Дон Меон цэцэрлэгт хүрээлэн 2019 оны 2-р сарын 28-нд нээгдсэн. Себугийн "Бритийн Ситио Камандрикакаван" хотод байдаг. Энэ газар бол Себугийн үзэсгэлэнт газруудын нэг юм. Себу хотод маш олон цэцэрлэгт хүрээлэн байдаг бөгөөд өөрс өөрсдийн түүх дурсамжтай. Дон Меон цэцэрлэгт хүрээлэн бол урам зориг хэрэгтэй хүмүүст зориулсан гайхалтай дүр төрх, үзэсгэлэнг бүрдүүлсэн газар. Энэ нь танд илүү бүтээлч байдал, өөдрөг сэтгэлийг төрүүлнэ. Хэрэв та маш их ядарч, магадгүй асуудлаас хурдан зугтахыг хүсч байгаа бол Дон Меон цэцэрлэгт хүрээлэнд ирж тайвшралыг мэдрээрэй. Филиппинчүүд энэд газарт зураг дарах нь хувь хүний онцлог шинж чанарыг илэрхийлдэг хэмээн ярилцдаг. Жуулчны авсан зурагнуудаас хувь хүний онцлог шинж чанарыг харж болох тийм л ариун газар гэлцдэг. Та энд ирээд дрон камер, энгийн гар утасны камер гэх мэт ямар төхөөрөмжөөр зураг дзарсан үнэхээр гайхалтай. Мөн цэнгэг агаар, сэвэлзүүр салхины гайхамшгийг дурьдахгүй байхын аргагүй. Та энд ирснээр сэтгэл дундуур байхгүй.
Яаж очих вэ? | |
|
Sitio Camandricacawan, Brgy. Адлаон, Себу хот - Бусай / Сирао руу явах аялал. Төв замаас 20-30 минутын зайтай.
|
JEEPNEY: |
Та Себу хотоос очихдоо Аяала төв орж (Себу Терминал) 62В дугаартай жийпний унаанд сууж явах боломжтой. Ситио Камандрикакаван дахь Дон Меон цэцэрлэг рүү явж байгаагаа жолоочдоо заавал хэлээрэй. Төлбөр нь нэг хүнд ногдох 100пэсо (нэг чиглэлээр).
|
Машинаар | Хэрэв та өөрийн машинаа авч явбал Waze эсвэл Google Газрын зургаар аялаж "Adlaon Cebu City" хайх. "Ситио Камандрикакаван" эсвэл Дон Меон цэцэрлэгийг хаанаас олж болохыг асуугаарай. |
/НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ /
Та Филиппин улсад сурангаа аялах гэж байгаа бол Филиппин дэх аялалын хөтөлбөрүүд танд тусална гэдэгт итгэлтэй байна. Та Филиппин улсын сургалт, аялал, дурсаглт газруулын мэдээллийг төлөөлөгчтэй холбогдож аваарай. Мөн та суралцахаар сонирхож байгаа бол дараах формыг бөглөж үлдээнэ үү.