ Ч ОРОЙТОХГҮЙ. ТА ЗОРИЛГЫНХОО ТӨЛӨӨ ХЭДХЭН САРЫГ Л ӨӨРТӨӨ ЗОРИУЛААРАЙ.
Филиппин улсын Себү хотод байрлах "Newtype International Language School"-д англи хэлийг ганцаарчилсан сургалтаар, богино хугацаанд, хямд зардлаар сурах боломжийг Масс Академи олгож байна.
Филиппин улсад суугаа Нилс сургуулийн төлөөлөгчтэй холбогдох:
Facebook: https://www.facebook.com/lkhagvadulam.lkhagvadulam.9
Монгол дахь төв оффис: 7007-8888, 9910-4177, 9911-6555, 1900-1950