NILS Skype үнэгүй хичээлүүд

Гадаадад сурах нь зөвхөн англиар ярьдаг хүн л хийх боломжтой гэж бодож байна уу? Үгүй шүү.

Би гадаадад сурмаар байна, гэхдээ би Англиар сайн ярьдаггүй болохоор гадаадад шууд сурахад арай эрт байна. Гадагшаа явхаасаа  өмнө нь хэлний бэлтгэлд жаахан сууя, англи хэлээ сайжруулъя. Олон хүмүүс тэгж бодож байж магадгүй юм.

Энэ удаад би гадаадад сурахаасаа өмнө Скайпаар онлайн хичээл авч байсан Sanomа-тай ярилцлаа. Тэрээр Нилсийн Skype хичээлээр англи хэлний ярианы түвшнээ сайжруулж чадсандаа маш их баяртай байсан. Та ч бас Англи хэлээ сайжруулах хүсэлтэй бол сонирхоод үзээрэй. 

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нэр  Sanae Sanoma (ээж), Kanon Kanata (охин)
Суралцсан хугацаа 2 долоо хоног
Хичээлийн цаг  6 цаг

 

 ーSkype ангийн сургалтанд суусан сэтгэгдлээсээ хуваалцаач?

Үнэхээр гайхамшигтай байсан!  Скайпын хичээлийг зөвхөн англи хэл дээр хийдэг нь надад маш их чанартай санагдсан. Би эхлээд скайп хичээлд нэг их итгэхгүй байсан. Гэхдээ би яг заахиалгаа өгөөд холбогдож эхэлснээс хойш Скайп хичээлийн багш үнэхээр ойлгомжтой, чанартай зааж байсан. Миний хичээл ихэвчлэн видео, харилцан яриа байдаг. Би багштайгаа видео хийж нүүр тулан ярилцдаг. Багш маань бүх хичээлээ урьдчилсан бэлтгэсэн текстээ дэлгэцэн дээр гаргаж ирж би түүнийг нь бөглөх замаар зарим хичээл явагддаг. Энэ нь охин бид 2-т асуулт хариултын тэмцээнд орж байгаа мэт сонирхолтой санагддаг. Охин маань Скайп хичээлдээ маш их дуртай

-Охинтойгоо зэрэг ордог гэсэн үг үү?

Үгүй ээ. Охин маань Өглөө хичээлтэй байдаг болхоор Үдээс хойш хичээлээ авдаг. Харин би өглөөдөө гэртээ байдаг болхоор өглөө хичээл авдаг.

Скайпаар англи хэлний хичээл хийх нь зарим үед хэцүү байдаг. Гэхдээ л ихэнх цагт маш хөгжилтэй, үр дүнтэй байдаг ! Жишээлбэл: "Хэрэв танд нэг өдөр алдартай киноны жүжигчин амьдралаар амьдрах боломж гарвал та энэ өдрийг яаж өнгөрүүлэх вэ ?" гэсэн асуулт ирнэ. Би асуултанд  хариулахдаа өөрийн үзэл бодлоо англи хэл дээр тайлбарлана. 

 

-Маш хачирхалтай асуулт байна. Энэ асуултыг Япон хэл дээр ч гэсэн хариулахад хэцүү асуулт байна. /Инээв/ Скайп хичээлд ямар түвшний хүмүүс хамрагддаг вэ. Та аль түвшний суралцагч байсан бэ?

Англи хэлгүй байсан ч Nils Skype хичээлээр англи хэлээ сайжруулж болно. Nils Skype хичээлийн програм нь биднийг чөлөөтэй ярьж сургахад туслах зорилготой. Бидний дүрэм, дуудлага, өгүүлбэрийн бүтэц, үгсийн сан гэсэн Англи хэлний ярианы бүх элементүүдэд анхаарч ажилладаг. Ингэхдээ энгийн арга барилаас өөрөөр, илүү дотно, илүү хөгжилтэй, цагийг 100 хувь үр бүтээлтэй өнгөрүүлэх замаар заадаг. Би үүнийг өөрөө бодитоор суралцсан учраас итгэлтэй хариулж байгаа шүү. 

-Тийм гэж үү. Skype онлайн хичээлд насны хязгаар байгаа юу? 

Насны хязгаар байхгүй. Хүн бүр Нилс Скайпын хичээлд хамрагдах боломжтой. Мөн 4 насны хүүхдээс эхлээд гадаадад сурах аялах хүсэлтэй ахмад настнуудад хамрагдах боломжтой байдаг гэсэн. 

Эцэст нь хэлэхэд та англи хэл мэдэхгүй байсан ч гадаадад суралцах замаар англи хэлээ сайжруулж чадна. Учир нь NILS хэлний сургууль нь Skype-аар онлайн хичээл заадаг тул та Монголдоо ч гэсэн англи хэл гүнзгийрүүлэн сурч, гадаадад сурах бэлтгэлээ хангаж чадна.

/НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ/

ТА НИЛС СУРГУУЛЬД СУРАЛЦАХААР СОНИРХОЖ БАЙВАЛ БИДЭНД МЭДЭЭЛЛЭЭ ИЛГЭЭГЭЭРЭЙ