Та 2700-хан төгрөгөөр халуун орны диваажинд далайн эрэг дээр зугаалаад үзвэл сайхан биш гэж үү?  Хаана вэ гэж үү? Себу хотын түгжрэлээс хэдхэн цагийн зайтай орших Сан Ремигио далайн эрэг дээр байрладаг "Orongan Beach Resort". Энэ газар ердөө 50-хан пэсоний тарифтай. Сан Ремигио далайн эрэг бол Себу хотын хойд хэсэгт байрладаг, хамгийн алдартай далайн эрэг. Нарийн, зөөлөн наран шарлагын элс, намуухан далайн эрэг, нар жаргах мөчид цагаан арал дээр үнэхээр үзэсгэлэнтэй. Та найз нөхөдтэйгөө хамт ирж нэг өдрийг өнгөрөөх бол нэмээд 100 пэсогоор майхан худалдан авч болох юм. Филиппин улс өөрөө 7000 гаран арлаас бүрдсэн бөгөөд арал бүр дээр маш олон амралтын газар, наран шарлагын газар байдаг. Энд бид хамгийн хямдаас өгсүүлээд тансаг зэрэглэлийн гээд олон төрлийн амралтын төвүүдийг сонгож болно. 

Аялал гэдэг дурсамж, адал явдал, амьдралын аз жаргал, өөр өнгийг мэдэрч, өөрийгөө шинээр нээх боломж мэт.

Сүүлийн жилүүдэд Монголчууд маань Филиппин улсыг зорин аялах нь их болсон. Тэр дундаа Себу хот руу их ирэх болжээ. Аялагч бүрийн онцлог өөр өөр учир гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, машинтай, дугуйтай, явган, экстрим гэх мэт олон төрлийн аяллыг хийдэг. Иймд та ч гэсэн утааны улиралд ханиалгаж зовохгүйгээр Филиппин улсын үзэсгэлэнт байгалиар гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, хамт олноороо, магадгүй ганцаараа аялангаа давхар англи хэлээ сайжруулж өөртөө дахин дахин шинэ боломжуудыг нээгээрэй. 

 

Яаж очих вэ?

 

1. Жийпни: Себу Хойд автобусны терминалаас Сан Ремигио руу явдаг ямар ч автобусаар явах боломжтой. Жолоочдоо та Brgy дахь сургууль дээр бууна гэдгээ хэлээрэй. Тамбонгон лугар лан /lugar lang-буух, зогсох гэсэн филиппин үг/ Автобусны үнэ ₱ 155 (нэг талдаа). Тэндээс Оронган далайн эргийн амралтын газар руу мотоцикл  /habal-habal/ хөлслөөд яваарай. Мотоцикл үнэ 30пэсоноос эхэлдэг.

2. Машин Хэрэв та машинаа жолоодож байвал Waze эсвэл Google Газрын зургаар аялаж, "Orongan Beach Resort" руу байрлуулж, доорх газрын зургаар очно уу.

Үнийн тариф
Хураамж
 
  • Том хүн ₱/12-с дээш/
  • Хүүхэд-35₱ /5-12 нас/
Зуслангийн байшин ₱ Өдөрт 600 (10 хүртэл хүн)
Майхан түрээс ₱ хоногт 1000.
Өөрийн майхан:  10 сандалтай ширээ түрээс: ₱ Өдөрт 350
Бусад
Явган алхах боломжтой эсэх
 

Тийм

Утас: 

+63 0910-402-7990 

+63 0949-772-0083

имэйл  orongan.beachresort@gmail.com

 

/НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ /

Та Филиппин улсад сурангаа аялах гэж байгаа бол Филиппин дэх аялалын хөтөлбөрүүд танд тусална гэдэгт итгэлтэй байна. Та Филиппин улсын сургалт, аялал, дурсаглт газруулын мэдээллийг төлөөлөгчтэй холбогдож аваарай. Мөн та суралцахаар сонирхож байгаа бол дараах формыг бөглөж үлдээнэ үү.